[1] Сэнтийд Залрагчийн баруун мутарт дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан хуйлмал ном байхыг би үзэв.
[2] Мѳн —Хэн хуйлмал номыг нээж, лацнуудыг нь эвдэх зохистой вэ? хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчит тэнгэр элчийг би харав.
[3] Тэнгэрт ч, газарт ч, газрын доорr ч хэн ч тэрхүү хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэж чадсангүй.
[4] Хуйлмал номыг нээж, доторхыг нь үзэх зохистой хэн ч олдоогүй тул би ихэд уйлав.
[5] Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.
[6] Тэгээд би сэнтий болоод дѳрвѳн амьтны дунд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бѳгѳѳд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурханы долоон Сүнс юм.
[7] Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав.
[8] Тэрээр хуйлмал номыг авахад дѳрвѳн амьтан болон хорин дѳрвѳн ахлагч Хурганы ѳмнѳ унацгаав. Тэд тус бүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариунтнуудын залбирлууд юм.
[9] Тэд щинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, лацнуудыг нь нээх зохистой нь Та мѳн. Учир нь Та нядлуулсан бѳгѳѳд Ѳѳрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд худалдан авч ѳгсѳн билээ.
[10] Та тэднийг Бурханы маань тѳлѳѳх хаант улс ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.
[11] Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэр элчийн дууг сонсов. Тэдний тоо түг түмээрээ, мянга мянгаараа ажээ.
[12] Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга хүч, баялаг, мэргэн ухаан, сүр хүч, хүндэтгэл, алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа.
[13] Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон дотор нь байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагчид ба Хурганд магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов.
[14] Дѳрвѳн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мѳргѳв.