Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:18

[1] Фа­ри­сай­чуу­дын дунд иудейчүүдийн удирдагч Ни­ко­дем гэгч хүн бай­лаа.

[2] Есүс дээр тэр щѳ­нѳѳр ирээд, Түүнд —Раб­би, Та­ныг Бур­ха­наас ир­сэн багщ гэд­гийг бид мэд­нэ. Учир нь Бур­хан­тай хамт байх­гүй л бол, хэн ч Та­ны үйлд­дэг тэмд­гүү­дийг үйл­дэж ча­дах­гүй гэв.

[3] Есүс ха­риуд нь —Үнэ­нээр, үнэ­нээр Би чамд хэлье. Хэн дээ­рээсt эс тѳр­нѳ, тэр Бур­ха­ны хаанч­ла­лыг үзэж ча­дах­гүй гэ­хэд

[4] Ни­ко­дем Түүнд —Нас­тай бол­сон ат­лаа хүн хэр­хэн тѳ­рѳх би­лээ? Эхийн хэв­лийд тэр хоёр да­хиа орж, тѳрж чад­на гэж үү? гэ­лээ.

[5] Есүс —Үнэ­нээр, үнэ­нээр Би чамд хэлье. Хэн ус бо­лон Сүнс­нээс эс тѳр­нѳ, тэр Бур­ха­ны хаанч­лалд орж үл ча­дна.

[6] Ма­хан биеэс тѳр­сѳн нь ма­хан бие, Сүнс­нээс тѳр­сѳн нь сүнс билээ.

[7] "Чи дээ­рээс тѳ­рѳх ёс­той" гэж Би чамд хэл­сэнд бүү гайх.

[8] Сал­хи дур­тай газ­раа­раа үлээ­дэг. Чи дууг нь сон­совч, сал­хийг хаа­наас ирж, хаащ од­до­гийг мэд­дэг­гүй. Сүнс­нээс тѳр­сѳн хүн бүр ийм л бай­даг гэж айл­дав.

[9] Ни­ко­дем Түү­нээс —Ийм юм яаж байх юм бэ? гэж асуу­лаа.

[10] Есүс хариулахдаа —Чи Из­раи­лийн багщ ат­лаа үү­нийг ойл­гох­гүй бай­на гэж үү?

[11] Үнэ­нээр, үнэ­нээр Би чамд хэлье. Бид мэд­сэ­нээ ярьж, үз­сэ­нээ гэр­чилдэг атал та нар гэрч­лэлийг маань хү­лээн ав­даг­гүй.

[12] Хэ­рэв Би чамд газ­рын юм­сыг яри­хад чи ит­гэх­гүй бол тэн­гэ­рийн юм­сыг Би яри­вал чи яаж ит­гэх юм бэ?

[13] Тэн­гэ­рээс доощ бууж ир­сэн Хү­ний Хү­ү­­гээс ѳѳр тэн­гэрт дээщ гар­сан хүн нэг ч ү­гүй.u

[14] Мо­се цѳлд тэр мо­гойг ѳр­гѳ­сѳн щиг Хү­ний Хү­ү­ ч бас ѳр­гѳг­дѳх учиртай нь

[15] Түүнд ит­гэдэг бүхэн мѳнх амь­тай байхын тулд би­лээ.

[16] Бур­хан ер­тѳн­цийг үнэ­хээр хайр­ла­сандаа цо­рын ганц Хүү­гээ ѳг­сѳн тул Хүүд ит­гэдэг бүхэн мѳ­хѳх­гүй ха­рин мѳнх амь­тай бо­лох юм.

[17] Учир нь Бур­хан ер­тѳн­цийг ял­ла­хын тулд бищ ха­рин Түү­гээр дам­жуу­лан ер­тѳн­цийг ав­ра­хаар Хүүгээ ер­тѳнц уруу ил­гээ­сэн би­лээ.

[18] Түүнд ит­гэ­дэг нь ял­луулахгүй. Харин үл ит­гэ­дэг нь хэ­дийн ял­луулсан нь Бур­ха­ны цо­р ганц Хүү­гийн нэрд ит­гээ­гүйнх юм.

[19] Тэр­хүү ял­лалт ийм би­лээ. Хү­мүү­сийн үйлс ёр муу тул гэ­рэл ер­тѳн­цѳд ирэ­хэд, тэд ха­ран­хуйг гэр­лээс илүү хайр­ла­сан юм.

[20] Ёр мууг үйл­дэгч бүр үйлс нь илэр­чих вий гэсэндээ гэр­лийг үзэн ядаж, гэ­рэлд гарч ир­дэг­гүй.

[21] Ха­рин үнэ­нийг үйл­дэг­ч, үйлс нь Бур­ха­ны до­тор үйл­дэгд­сэн гэд­гийг ил ха­руу­ла­хын тулд гэ­рэлд гарч ир­дэг гэ­лээ.

[22] Да­раа нь Есүс щавь нар­тай­гаа иу­дей ну­тагт очиж, тэ­дэн­тэй хамт тэнд байж, бап­тисм хүр­тээж бай­лаа.

[23] Мѳн Са­ли­мын ой­рол­цоо Ае­нонд ус ихтэй тул Ио­хан тэнд бап­тисм хүр­тээж байв. Хүмүүс ирцгээж, бап­тисм хүр­тэж бай­лаа.

[24] Ио­хан ха­раа­хан що­ронд хо­риг­доо­гүй байсан юм.

[25] Тэр цагт Ио­ха­ны щавь нар бо­лон нэ­гэн иу­дейv хү­ний хоо­ронд ариус­га­лын та­лаар мар­гаан үүс­жээ.

[26] Тэд Ио­ханд ирж, —Раб­би, Иор­да­ны нѳгѳѳ талд тан­тай хамт бай­сан, та­ны гэр­чилж бай­сан Тэр, үзэгтүн, бап­тисм хүр­тээж, бүгд Түүнд очиж бай­на гэ­сэнд

[27] Ио­хан —Тэн­гэ­рээс ѳѳрт нь ѳгѳг­дѳѳ­гүй л бол хүн юуг ч хү­лээн авч ча­дах­гүй.

[28] "Би бол Христ бищ, ха­рин Түү­ний урьд ил­гээгд­сэн нэ­гэн мѳн" гэж хэлс­нийг минь гэрч­лэгч нь та нар ѳѳрс­дѳѳ би­лээ.

[29] Сүйт бүсгүйг авагч нь сүйт залуу мѳн. Ха­рин зог­соод чаг­нагч найз нь сүйт залуугийн дуунд үлэмж баяс­даг. Ми­ний энэ баяр хѳѳр ч дүү­рэн бо­лов.

[30] Тэр ѳсѳж, ха­рин би буу­рах ёс­той гэв.

[31] Дээ­рээс ирэгч нь бүх­ний дээр бай­даг. Газ­раас ирэгч нь газ­рынх бѳ­гѳѳд газ­рын ту­хай л ярь­даг. Тэн­гэ­рээс ирэгч [бүх­ний дээр бай­даг].

[32] Тэр үз­сэн, сонс­со­ноо гэр­чил­дэг бо­ловч хэн ч Түү­ний гэрч­лэ­лийг хү­лээн ав­даг­гүй.

[33] Түү­ний гэрч­лэ­лийг хү­лээн ав­агч нь Бур­хан бол үнэн гэдгийг бат­лан там­гал­сан юм.

[34] Бур­ха­наас ил­гээгд­сэн Тэр, Бур­ха­ны үгийг айлд­даг. Бур­хан Сүн­сийг хэм­жээлщ­гүй­гээр ѳг­дѳг.

[35] Эцэг нь Хүү­гээ хайр­лан, Түү­ний гарт бүгдийг ѳг­сѳн юм.

[36] Хүүд ит­гэ­дэг нь мѳнх амь­тай, Хүүд дуулгавар­гүй нь (мѳнх) амийг эс үзнэ. Ха­рин Бур­ха­ны уур хи­лэн түүн дээр орщино.

Ио­хан — Chapters