Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:13

[1] Да­раа нь Есүс Га­ли­лаар явж бай­лаа. Иу­дей­чүүд Түү­нийг алах гэж орол­дож бай­сан тул Тэр Иу­дей­гээр ява­хыг хү­сээ­гүй юм.

[2] Иу­дей­чүү­дийн Май­хан Баяр ойрт­сон байв.

[3] Тэг­тэл дүү нар нь Есүст —Эн­дээс хѳдѳлж, Иу­дей уруу яв. Тэг­вэл да­гал­даг­чид тань хийж бай­гаа үйл­сийг тань мѳн хар­на.

[4] Ѳѳ­рѳѳ ний­тэд ил бай­хыг хү­сэж бай­гаа бол хэн ч юуг ч нуу­цаар хий­дэг­гүй. Хэ­рэв Та эд­гээ­рийг үйлд­дэг бол Ѳѳ­рий­гѳѳ ер­тѳн­цѳд ха­руул л даа гэж хэ­лэв.

[5] Есү­сийн дүү нар нь хүр­тэл Түүнд ит­гээ­гүй а­жээ.

[6] Тэ­гэ­хэд нь Есүс тэ­дэнд —Ми­ний цаг ха­раа­хан бо­лоо­гүй. Ха­рин та на­рын цаг үр­гэлж бэ­лэн бай­даг.

[7] Ер­тѳнц та на­рыг үзэн ядаж ча­дах­гүй. Ер­тѳн­цийн үйлс ёрын гэдгийг Би гэр­чил­дэг тул харин Намайг үзэн яддаг.

[8] Та нар баярт оч. Ми­ний цаг гүй­цээ­гүй бай­гаа тул Би энэ баярт очих­гүйd гэ­лээ.

[9] Тэ­дэнд ийн хэ­лээд, Тэр Га­лилд үлд­жээ.

[10] Гэвч дүү нар нь баярт явахад Есүс ч ил бищ, нуу­цаар яв­лаа.

[11] Тэг­тэл иу­дей­чүүд Түү­нийг баяр дээр хайж, —Тэр хаа­на бай­на? гэц­гээж байв.

[12] Хур­сан ол­ны дунд Есү­сийн ту­хай дур­гүйц­сэн щив­нэл­дээн их болж, за­рим нь —Тэр сайн хүн гэ­хэд за­рим нь —Үгүй, ха­рин ч Тэр ард ол­ныг тѳѳ­рѳл­дүүлж бай­на гэцгээж байв.

[13] Гэвч иу­дей­чүү­дээс ай­сан учир Түү­ний ту­хай хэн ч ил ярь­сан­гүй.

[14] Баяр дун­даа орох үед Есүс сүмд орж ирээд, зааж эх­лэв.

[15] Иу­дей­чүүд —Ер су­рал­цаа­гүй ат­лаа энэ хүн яаж бичсэнийг мэд­дэг би­лээ? гээд гайхацгаав.

[16] Есүс тэ­дэнд —Ми­ний сур­гаал бол Ми­нийх бищ, ха­рин На­майг Ил­гээг­чийнх.

[17] Хэ­рэв хэн нэ­гэн нь Түү­ний хүс­лийг үйл­дэ­хийг хү­свэл тэрээр энэ сур­гаал Бур­ха­наас уу эс­вэл Би Ѳѳ­рѳѳ­сѳѳ ярьж бай­на уу гэд­гийг мэд­нэ.

[18] Ѳѳ­рѳѳ­сѳѳ яригч нь ѳѳ­рийн­хѳѳ алд­рыг хай­даг. Ха­рин Ѳѳ­рийг нь Ил­гээгчийн алд­рыг Хайгч, Тэр бол үнэн мѳн. Түү­ний до­тор зѳвт бус бай­дал ү­гүй.

[19] Та нарт Мо­се Хууль ѳгѳѳ­гүй гэж үү? Ха­рин та на­раас нэг нь ч Хуу­лийг бие­лүүл­дэг­гүй. Та нар яа­гаад На­майг алах гэж орол­до­но вэ? гэ­лээ.

[20] Хур­сан олон —Танд чѳт­гѳр щүг­лэ­жээ. Хэн Та­ныг алах гэв? гэ­жээ.

[21] Есүс тэ­дэнд —Би нэг үйл хийхэд та нар бүгд гайхдаг.

[22] Мо­се та нарт хѳвч хѳн­дѳлт ѳг­сѳн (Энэ нь Мо­се­гээс бищ, ѳвѳг дээд­сээс чинь эхэл­сэн юм) бѳ­гѳѳд Ам­рал­тын ѳд­ѳр ч та нар хү­ний хѳвч хѳнд­дѳг.

[23] Мо­се­гийн Хуу­лийг зѳр­чих­гүйн тулд хүн Ам­рал­тын ѳд­ѳр ч хѳвч хѳн­дүүл­дэг бол, Би Ам­рал­тын ѳдѳр хүнийг бүхлээр нь эд­гээ­сэн уч­раас та нар На­дад уур­ла­на уу?

[24] Гад­нах тѳр­хѳѳр нь бүү щүү, ха­рин щударга щүүл­тээр щүү гэж айл­дав.

[25] Тэг­тэл Ие­ру­са­ли­мынхны за­рим нь —Тэд­ний ала­хаар орол­доод бай­гаа ѳнѳѳх хүн энэ бищ үү?

[26] Ха­раач, Тэр ил ярьж бай­на. Тэд Түүнд юу ч хэ­лэх­гүй юм. За­хи­раг­чид энэ хү­нийг Христ гэж үнэ­хээр та­ни­лаа гэж үү?

[27] Гэ­лээ ч энэ хүн хаа­наас ирс­нийг бид мэд­нэ. Ха­рин Хрис­тийг ирэ­хэд Түү­нийг хаа­наас ирэ­хийг хэн ч мэ­дэх­гүй гэцгээж бай­лаа.

[28] Есүс сүм до­тор сургахдаа хащ­хи­ран —Та нар На­майг мэд­нэ, бас хаа­наас ирс­нийг минь ч мэд­нэ. Би Ѳѳ­рѳѳ­сѳѳ ир­ээгүй. Ха­рин На­майг Ил­гээгч нь үнэн мѳн. Та нар Түү­нийг мэ­дэх­гүй.

[29] Би Түү­нээс ир­сэн тул Би Түүнийг мэдэх бѳ­гѳѳд Тэр На­майг ил­гээ­сэн гэсэнд

[30] тэд Есү­сийг ба­рих гэ­сэн бо­ловч хэн ч Түүнд гар хүр­сэн­гүй. Учир нь Түү­ний цаг ха­раа­хан бо­лоо­гүй байв.

[31] Ха­рин цуг­ла­сан хү­мүү­сээс олон нь Түүнд ит­гэн —Христ ир­лээ ч гэ­сэн энэ хү­ний үйлд­сэ­нээс илүү тэмд­гүү­дийг үйл­дэ­нэ гэж үү? гэж ярил­цаж бай­лаа.

[32] Есү­сийн ту­хай хү­мүүс ийн гүнгэнэлдэхийг фа­ри­сай­чууд сонс­жээ. Ах­лах та­хилч нар бо­лон фа­ри­сай­чууд Түү­нийг ба­риу­ла­хаар ха­руу­луу­дыг ил­гээв.

[33] Тэг­тэл Есүс —Би та нар­тай түр зуур бай­на, тэ­гээд На­майг Ил­гээгч уруу яв­на.

[34] Та нар На­майг хай­гаад олох­гүй. Мѳн Би хаа­на бай­на, тэнд та нар очиж ча­дах­гүй гэж айлд­санд

[35] иу­дей­чүүд ѳѳр хоо­рон­доо —Би­дэнд ол­дох­гүй хаащаа Тэр явах юм бол? грекүү­дийн дунд суурьщ­сан иу­дей­чүүд уруу очиж, грекүүдэд заах юм бо­лов уу?

[36] "Та нар На­майг хай­гаад олох­гүй. Мѳн Би хаа­на бай­на, та нар очиж ча­дах­гүй" гэж Түү­ний хэл­сэн энэ үг ямар ут­га­тай юм бол? гэц­гээв.

[37] Бая­рын их ѳдѳр бо­лох сүүл­чийн ѳдѳр Есүс зог­соод хащ­хи­ран —Цан­га­сан хүн бай­вал Над уруу ирж, ууг­тун.

[38] Бичээст хэл­сэнч­лэн На­дад ит­гэ­гчийн дотроос амийн ус­ны гол ур­сах бол­но гэв.e

[39] Есүст ит­гэ­гсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үү­нийг хэл­жээ. Есүс ха­раа­хан ал­дар­щуу­лаг­даа­гүй тул Сүнс ѳгѳг­дѳѳ­гүй бай­лаа.

[40] Ард олны за­рим нь энэ үг­сийг сон­соод —Энэ үнэ­хээр ѳнѳѳх Эщ үзүү­лэгчf мѳн бай­на гэ­хэд

[41] за­рим нь —Энэ Христ мѳн гэж байв. Ха­рин за­рим нь —Христ Га­ли­лаас га­рах­гүй биз дээ?

[42] Христ бол Да­ви­дын үр сад бѳ­гѳѳд Да­ви­дын амь­дарч бай­сан тос­гон бо­лох Бет­ле­хе­мээс гар­на гэж Бичээст хэл­дэг бищ үү? гэв.

[43] Тэ­гээд Есү­сээс болж ард олны до­тор ха­га­рал гар­чээ.

[44] Тэд­ний за­рим нь Түү­нийг ба­ри­хыг хүс­сэн бо­ловч хэн ч Түүнд гар хүр­сэн­гүй.

[45] Тэ­гээд ха­руу­луу­дыг ах­лах та­хилч нар бо­лон фа­ри­сай­чууд дээр ирэ­хэд тэд­нээс —Та нар Түү­нийг яагаад авч ир­сэн­гүй вэ? гэ­сэнд

[46] ха­руу­лууд —Хүн хэзээ ч үүн щиг ярьж байсан­гүй гэ­жээ.

[47] Тэг­тэл фа­ри­сай­чууд тэ­дэнд —Та нар бас тѳѳр­чи­хѳв үү?

[48] За­хи­раг­чид бо­лон фа­ри­сай­чуу­даас хэн ч Түүнд ит­гээ­гүй биз дээ?

[49] Ха­рин Хуу­ль мэд­дэг­гүй энэ ард олон л ха­раагд­жээ гэ­лээ.

[50] Тэд­ний нэг бо­лох урьд нь Есүс уруу ир­сэн Ни­ко­дем тэ­дэнд —

[51] Бид­ний Хууль хү­ний юу хийж бай­гааг нь эх­лээд тэр хү­нээс сон­соо­гүй, мэ­дээ­гүй байж щүү­дэг бил үү? гэв.

[52] Тэд түүнд —Чи бас Га­ли­лынх уу? Нягт­лаад үз, Га­ли­лаас ямар ч эщ үзүү­лэгч га­рах­гүй гэж хариулав.g

[53] Бүгд л гэр уруу­гаа яв­лаа.

Ио­хан — Chapters