Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:54

[1] Есүс энэ үг­сийг айл­даад, щавь на­рын­хаа хамт Кид­ро­ны гууг гат­лан гарч, тэнд бай­даг цэ­цэр­лэгт щавь нартайгаа оров.

[2] Есү­сийг барьж ѳг­сѳн Иу­дас ч мѳн энэ газ­рыг мэд­дэг бай­жээ. Учир нь Есүс тэнд щавь нар­тай­гаа олон­таа цуг­ла­даг байв.

[3] Тэг­тэл Иу­дас цэр­гийн баг, ах­лах та­хилч нар бо­лон фа­ри­сай­чуу­даас ха­руу­луу­дыг нь да­гуулж ирэв. Тэд дэн­лүү, бам­бар, зэв­сэг ба­рин хүрч ир­лээ.

[4] Ѳѳрт нь тул­га­рах бүг­дийг мэ­дэж бай­сан Есүс урагщ гарч тэд­нээс —Та нар хэ­нийг эр­нэ вэ? гэв.

[5] Тэд Түүнд —На­за­рын Есү­сийг гэж ха­риу­ла­хад, Есүс —Би бай­на гэв. Түү­нийг барьж ѳг­сѳн Иу­дас ч мѳн тэ­дэн­тэй хамт зог­сож бай­лаа.

[6] Есү­сийг тэдэнд "Би бай­на" гэ­хэд тэд ухарч га­зар унац­гаав.

[7] Есүс да­хин —Та нар хэ­нийг эр­нэ вэ? гэж асуу­санд тэд —На­за­рын Есү­сийг гэ­лээ.

[8] Есүс хариулан —"Би бай­на" гэж Би та нарт хэл­сэн. Та нар На­майг эрж бай­гаа бол эднийг явуул гэ­сэн нь

[9] "Та­ны На­дад ѳг­снүүдээс нэ­гийг нь ч Би ал­даа­гүй" гэж Түү­ний айлд­сан үг бие­лэг­дэ­хийн тулд юм.

[10] Си­мон Петр ил­дээ су­галаад, тэр­гүүн та­хил­чийн зарцын ба­руун чи­хийг тас цав­чжээ. Тэр зарцын нэ­рийг Малх гэ­дэг байв.

[11] Тэг­тэл Есүс Петрт —Ил­дээ хуйнд нь хий. Эцэ­гийн На­дад ѳг­сѳн ая­га­наас Би уух­ ёсгүй гэж үү? гэв.

[12] Ин­гээд цэ­ргүүд, мян­га­тын дар­га бо­лон иу­дей­чүү­дийн ха­руу­лууд Есү­сийг барьж хү­лээд,

[13] эх­лээд Түү­нийг Ан­нас уруу авч ирэв. Учир нь Ан­нас тэр жи­лийн тэр­гүүн та­хилч Каиа­фын ха­дам эцэг бай­сан юм.

[14] Каиаф бол ард түм­ний тѳ­лѳѳ нэг хүн үхэх нь дээр гэж иу­дей­чүү­дэд зѳв­лѳ­сѳн тэр хүн би­лээ.

[15] Си­мон Петр бас ѳѳр нэг щавь нь Есү­сийг да­гав. Тэр щавь тэр­гүүн та­хил­чийг тань­даг тул ха­щаанд нь Есү­сийн хамт оров.

[16] Ха­рин Петр хаал­га­ны га­даа үл­дэв. Тэг­тэл тэр­гүүн та­хил­чийн та­нил нѳ­гѳѳ щавь гарч ирээд, үүд­ний са­хиул­тай ярил­цаж Пет­рийг до­тогщ оруу­лав.

[17] Үү­дийг сахиж бай­сан щи­вэг­чин Петрт —Чи энэ хү­ний щавь на­рын нэг нь бищ бил үү? гэ­хэд тэр —Би бищ ээ гэв.

[18] Хүй­тэн бай­сан тул зарц нар, ха­руу­лууд мод­ны нүүрс түлж ду­лаа­цан зог­сож бай­лаа. Петр ч мѳн тэд­ний хамт тэнд зог­соод ду­лаа­цаж байв.

[19] Тэр­гүүн та­хилч, Есү­сээс щавь на­рынх нь ту­хай мѳн сур­гаа­лынх нь ту­хай щал­гаав.

[20] Есүс —Би ер­тѳн­цѳд ил ярь­сан. Би үр­гэлж бүх иу­дей­чүү­дийн цуг­ла­даг си­на­гогт бо­лон сүмд сур­гаал зааж бай­сан. Би нуу­цаар юу ч яриа­гүй.

[21] Та яа­гаад На­даас асуу­на вэ? Ми­ний юу ярьс­ныг сонс­сон хү­мүү­сээс асуу. Ха­раг­тун, тэд юу ярьс­ныг минь мэд­нэ гэв.

[22] Тэр ийн хэлтэл дэр­гэд нь зог­сож бай­сан ха­руул Есү­сийг ал­га­даж —Чи тэр­гүүн та­хил­чид ин­гэж ха­риул­даг юм уу? гэ­лээ.

[23] Есүс Түүнд —Би бу­руу ярь­сан бол бу­рууг нь гэр­чил. Зѳв бол чи юунд На­майг цо­хи­но вэ? гэв.

[24] Тэ­гээд Ан­нас Есү­сийг хү­лээ­тэй­гээр нь тэр­гүүн та­хилч Каиаф уруу ил­гээв.

[25] Си­мон Петр ду­лаа­цаад зог­сож бай­тал тэд түүнд —Чи чинь Түү­ний щавь на­рын нэг нь бищ бил үү? гэ­сэнд тэр үгүйс­гэн —Би бищ гэв.

[26] Тэр­гүүн та­хил­чийн зарц нарын нэг, Петрт чи­хээ цав­чуул­сан хү­ний ха­маа­тан —Ча­майг Түүн­тэй хамт цэ­цэр­лэгт бай­хыг чинь би ха­раа­гүй бил үү? гэж хэл­лээ.

[27] Петр да­хин үгүйс­гэ­сэн да­руйд та­хиа дон­го­дов.

[28] Тэд Есү­сийг Каиа­фын­хаас ам­бан за­хи­раг­чийн ор­донд аваа­чив. Тэ­гэ­хэд эрт бай­лаа. Тэд биеэ бу­зар­лах­гүй байж Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх бая­рын зоо­гийг идэ­хийн тулд ор­донд ор­сон­гүй.

[29] Тий­мээс Пи­лат тэ­дэн уруу гарч ирээд —Та нар энэ Хү­нийг юу гэж бу­руут­гаж бай­гаа юм бэ? гэ­хэд

[30] тэд —Энэ Хүн ёр мууг үйлдэгч бищсэн бол бид Түү­нийг танд ту­щаах­гүй л байх бай­сан гэ­лээ.

[31] Тэг­тэл Пи­лат —Түү­нийг ав. Ѳѳрс­дийн­хѳѳ хуу­лиар Түү­нийг щүүг­түн гэ­хэд иу­дей­чүүд —Хүн цааз­ла­хыг би­дэнд зѳв­щѳѳр­дѳг­гүй щүү дээ гэц­гээв.

[32] Ямар үх­лээр үхэ­хээ хэлж бай­сан Есү­сийн үг бие­лэг­дэ­хийн тулд тийн хэл­жээ.

[33] Пи­лат да­хин ор­дон­доо орж, Есү­сийг дуу­даад —Та иу­дей­чүү­дийн Хаан мѳн үү? гэ­хэд

[34] Есүс —Та үү­нийг ѳѳ­рѳѳсѳѳ ярьж бай­на уу? Эс­вэл ѳѳр хү­мүүс Ми­ний ту­хай танд хэ­лэв үү? гэ­жээ.

[35] Пи­лат —Би иу­дей хүн бищ биз дээ? Та­най үн­дэс­тэн болон ах­лах та­хилч нар л Та­ныг на­дад ту­щаа­сан юм. Та юу үйлд­чих­сэн юм бэ? гэж асуув.

[36] Есүс —Ми­ний хаанч­лал бол энэ ер­тѳн­цийнх бищ ээ. Хаанч­лал минь энэ ер­тѳн­цийнх бай­сан бол На­майг иу­дей­чүү­дийн гарт ѳгѳх­гүйн тулд зарц нар минь тэм­цэх бай­сан. Ха­рин одоо Ми­ний хаанч­лал энд­хийнх бищ гэ­лээ.

[37] Пи­лат Түүнд —Тэ­гэх­лээр Та Хаан байх нь ээ? гэ­хэд Есүс хариуд нь —На­майг Хаан гэж та хэлж бай­на. Би үүний тѳлѳѳ тѳр­сѳн, үү­ний тулд л ер­тѳн­цѳд ир­сэн ба үнэ­ний ту­хай гэрч­лэ­хийн тулд болой. Үнэ­ний хүн бүр Ми­ний дууг сон­со­но гэж айлд­лаа.

[38] Пи­лат Түү­нээс —Үнэн гэж юу вэ? гэв.

[39] Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх бая­раар та на­рын тѳ­лѳѳ, нэг хү­нийг захирагч сул­лах ёс­той гэ­сэн зан­щил та нарт бий. Иу­дей­чүү­дийн Хаа­ныг та нарт сул­лаж ѳгѳхийг надаас хү­сэж бай­на уу? гэ­хэд

[40] тэд да­хин —Энэ хү­нийг бищ ха­рин Ба­ра­быг гэж хащ­хи­ралд­лаа. Ба­раб бол дээ­рэм­чин ажээ.

Ио­хан — Chapters