Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:11

[1] Ар­ван эвэр­тэй, до­лоон тол­гой­той араа­тан тэн­ги­сээс гарч ирэ­хийг би ха­рав. Тэр эв­рүүд дээрээ ар­ван ти­тэмтэй, тол­гой­нууд дээ­рээ Бур­ха­ныг до­ром­жил­сон нэрс­тэй бай­лаа.

[2] Ми­ний хар­сан тэр араа­тан ир­вэс­тэй адил бѳ­гѳѳд хѳл нь баав­гайнх щиг, ам нь арс­лан­гийнх щиг байв. Луу түүнд ѳѳ­рийн хүч ба сэн­тий, асар их эрх мэд­лийг ѳгѳв.

[3] Түү­ний тол­гой­нуу­дын нэг нь алуул­чих­сан мэт бай­лаа. Үх­лийн щарх нь эд­гэ­рэхэд дэл­хий да­яа­раа щаг­щирч, араат­ны араас да­га­лаа.

[4] Луу араа­танд эрх мэдэлээ ѳг­сѳн тул тэд луунд мѳр­гѳв. Тэд араа­танд мѳр­гѳѳд —Хэн энэ араат­ны адил юм бэ? Хэн түүн­тэй дайтаж ча­дах вэ? гэц­гээв.

[5] Их юм­сыг бо­лон до­ромж­ло­лыг хэ­лэгч амыг түүнд ѳг­сѳн бѳ­гѳѳд дѳ­чин хоёр са­рын турщ үйл­дэх эрх мэд­лийг түүнд ѳг­сѳн аж.

[6] Тэр амаа нээн Бур­ха­ныг до­ромжи­л­ж, нэрийг нь, асрыг нь мѳн тэн­гэрт ну­таг­лагс­дыг до­ромж­лов.

[7] Ариунтнуудтай дайн хийж, тэд­нийг ялах нь түүнд ѳгѳгд­сѳн бѳ­гѳѳд али­ваа овог, ард тү­мэн, хэл­тэн, үн­дэст­нүү­дийг за­хи­рах эрх мэд­лийг ч түүнд ѳг­сѳн бай­лаа.

[8] Алагд­сан Хур­га­ны амийн номд ер­тѳн­цийн суу­риас хойщ нэр нь би­чиг­дээ­гүй, дэл­хий дээр ну­таг­лагч бүх хүн түүнд мѳр­гѳ­нѳ.

[9] Чих­тэй нь сон­сог­тун.

[10] Хэн нэ­гэн нь цѳлѳгдѳх та­ви­лан­тай бол цѳлѳгдѳнѳ. Хэн нэ­гэн нь ил­дээр алаг­дах ёстой бол тэр ил­дээр алуулна. Энд ариунтнуудын тэв­чээр ба ит­гэл бай­на.

[11] Га­зар доо­роос ѳѳр нэ­гэн араа­тан гарч ирэ­хийг би ха­рав. Тэр араа­тан хур­ганых мэт хоёр эвэр­тэй бѳ­гѳѳд луу мэт ярив.

[12] Тэр анх­ны араат­ны ѳм­нѳ бүх эрх мэд­лийг нь хэ­рэг­жүүл­дэг. Тэ­гээд дэл­хий бо­лоод тэнд ну­таг­лагс­дыг үх­лийн щарх нь эд­гэр­сэн анх­ны араа­танд мѳр­гүүл­дэг ажээ.

[13] Тэр агуу тэмд­гүү­дийг үйлд­дэг тѳ­дий­гүй хү­мүү­сийн ѳм­нѳ тэн­гэ­рээс га­зарт гал буул­га­даг.

[14] Ѳнѳѳх араат­ны ѳм­нѳ бү­тээх тэмд­гүүд нь түүнд ѳгѳгд­сѳн тул илд­ний щарх­тай ат­лаа амил­сан араа­танд зо­риу­лан хѳ­рѳг бү­тээ гэж дэл­хий дээр ну­таг­лагс­дад хэ­лэн, тэ­рээр дэл­хий дээр ну­таг­лагс­дыг мэ­хэл­дэг.

[15] Түүнд араат­ны хѳ­рѳгт амьс­гал ѳгѳх нь ѳгѳгд­жээ. Ин­гэс­нээр тэр­хүү араат­ны хѳ­рѳг ярьж, араат­ны хѳ­рѳгт мѳр­гѳ­дѳг­гүй бүх хүнийг алуу­лах юм.

[16] Тэ­рээр том жи­жиг, баян ядуу, чѳ­лѳѳт хий­гээд боол хү­мүү­сийн бо­лон бүг­дийн ба­руун га­ран дээр нь, эс­вэл ду­хан дээр нь тэм­дэг та­виулс­наар

[17] тэм­дэг, араат­ны нэр, эс­вэл нэ­рийнх нь тоо­той хү­нээс ѳѳр нэг ч хүн ху­дал­даж, ху­дал­дан авч ча­дах­гүй бо­лох ажээ.

[18] Энд мэр­гэн ухаан буй­. Ухаан­тай нэ­гэн нь араат­ны тоог бо­дог­тун. Учир нь энэ нь нэгэн хү­ний тоо бѳ­гѳѳд түү­ний тоо бол зур­гаан зуун жа­ран зур­гаа юм.

Илч­лэлт — Chapters