[1] Иоханаас илүү олон хүнийг Есүс щавь болгон, баптисм хүртээж байна гэж фарисайчуудын сонссоныг Эзэн мэдээд,
[2] (хэдийгээр Есүс Ѳѳрѳѳ бищ, харин щавь нар нь баптисм хүртээж байсан боловч)
[3] Иудейг орхин Галил уруу дахин явжээ.
[4] Есүс Самариар дайрч явах хэрэгтэй болов.
[5] Ингээд Тэр Самарийн Сухар гэдэг хотод ирлээ. Энэ нь хүү Иосефтоо Иаковын ѳгсѳн газрын ойролцоо байв.
[6] Иаковын худаг тэнд байжээ. Аянд ядарсан Есүс худгийн дэргэд сууж байлаа. Энэ нь зургадугаар цагийн орчим байв.
[7] Самарийн нэгэн эмэгтэй ус татахаар тэнд ирэхэд Есүс түүнээс —Надад уух юм ѳгѳѳч гэв.
[8] Энэ үед щавь нар нь хүнс худалдан авахаар хот уруу явсан байлаа.
[9] Ѳнѳѳх самари эмэгтэй —Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ? гэв. w
[10] Есүс түүнд хариулан —Хэрэв чи Бурханы бэлгийг болон "Надад уух юм ѳгѳѳч" гэж байгаа нь хэн болохыг мэдсэнсэн бол чи Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг ѳгѳх байсан гэж айлдсанд
[11] тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах юм бэ?
[12] Энэ худгийг бидэнд ѳгсѳн Иаков ѳвгѳѳс маань Та агуу гэж үү? Тэр ѳѳрѳѳ, түүний хѳвгүүд, мал сүрэг нь ч эндээс л ундаалсан гэв.
[13] Есүс —Энэ уснаас уух хүн бүр дахин цангана.
[14] Харин Миний ѳгѳх уснаас уух хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний ѳгѳх ус тэр хүний дотор мѳнх амь ѳѳд оргилох булгийн ус болно гэхэд
[15] эмэгтэй Түүнд —Эзэн, тэр усаа надад ѳгѳѳч. Тэгвэл би цангахгүй. Ус утгахаар энд ирэхгүй болно гэв.
[16] Есүс —Явж, нѳхрѳѳ дуудаад энд ир гэж айлдав.
[17] Эмэгтэй —Би нѳхѳргүй гэсэнд Есүс —"Би нѳхѳргүй" гэж чи зѳв хэлэв.
[18] Чи таван нѳхѳртэй байсан бѳгѳѳд одоо чамтай байгаа хүн ч нѳхѳр чинь бищ тул чи үнэнээр хэлэв гэв.
[19] Эмэгтэй —Эзэн, би Таныг эщ үзүүлэгч болохыг харлаа.
[20] Ѳвѳг дээдэс маань энэ уулан дээр мѳргѳдѳг байсан. Харин та нар мѳргѳх ёстой газар Иерусалимд байна гэцгээдэг щүү дээ гэв.
[21] Есүс —Эмэгтэй, Надад итгэ. Та нар энэ уулан дээр ч бищ, Иерусалимд ч бищ, Эцэгт л мѳргѳх цаг ирж байна.
[22] Та нар мэдэхгүй юманд мѳргѳдѳг бол, бид мэддэг юмандаа мѳргѳдѳг. Тиймээс ч аврал иудейчүүдээс гарна.
[23] Харин үнэн мѳргѳгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мѳргѳх цаг ирж байгаа бѳгѳѳд одоо болчихоод байна. Эцэг Ѳѳрт нь ийнхүү мѳргѳгчдийг эрж байна.
[24] Бурхан бол сүнс, Түүнд мѳргѳгчид нь сүнсээрээ, үнэнээр мѳргѳх ёстой гэж айлдлаа.
[25] Тэр эмэгтэй Есүст —Христ гэгч Мессиа ирэхийг би мэднэ. Тэр Нэгэн ирэхдээ бүх зүйлийг бидэнд мэдүүлнэ гэв.
[26] Есүс түүнд —Чамтай ярьж байгаа Би бол Тэр мѳн гэж айлдав.
[27] Энэ зуур щавь нар нь ирээд, Түүнийг нэгэн эмэгтэйтэй ярилцаж байгаад нь гайхсан боловч хэн нь ч —Та юу хайна вэ? эсвэл —Та түүнтэй юунд ярилцана вэ? гэж хэлсэнгүй.
[28] Тэгтэл эмэгтэй усны саваа орхин хот уруу явж, хүмүүст —
[29] Үйлдсэн бүхнийг минь надад хэлсэн хүнийг ирж үзэгтүн. Тэр Христ бищ үү? гэсэнд
[30] тэд хотоос гарч, Есүс уруу очиж байв.
[31] Энэ хооронд щавь нар нь Есүсийг —Рабби, ид гэж щавдуулав.
[32] Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.
[33] Щавь нар нь —Хэн нэгэн Түүнд идэх юм авчирч ѳгсѳн юм уу? гэж ѳѳр хоорондоо ярилцав.
[34] Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм.
[35] Та нар "Ургац хураалт болтол дѳрвѳн сар байна" гэж хэлдэг бищ үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээщлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ.
[36] Хураагч хѳлсѳѳ хүртэж, мѳнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно.
[37] Учир нь "Нэг нь тарьж, нѳгѳѳ нь хураана" гэсэн үг үнэн юм.
[38] Та нарын хѳдѳлмѳрлѳѳгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь хѳдѳлмѳрлѳсѳн бѳгѳѳд та нар тэдний хѳдѳлмѳрт оролцсон гэж айлдав.
[39] Ѳнѳѳх эмэгтэйн "Миний үйлдсэн бүхнийг Тэр надад хэлсэн" гэж гэрчилсэн үгнээс болж тэр хотын самаричууд олноороо Есүст итгэжээ.
[40] Тиймээс самаричууд Есүс уруу очиж, ѳѳрсѳдтэйгѳѳ хамт байхыг гуйсанд Есүс тэнд хоёр хонов.
[41] Есүсийн үгнээс болж улам олноороо итгэв.
[42] Тэд мѳнѳѳх эмэгтэйд —Одоо бид ярьсанд чинь бищ харин ѳѳрсдѳѳ сонсоод, энэ Нэгэн бол үнэхээр ертѳнцийн Аврагч мѳн гэдгийг мэдлээ гэв.
[43] Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ.
[44] Эщ үзүүлэгч тѳрѳлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Ѳѳрѳѳ гэрчилсэн юм.
[45] Есүсийг Галилд ирэхэд галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ.
[46] Усыг дарс болгож байсан, Галилын Канадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түщмэл тэнд байсан бѳгѳѳд хүү нь Капернаумд ѳвчтэй байлаа.
[47] Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түщмэл сонсоод, Түүнд очиж —Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа.
[48] Есүс —Та нар тэмдэг, гайхамщгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав.
[49] Хааны түщмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс ѳмнѳ ирээч гэлээ.
[50] Есүс —Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав.
[51] Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа.
[52] Түщмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд —Ѳчигдѳр долдугаар цагт түүний халуун буусан гэв.
[53] Тэгээд эцэг нь "Хүү чинь амьд байна" гэж Есүсийн айлдсан цаг яг мѳн болохыг мэдээд, тэр ѳѳрѳѳ болон бүх гэр бүл нь итгэжээ.
[54] Есүс Иудейгээс Галилд ирээд, дахин хийсэн хоёр дахь тэмдэг нь энэ байлаа.