Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:38

[1] До­лоо хо­но­гийн эх­ний ѳдѳр, эрт ха­ран­хуй байхад Маг­да­лын Ма­риа ха­дан булщ уруу очоод, булщ­наас ха­дыг зай­луул­сан бай­хыг ха­рав.

[2] Тэ­гээд тэр, Си­мон Петр бо­лон Есү­сийн хайр­тай бай­сан нѳ­гѳѳ щавь уруу нь гүйн ирж тэдэнд —Тэд Эзэ­нийг булщ­наас ав­чих­жээ. Түү­нийг тэд хаа­на тавьс­ныг бид мэ­дэх­гүй гэв.

[3] Тий­мээс Петр нѳ­гѳѳ ща­вийн хамт булщ уруу гүйв.

[4] Тэд хо­ёул хамт­даа гүй­сэн бо­ловч нѳ­гѳѳ­дѳх нь Пет­рээс хур­дан гүйн, бул­щинд тү­рүү­лэн ирж

[5] тон­гойн ха­раад, даа­вуу бай­хыг үз­сэн бо­ловч до­тогщ ор­сон­гүй.

[6] Араас нь Си­мон Петр ч гүйн ирээд, булщ уруу орж, маа­лин­ган даа­вуу бо­лон

[7] тол­гойг нь ороо­ж байсан даа­вууг ха­рав. Даа­вуу­нууд бай­сан бай­ран­даа эв­хээ­тэй бай­жээ.

[8] Тү­рүү­лэн ир­сэн нѳ­гѳѳ щавь бул­щинд орж ха­раад ит­гэв.

[9] Учир нь Тэр үхэгс­дээс ами­лах ёс­той гэ­сэн Бичээсийг тэд ойл­гоо­гүй л бай­лаа.

[10] Ин­гээд щавь нар нь ѳѳрс­дийн­хѳн уруу­гаа бу­цав.

[11] Ха­рин Ма­риа булщ­ны га­даа зог­соод уйлж бай­лаа. Тэр уйл­сан чи­гээ­рээ булщ уруу тон­гойн ха­ра­хад,

[12] ца­гаан хув­цас­тай хоёр тэн­гэр элч Есү­сийн цогц­сыг тавьж байсан га­зарт нэг нь тол­гойд, нѳ­гѳѳ нь хѳ­л талд нь сууж байв.

[13] Тэд түүнд —Эмэг­тэй, чи юунд уйл­на вэ? гэ­сэнд тэр —Тэд Эзэ­нийг минь ав­чих­сан бай­на. Тэд Түү­нийг хаа­на тавьс­ныг би мэ­дэх­гүй гэв.

[14] Тэр ин­гэж хэ­лээд эр­гэх­дээ Есү­сийн зог­сож бай­хыг хар­сан бо­ловч тэр нь Есүс байс­ныг тань­сан­гүй.

[15] Есүс түүнд —Эмэг­тэй, чи юунд уйл­на вэ? Чи хэ­нийг хай­на вэ? гэж асуув. Түү­нийг цэ­цэр­лэгч бай­на гэж бо­доод тэр Түүнд —Эзэн­тэн, хэ­рэв та Түү­нийг зѳѳсѳн бол хаа­на тавьс­наа на­дад хэл­нэ үү? Би Түү­нийг авах гэ­сэн юм гэв.

[16] Гэ­тэл Есүс —Ма­риа гэ­лээ. Ма­риа эр­гэн­гүү­тээ Түүнд ев­рей­гээр —Ра­бу­ни! (Багщ гэ­сэн ут­га­тай) гэ­жээ.

[17] Есүс —Би Эцэг­тээ ха­раа­хан дээщ очоо­гүй бай­гаа тул На­дад гар бүү хүр. Ха­рин ах дүү нарт минь очиж, тэ­дэнд "Би Эцэгтээ буюу та на­рын Эцэгт, Бур­хандаа буюу та на­рын Бур­ханд дээщ оч­но" гэд­гийг хэл гэ­лээ.

[18] Маг­да­лын Ма­риа ирж, щавь нарт —Би Эзэ­нийг хар­лаа гээд, Есү­сийн ѳѳрт нь айлд­са­ныг тэ­дэнд хэ­лэв.

[19] До­лоо хо­но­гийн эх­нийхэд, тэр ѳд­рийн үдэщ, щавь нар нь иу­дей­чүү­дээс айс­наас үүдээ түгж­сэн байв. Гэ­тэл Есүс ирээд тэд­ний дунд зог­сож, тэ­дэнд —Амар ам­га­лан та нар­тай байх бол­ту­гай гэв.

[20] Үү­нийг айл­даад, Тэр тэ­дэнд гар, ха­жуу­гаа үзүү­лэв. Щавь нар нь Эзэ­нийг ха­раад ихэд баяр­лав.

[21] [Есүс] да­хиж тэ­дэнд —Амар ам­га­лан та нар­т байх бол­ту­гай. Эцэг На­майг ил­гээс­ний адил Би бас та на­рыг ил­гээ­нэ гэв.

[22] Үү­нийг айл­даад, Тэр тэ­дэн уруу үлээн —Ариун Сүн­сийг хү­лээн аваг­тун.

[23] Та нар хэ­ний нүг­лийг уу­чил­на, тэд ууч­лаг­да­на. Та нар хэ­ний нүг­лийг үл уу­чил­на, тэд үл ууч­лаг­дах бол­но гэж айл­дав.

[24] Ха­рин ар­ван хоё­рын нэг бо­лох Ихэр гэгд­дэг То­мас Есү­сийг ирэх үед тэ­дэн­тэй хамт бай­гаа­гүй ажээ.

[25] Бу­сад щавь нар нь түүнд —Бид Эзэ­нийг хар­сан гэж ярив. Ха­рин тэр —Түү­ний гар дахь ха­даас­ны сор­вийг үзэж, ха­даас­ны ор­монд нь ху­руу­гаа хийн, Түү­ний ха­жуу уруу нь га­раа хийж үзэ­хээс наащ би ит­гэх­гүй гэж тэ­дэнд хэл­жээ.

[26] Най­ман ѳд­рийн да­раа щавь нар да­хин дотор цуг­ла­хад То­мас тэ­дэн­тэй хамт байв. Үүд нь түг­жээ­тэй бай­сан бо­ловч Есүс ирээд тэд­ний дунд зог­сож, —Амар ам­га­лан та нар­т байх болтугай гэв.

[27] Тэ­гээд Тэр То­маст —Ху­руу­гаа наащ нь хүр­гэ, га­рыг минь үз. Га­раа наащ нь хүр­гэ, Ми­ний ха­жуу уруу хий. Ит­гэл­гүй бус, ха­рин ит­гэл­тэй бай гэ­хэд

[28] То­мас Түүнд —Эзэн минь, Бур­хан минь гэв.

[29] Есүс түүнд —Чи На­майг хар­сан уч­раас ит­гэв үү? Ха­раа­гүй ат­лаа ит­гэ­сэн нь ерѳѳл­тэй еэ! гэ­жээ.

[30] Мѳн энэ номд би­чээ­гүй ѳѳр олон тэмд­гийг Есүс щавь на­рынхаа ѳм­нѳ үзүүл­сэн юм.

[31] Ха­рин эд­гээр нь Есүс бол Христ, Бур­ха­ны Хүү мѳн гэ­дэгт та на­рыг ит­гүү­лэ­хийн тулдa би­чигд­сэн бѳ­гѳѳд итгэс­нээрээ та нар Түү­ний нэ­рээр амь­тай бо­лох юм.

Ио­хан — Chapters