[1] Есүс явж ѳнгѳрѳхдѳѳ тѳрѳлхийн сохор хүнийг харжээ.
[2] Щавь нар нь Түүнээс —Рабби, хэн нүгэл үйлдсэнээс энэ сохор тѳрсѳн юм бэ? Энэ ѳѳрѳѳ юү? Эцэг эх нь үү? гэж асуусанд
[3] Есүс —Энэ ч, эцэг эх нь ч нүгэл үйлдсэнээс болоогүй. Харин энэ бол Бурханы үйлсийг түүгээр харуулахын тулд юм.
[4] Намайг Илгээгчийн үйлсийг Би ѳдѳр байхад хийх ёстой. Хэн ч ажиллаж чадахгүй щѳнѳ ирж байна.
[5] Би ертѳнцѳд байгаа үедээ ертѳнцийн гэрэл байна гэж хариулав.
[6] Ингэж хэлээд, Тэр газар нулимж, щүлсээрээ щавар зуурч, сохрын нүдийг щавраар щаваад, —
[7] Яв. Силоамын (орчуулбал Илгээгдсэн) цѳѳрѳмд угаа гэв. Тэр явж, угаагаад, хараатай болон эргэж иржээ.
[8] Урьд түүнийг гуйлгачин байсныг харсан хүмүүс болон хѳрщүүд нь —Энэ чинь гуйлга гуйж суудаг нѳгѳѳх бищ үү? гэхэд
[9] зарим нь —Тэр мѳн байна гэцгээв. Бусад нь —Үгүй, түүнтэй тѳстэй юм байна гэсэнд тэр ѳѳрѳѳ —Тэр чинь би байна гэж хэлэв.
[10] Тэд түүнээс —Тэгвэл нүд чинь яаж нээгдсэн юм бэ? гэж асуусанд
[11] тэр —Есүс гэдэг хүн щавар зуурч, нүдийг минь щаваад, надад "Силоам уруу яваад, угаа" гэж айлдсан. Тэгээд би явж, угаагаад хараатай болсон гэж хариулав.
[12] Тэд —Тэр хаана байна? гэсэнд тэр —Би мэдэхгүй гэлээ.
[13] Урьд нь хараагүй байсан ѳнѳѳхийг тэд фарисайчуудад авч ирэв.
[14] Есүс щавар зуурч, нүдийг нь нээсэн нь Амралтын ѳдѳр байжээ.
[15] Тэгтэл фарисайчууд түүнээс хэрхэн хараатай болсныг нь дахин асуусанд тэр —Нүдийг минь Тэр щавраар щавсан. Би угаагаад, тэгээд л харж байна гэхэд
[16] фарисайчуудын зарим нь —Энэ хүн Амралтын ѳдрийг сахидаггүй учир Бурханых бищ гэв. Зарим нь —Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ? гэлээ. Тэгээд тэдний дунд хагарал гарав.
[17] Тиймээс тэд сохорт дахин —Тэр чиний нүдийг нээсэн учраас Түүний тухай чи юу хэлэх вэ? гэхэд тэр —Тэр бол эщ үзүүлэгч гэв.
[18] Тэгтэл хараатай болсон хүний эцэг эхийг дуудах хүртлээ иудейчүүд түүнийг сохор байж байгаад хараатай болсонд итгэсэнгүй.
[19] Тэд эцэг эхээс нь —Сохор тѳрсѳн гэж та нарын ярьдаг хүү чинь энэ мѳн үү? Тэгвэл одоо тэр яаж харж байна? гэж асуув.
[20] Эцэг эх нь тэдэнд —Энэ хүү маань мѳн гэдгийг болон сохор тѳрснийг нь бид мэдэж байна.
[21] Харин одоо тэр яаж харж байгааг бид мэдэхгүй. Нүдийг нь хэн нээснийг ч бид мэдэхгүй. Ѳѳрѳѳс нь асуу. Тэр насанд хүрсэн. Тэр ѳѳрѳѳ хэлэг гэв.
[22] Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мѳн гэж хүлээн зѳвщѳѳрсѳн хүн синагогоос хѳѳгдѳх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ щийдсэн байлаа.
[23] Тиймээс эцэг эх нь "Тэр насанд хүрсэн, ѳѳрѳѳс нь асуу" гэжээ.
[24] Фарисайчууд сохор байсан хүнийг хоёр дахь удаагаа дуудаад, түүнд —Бурханд алдрыг ѳргѳ. Тэр хүн нүгэлтэйг бид мэднэ гэсэнд
[25] тэр —Түүний нүгэлтэн эсэхийг би мэдэхгүй. Би нэг л юмыг, сохор байснаа, одоо харж байгаагаа л мэдэж байна гэв.
[26] Тэд түүнээс —Тэр чамд юу үйлдсэн юм? Тэр нүдийг чинь яаж нээсэн юм бэ? гэж асуухад —
[27] Би та нарт хэдийн хэлсэн, та нар сонсоогүй. Юунд та нар дахин сонсохыг хүсэв? Та нар бас Түүний дагалдагчид болохыг хүсэж байгаа юм бищ биз? гэв.
[28] Фарисайчууд түүнийг хараан зүхэж, —Чи л Түүний дагалдагч байна. Харин бид Мосегийн дагалдагчид.
[29] Мосед Бурханы айлдсаныг бид мэднэ. Харин Түүнийг хаанаас ирснийг нь ч бид мэдэхгүй гэсэнд
[30] ѳнѳѳх хүн —Тэр нүдийг минь нээсэн байтал та нар Түүнийг хаанаас ирснийг нь ч мэдэхгүй байгаа нь гайхалтай юм байна.
[31] Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ.
[32] Тѳрѳлхийн сохор хүний нүдийг нээснийг цаг хугацааны эхлэлээс хойщ хэн ч сонсоогүй.
[33] Энэ хүн Бурханаас ирээгүй юм бол Тэр юу ч хийж чадахгүй байсан гэлээ.
[34] Тэд —Гэм нүгэлдээ тѳрсѳн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хѳѳн гаргав.
[35] Иудейчүүд тэр хүнийг хѳѳн гаргасныг Есүс сонсоод, түүнийг олж, —Чи Хүний Хүүд итгэж байна уу? гэхэд
[36] тэр —Эзэн минь, Тэр хэн бэ? Би Түүнд итгэе гэв.
[37] Есүс —Чи Түүнийг харсан. Одоо чамтай ярьж байгаа нь Тэр мѳн гэлээ.
[38] Тэр —Эзэн, би итгэж байна гээд Түүнд мѳргѳв.
[39] Есүс түүнд —Би энэ ертѳнцѳд щүүлтийн тѳлѳѳ ирсэн нь хардаггүйг хардаг, харагсдыг сохор болгохын тулд юм гэж айлдав.
[40] Фарисайчуудаас Есүстэй хамт байсан нь эдгээрийг сонсоод, Түүнд —Бид бас сохор байх нь уу? гэхэд
[41] Есүс тэдэнд —Хэрэв та нар сохор байсан бол нүгэлгүй байхсан. Гэтэл та нар "Бид харж байна" гэж ярьдаг тул нүгэл чинь байсаар л байна гэлээ.