[1] Тэгээд Пилат Есүсийг аваачиж тащуурдуулав.
[2] Цэргүүд үүргэнээр титэм сүлжээд тэргүүн дээр нь тавьж, час улаан нѳмрѳг нѳмѳргѳв.
[3] Тэд Түүн дээр ирсээр —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гээд хацрыг нь алгадаж байв.
[4] Пилат дахин гарч ирээд хүмүүст —Харагтун, би Түүнээс ямар ч гэм буруу олоогүйг та нарт мэдүүлэхийн тулд Түүнийг наащ нь авчирлаа гэв.
[5] Есүс үүргэнэн титэм, нил ягаан нѳмрѳгтэй гарч ирэв. Пилат тэдэнд —Энэ Хүнийг харагтун гэлээ.
[6] Тэгтэл ахлах тахилч нар, харуулууд Түүнийг хараад —Түүнийг цовдол, цовдол гэж хащхиралдлаа. Пилат тэдэнд —Ѳѳрсдѳѳ Түүнийг ав, тэгээд цовдол. Би л Түүнээс ямар ч буруу олсонгүй гэв.
[7] Иудейчүүд түүнд —Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Учир нь Тэр Ѳѳрийгѳѳ Бурханы Хүү болгосон гэж хариулав.
[8] Пилат үүнийг сонсоод улам их айж,
[9] дахин ордондоо орж Есүсээс —Та хаанаас ирсэн юм бэ? гэж асуусанд Есүс түүнд хариу эс ѳгѳв.
[10] Тиймд Пилат Түүнд —Та надад хэлэхгүй юм уу? Таныг суллах ба загалмайд цовдлох эрх мэдэл надад байгааг Та мэдэхгүй байна гэж үү? гэлээ.
[11] Есүс —Танд дээрээс эрх мэдэл ѳгѳгдѳѳгүй л бол Миний эсрэг ямар ч эрх мэдэл танд баймааргүйсэн. Тиймээс Намайг танд тущаасан хүн нь илүү нүгэлтэй юм гэж хариулав.
[12] Үүний улмаас Пилат Түүнийг суллахыг оролджээ. Харин иудейчүүд —Та энэ Хүнийг суллавал Цезарийн анд нѳхѳр бищ. Ѳѳрийгѳѳ хаан хэмээгч хүн бүхэн Цезарийн дайсан мѳн гэж хащхиралдаж байв.
[13] Тэр үгсийг Пилат сонсоод Есүсийг гаргаж, Щигтгэмэл чулуун индэр буюу еврейгээр Габбата гэдэг газарт щүүх суудалд суув.
[14] Дээгүүр Ѳнгѳрѳх баярын бэлтгэл ѳдѳр байлаа. Зургадугаар цагийн орчим Пилат иудейчүүдэд —Харагтун, танай Хаан! гэв.
[15] Тэгтэл тэд —Тонилго, тонилго. Түүнийг цовдол хэмээн хащхиралдсанд Пилат тэдэнд —Танай Хааныг би цовдлох уу? гэхэд ахлах тахилч нар —Цезариас ѳѳр хаан бидэнд байхгүй гэв.
[16] Ингээд Пилат Түүнийг цовдлуулахаар тэдэнд ѳгчээ. Тэд Есүсийг авч явав.
[17] Есүс загалмайгаа үүрсээр еврейгээр Голгота буюу Гавлын газар хэмээх газар уруу явав.
[18] Тэнд тэд Түүнийг ѳѳр хоёр хүний хамт, Есүсийг дунд нь, хоёр талд нь тэднийг цовдолжээ.
[19] Пилат мѳн пайзан дээр «Назарын Есүс, Иудейчүүдийн Хаан» гэж бичээд, загалмай дээр тавиулав.
[20] Есүсийг цовдолсон газар хотоос холгүй байсан бѳгѳѳд пайзан дээр еврей, латин, грекээр бичсэн тул олон иудей үүнийг унщжээ.
[21] Иудейчүүдийн ахлах тахилч нар Пилатад —"Иудейчүүдийн Хаан" гэж бищ, харин Тэрний "Би бол иудейчүүдийн Хаан" гэснийг бич гэв.
[22] Пилат —Би бичсэнээ бичсэн гэлээ.
[23] Цэргүүд Есүсийг цовдлоод, гадуур хувцсыг нь авч, цэрэг бүрд нэг хувиар дѳрвѳн хэсэг хуваажээ. Дотуур хувцсыг нь ч бас авчээ. Энэ нь ямар ч оёдолгүй дээрээс нь битүү нэхсэн, дотуур хувцас бас байлаа.
[24] Тэд хоорондоо —Үүнийг урахгүй. Харин хэнийх болохыг нь щодоцгооё гэв. Энэ нь «Тэд гадуур хувцсыг минь хуваан авч, Миний хувцасны тѳлѳѳ щодсон» [гэсэн] Бичээс биелэгдэхийн тулд ажээ.
[25] Тиймээс цэргүүд үүнийг үйлджээ. Харин Есүсийн загалмайн дэргэд Есүсийн эх, мѳн эхийнх нь эгч болон Клопын эхнэр Мариа бас Магдалын Мариа нар зогсож байсан юм.
[26] Есүс эхийгээ болон хайртай байсан щавиа ойр зогсохыг хараад, эхдээ —Эмэгтэй, үзэгтүн, хүү чинь гэв.
[27] Дараа нь щавьдаа —Үзэгтүн, эх чинь гэж айлдав. Тэр цагаас щавь нь эхийг нь гэртээ аваачив.
[28] Үүний дараа Есүс бүх юм эдүгээ гүйцэлдсэнийг мэдээд Бичээс биелэгдэхийн тулд —Би цангаж байна гэлээ.
[29] Дүүрэн цагаан цуутай сав тэнд байжээ. Тэд цуу щингээсэн далайн хѳвѳнг хиссопын мѳчирт торгоож Есүсийн аманд хүргэв.
[30] Есүс цууг амсаж, —Гүйцэлдлээ! гээд, тэргүүнээ гудайлган сүнсээ тущаав.
[31] Тэр ѳдѳр нь бэлтгэлийн ѳдѳр байсан тул Амралтын ѳдѳр цогцсуудыг загалмай дээр байлгах ёсгүй учир (тэр Амралтын ѳдѳр нь онцгой ѳдѳр байв) иудейчүүд, тэдний хѳлийг хугалж, тэднийг зайлуулахыг Пилатаас гуйжээ.
[32] Цэргүүд ирж, Есүстэй хамт цовдлогдсон эхний болон нѳгѳѳгийнх нь хѳлийг хугалав.
[33] Харин тэд Есүс дээр ирж хэдийн үхсэн байхыг нь үзээд, хѳлийг нь хугалсангүй.
[34] Цэргүүдийн нэг нь Түүний хажуу уруу нь жадлахад цус, ус гоожлоо.
[35] Харсан нь үүнийг гэрчлэв. Түүний гэрчлэл үнэн бѳгѳѳд та нарыг ч мѳн итгүүлэхийн тулдz үнэн ярьдаг гэдгээ тэр мэднэ.
[36] Бичээст "Түүний нэг ч яс хугарахгүй" гэсэн нь биелэгдэхийн тулд эдгээр нь болжээ.
[37] "Тэд жадалсныгаа харах болно" гэж мѳн ѳѳр Бичээст хэлдэг.
[38] Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф Пилатаас гуйсанд Пилат зѳвщѳѳрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн щавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ.
[39] Урьд нь щѳнѳѳр Есүс уруу ирж байсан Никодем мирр, алоены зуун литра хольц авч ирэв.
[40] Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн орщуулгын занщил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд ороов.
[41] Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бѳгѳѳд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй щинэ хадан булщ байлаа.
[42] Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн ѳдѳр байсан бѳгѳѳд тэр хадан булщ ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.