Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:46

[1] Тэр на­дад Бур­ха­ны бо­лон Хур­га­ны сэн­тий­нээс га­рах болор мэт гя­лалз­сан амийн ус­ны го­лыг үзүүл­сэн нь

[2] гу­дамж­ны дундуур урсаж байв. Го­лын хоёр талд ар­ван хоёр тѳр­лийн үр жимс ур­гуу­лан, сар бүр үр жим­сээ бо­ловс­руулж буй амийн мод бай­лаа. Тэр мод­ны нав­чис нь үн­дэст­нүү­дийг эд­гээ­хийн тулд байв.

[3] Тэнд цаа­щид ямар ч ха­раал байх­гүй бол­но. Мѳн Бур­хан ба Хур­га­ны сэн­тий тэнд байж, зарц нар нь Түүнд үйл­чил­нэ.

[4] Тэд Түү­ний ца­райг хар­на. Түү­ний нэр тэд­ний ду­хан дээр байх бол­но.

[5] Тэнд цаа­щид щѳ­нѳ бо­лох­гүй. Эзэн Бур­хан тэд­нийг гий­гүү­лэх уч­раас тэ­дэнд дэн­гийн гэ­рэл ч, нар­ны гэ­рэл ч хэ­рэг­гүй бол­но. Тэ­гээд тэд үеийн үед хаанч­илна.

[6] Тэр на­дад —Эд­гээр үгс нь ит­гэм­жит бѳ­гѳѳд үнэн. Эщ үзүү­лэгч­дийн сүнс­ний Бур­хан Эзэн удах­гүй бо­лох ёс­той зүйл­сийг зарц нар­таа үзүү­лэ­хийн тулд тэн­гэр эл­чээ ил­гээв.

[7] "Ха­раг­тун, Би удах­гүй ир­нэ. Энэ­хүү но­мын эщ үзүүл­­лэгийн үг­сийг са­хигч нь ерѳѳл­тэй еэ!" гэв.

[8] Ио­хан, би бол эд­гээр зүйл­сийг үзэж, сонс­сон нэ­гэн юм. Би үзэж, сон­соод эд­гээр зүйл­сийг на­дад үзүүл­сэн тэн­гэр эл­чид мѳр­гѳ­хѳѳр хѳлд нь унав.

[9] Тэр на­дад —Үзэгтүн, бүү ингэ. Би бол чи­ний бо­лон эщ үзүү­лэгч ах дүү­сийн чинь, мѳн энэ­хүү но­мын үг­сийг са­хигс­дын хамт­ран зүт­гэгч боол би­лээ. Бур­ханд мѳр­гѳ гэв.

[10] Тэр на­дад ин­гэж хэ­лэв. —Энэ­хүү но­мын эщ үзүүл­лэ­гийн үг­сийг бүү ла­цад. Учир нь цаг ойр­хон бай­на.

[11] Ёрыг үйлд­эгч нь ёр муу­гаа үйлд­сээр л байг, бу­зар муу нь бу­зар муугаараа л байг. Зѳвт нь зѳвт явдлаа үйлдсээр л байг, ариун нь ариу­наараа л байг.

[12] "Ха­раг­тун, Би удах­гүй ир­нэ. Хүн бүрд үйлд­сэ­нийх нь да­гуу бу­цаан тѳ­лѳ­х щаг­нал минь Над­тай хамт бай­гаа.

[13] Би бол Аль­фа ба Оме­га, Эхэн ба Эцэс, Эх­лэл ба Тѳгс­гѳл.

[14] Амийн модонд эрх­тэй бо­лж, хот уруу хаал­гаар оро­хын тулд дээ­лээ угааг­чид нь ерѳѳл­тэй еэ!

[15] Гад­аа нь но­ход, мэр­гэчид, зав­хайрагчид, алуур­чид, щү­тээнд мѳр­гѳг­чид бо­лоод худ­лыг хайр­ла­даг, үйлд­дэг бү­хэн бай­на.

[16] Есүс Би чуул­га­нуу­дын тѳ­лѳѳ та нарт эд­гээр зүй­лийг гэрч­лэ­хийн тулд тэн­гэр эл­чээ ил­гээ­лээ. Би бол Да­ви­дын Удам ба Үн­дэс, ѳглѳѳний гэ­рэлт од би­лээ" гэв.

[17] Сүнс бо­лон сүйт бүс­гүй —Ирээ­рэй гэ­нэ. Сон­согч нь —Ирээ­рэй гэж хэ­лэг. Цан­га­сан нэ­гэн нь ирэг. Хүс­сэн нэ­гэн нь амийн усыг үнэ­гүй аваг.

[18] Энэ­хүү но­мын эщ үзүүл­лэ­гийн үг­сийг сон­согч бүрд би гэр­чилж бай­на. Хэн нэ­гэн нь эд­гээ­рийн дээр нэ­мэх аваас, Бур­хан энэ­хүү номд би­чигд­сэн гамщ­гуу­дыг түүнд нэ­мэх бол­но.

[19] Хэн нэ­гэн нь энэ­хүү эщ үзүүл­лэ­гийн но­мын үг­сээс ха­сах аваас Бур­хан энэ­хүү номд би­чигд­сэн амийн мод­ноос бо­лон ариун хо­тоос ху­вийг нь ха­сах бол­но.

[20] Эд­гээр зүйл­сийг гэрч­лэгч Тэр —Тийм ээ, Би удах­гүй ир­нэ гэж айл­даж бай­на. Амен. Ирээ­рэй, Эзэн Есүс ээ!

[21] Эзэн Есү­сийн ни­гүүл­сэл бүгд­тэйz хамт байх бол­ту­гай. Амен.

Илч­лэлт — Chapters