[1] Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хащаанд үүдээр нь оролгүй ѳѳр газраар давж ордог нь хулгайч, дээрэмчин мѳн.
[2] Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мѳн.
[3] Сахиул түүнд үүдийг нээдэг бѳгѳѳд хонин сүрэг дууг нь сонсдог. Тэр ѳѳрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг дагуулж гаргана.
[4] Тэр ѳѳрийнхийгѳѳ бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хоньд дууг нь таньдаг тул түүнийг дагадаг.
[5] Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав.
[6] Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд ярихад Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.
[7] Тэгээд Есүс дахин тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд.
[8] [Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хоньд тэднийг сонсоогүй.
[9] Би бол үүд мѳн. Надаар орсон нь аврагдах болно. Орж, гарч, бэлчээр олно.
[10] Хулгайч зѳвхѳн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм.
[11] Би бол сайн хоньчин мѳн. Сайн хоньчин хоньдынхоо тѳлѳѳ амиа ѳгдѳг.
[12] Хѳлсний хүн бол хоньчин бищ, хоньд ч түүнийх бищ учир чоно ирэхийг хараад тэрээр хоньдыг орхин зугтдаг. Чоно хоньдыг цѳлмѳж, тараадаг.
[13] Тэр хѳлсний хүн бѳгѳѳд хоньдод санаа тавьдаггүй тул зугтдаг.
[14] Би бол сайн хоньчин мѳн. Би Ѳѳрийнхийгѳѳ мэдэх бѳгѳѳд Ѳѳрийнхѳн минь Намайг мэднэ.
[15] Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын тѳлѳѳ амиа ѳгнѳ.
[16] Энэ хащаан дахь хоньдоос ѳѳр хоньд Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд дууг минь сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг сүрэг болно.l
[17] Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би амиа буцааж авахын тулд амиа ѳгнѳ.
[18] Хэн ч амийг минь Надаас авахгүй. Харин Би Ѳѳрѳѳ түүнийг ѳгнѳ. Амиа ѳгѳх эрх мэдэл Надад бий, буцааж авах эрх мэдэл нь ч бий. Энэ тущаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.
[19] Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ.
[20] Тэдний олонх нь —Түүнд чѳтгѳр щүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ.
[21] Зарим нь —Чѳтгѳр щүглэгчийн үг энэ бищ ээ. Сохрын нүдийг чѳтгѳр нээж чадах уу? гэж байлаа.
[22] Сүмийг Щинэтгэн ариусгасны баяр Иерусалимд болж байлаа. Тэгэхэд ѳвѳл байв.
[23] Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ.
[24] Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд —Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Та Христ мѳн юм бол, бидэнд щуудхан хэл гэсэнд
[25] Есүс тэдэнд —Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн үйлс минь Намайг гэрчилдэг.
[26] Харин та нар хоньд минь бищ учир итгэдэггүй.
[27] Миний хоньд дууг минь сонсдог. Би тэднийг таньдаг бѳгѳѳд тэд Намайг дагадаг юм.
[28] Би тэдэнд мѳнх амийг ѳгнѳ. Тэд хэзээ ч мѳхѳхгүй бѳгѳѳд тэднийг хэн ч гараас минь булаахгүй.
[29] Тэднийг Надад ѳгсѳн Эцэг минь бүхнээс аугааm бѳгѳѳд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй.
[30] Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
[31] Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу щүүрцгээв.
[32] Есүс тэдэнд —Олон сайн үйлсийг Эцэгээсээ Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу щиднэ вэ? гэхэд
[33] иудейчүүд Түүнд —Сайн үйлийн чинь тѳлѳѳ бищ, харин Бурханыг доромжилсны чинь тѳлѳѳ бид Тан уруу чулуу щиднэ. Учир нь Та хүн байж, Ѳѳрийгѳѳ Бурхан болгож байна гэв.
[34] Есүс тэдэнд —Танай Хуульд "Та нар бол бурхад юм гэж Би айлдсан" гэж бичигдсэн байдаг бищ үү?
[35] Бурханы үг авсан хүмүүсийг тэрээр бурхад гэж нэрлэсэн бол (Бичээс нь зѳрчигдѳхгүй),
[36] Эцэгийн ариусгасан, ертѳнцѳд илгээсэн Нэгэнийг "Би Бурханы Хүү байна" гэснээс минь болж "Бурханыг доромжлогч" гэж хэлж байна уу?
[37] Би Эцэгийнхээ үйлсийг эс үйлдвээс Надад бүү итгэ.
[38] Харин Би тэдгээрийг үйлдвэл та нар Надад итгэхгүй байлаа ч үйлсэд итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг, Эцэгийн дотор Би буйг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав.
[39] Тиймээс тэд дахин Түүнийг барихыг завдсан боловч Есүс тэдний гараас мултрав.
[40] Иохан анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы нѳгѳѳ тал уруу Есүс дахин явж, тэндээ байлаа.
[41] Олон хүн Түүнд ирж —Иохан тэмдэг үйлдээгүй ч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ.
[42] Тэнд олноороо Есүст итгэв.