[1] Ингэж хэлээд Есүс тэнгэр ѳѳд мэлмий ѳргѳн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү Таныг алдарщуулахын тулд Хүүгээ алдарщуулаач.
[2] Таны Надад ѳгсѳн бүхэнд Хүү чинь мѳнх амийг ѳгѳхийн тулд аливаа махан биеийн дээгүүрх эрхийг Та Надад ѳгсѳн билээ.
[3] Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мѳнхийн амь мѳн.
[4] Хий гэж Надад ѳгсѳн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдарщуулав.
[5] Одоо, Аав аа, ертѳнцѳѳс ѳмнѳ Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар Та Намайг Ѳѳрийнхѳѳ хамт алдарщуулаач.
[6] Ертѳнцѳѳс Таны Надад ѳгсѳн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бѳгѳѳд Та тэднийг Надад ѳгсѳн. Тэд үгийг тань сахисан юм.
[7] Таны Надад ѳгсѳн алив бүхэн нь Танаас гэдгийг одоо тэд мэдэв.
[8] Учир нь Надад ѳгсѳн үгсийг тань Би тэдэнд ѳгсѳн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Намайг Та илгээсэн гэдэгт итгэсэн юм.
[9] Тэдний тѳлѳѳ Би гуйж байна. Би ертѳнцийн тѳлѳѳ бус, харин Таны Надад ѳгсѳн хүмүүсийн тѳлѳѳ гуйж байна. Учир нь тэд Таных билээ.
[10] Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Би тэднээр алдарщуулагдлаа.
[11] Цаащид Би ертѳнцѳд байхгүй, харин эд ертѳнцѳд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад ѳгсѳн нэрээрээ тэднийг хамгаалж Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач.x
[12] Тэдэнтэй хамт байхдаа би Надад ѳгсѳн нэрээр тань тэднийг хамгаалж байсан.y Би тэднийг харгалзсан бѳгѳѳд мѳхлийн хүүгээс ѳѳр тэдний нэг нь ч эс мѳхѳв. Энэ нь Бичээс биелэгдэхийн тулд ажээ.
[13] Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертѳнцѳд байхдаа ярьж байна.
[14] Би Таны үгийг тэдэнд ѳгсѳн. Би ертѳнцийнх бус лугаа адил тэд бас ертѳнцийнх бус тул ертѳнц тэднийг үзэн ядсан юм.
[15] Тэднийг Та ертѳнцѳѳс аваач гэж Би гуйхгүй, харин ёр муугаас хамгаалахыг гуйж байна.
[16] Би ертѳнцийнх бус лугаа адил тэд бас ертѳнцийнх бус.
[17] Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мѳн.
[18] Та Намайг ертѳнц уруу илгээсэн лугаа адил Би мѳн тэднийг ертѳнц уруу илгээв.
[19] Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Ѳѳрийгѳѳ тэдний тѳлѳѳ ариусгана.
[20] Би зѳвхѳн тэдний тѳлѳѳ бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн тѳлѳѳ мѳн гуйж байна.
[21] Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор буй лугаа адил, тэд бүгд нэг байхын тулд бѳгѳѳд мѳн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертѳнцийг итгүүлэхийн тулд билээ.
[22] Бид нэг байдаг лугаа адил тэднийг нэг байлгахын тулд Надад ѳгсѳн сүр жавхланг тань Би тэдэнд ѳгсѳн билээ.
[23] Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн тѳгс нэг болж, Та Намайг илгээсэн болон Намайг хайрласан лугаа адил тэднийг хайрласныг ертѳнц мэдэх болно.
[24] Аав аа, Надад ѳгсѳн хүмүүс тань бас Миний байх газарт Надтай хамт байж, сүр жавхланг минь үзээсэй гэж Би хүсэж байна. Тэр сүр жавхланг Та Надад ѳгсѳн билээ. Учир нь ертѳнцийн сууриас ѳмнѳ Та Намайг хайрласан.
[25] Зѳвт Аав аа, ертѳнц Таныг мэдээгүй боловч, Би Таныг мэдсэн. Мѳн Та Намайг илгээснийг тэд мэдсэн билээ.
[26] Би нэрийг тань тэдэнд мэдүүлсэн бѳгѳѳд мэдүүлэх болно. Ингэснээр Намайг хайрласан Таны хайр тэдний дотор, Би ч тэдний дотор байх юм гэлээ.