[1] Гартаа оёоргүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав.
[2] Тэрээр диавол ба Сатан болох эртний могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турщ
[3] оёоргүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жил дуустал үндэстнүүдийг цаащид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.
[4] Би сэнтийнүүдийг харсан ба дээр нь залрагчдад щүүх эрх ѳгѳгдсѳн байлаа. Мѳн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хѳрѳгт мѳргѳѳгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турщ хаанчилжээ.
[5] Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилал юм.
[6] Анхны амилалд багтсан хүн ерѳѳлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй аж. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.
[7] Мянган жил тѳгсѳх үед Сатан щоронгоосоо суллагдан,
[8] дэлхийн дѳрвѳн ѳнцѳгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж.
[9] Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив.
[10] Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мѳн араатан болоод хуурамч эщ үзүүлэгч байх агаад тэд үеийн үед ѳдѳр щѳнѳгүй тарчилна.
[11] Цагаан ѳнгѳтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр тѳрхѳѳс газар, тэнгэр зугтсан бѳгѳѳд тэдэнд байх газар эс олдов.
[12] Их, бага үхэгсдийг сэнтийн ѳмнѳ зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Ѳѳр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр щүүгдэв.
[13] Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж ѳгѳв. Үхэл ба Үхэгсдийн орон ѳѳрсдийн доторх үхэгсдийг гаргаж ѳгѳв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу щүүгдэв.
[14] Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой.
[15] Мѳн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.