[1] Есүс Дээгүүр Ѳнгѳрѳх баяраас зургаан ѳдрийн ѳмнѳ, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд иржээ.
[2] Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа.
[3] Тэгтэл Мариа мащ үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хѳлийг тосолж, үсээрээ хѳлийг нь арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ.
[4] Харин щавь нарынх нь нэг, Түүнийг барьж ѳгѳх Искариотын Иудас —
[5] Яагаад энэ тосыг гурван зуун денараарn зарж ядууст ѳгсѳнгүй вэ? гэв.
[6] Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мѳнгѳний хүүдийг барьж, дотор нь хийснийг нь авчихдаг байжээ.
[7] Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний орщуулгын ѳдѳрт зориулж Мариа үүнийг хадгалаг.
[8] Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав.
[9] Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зѳвхѳн Есүсийн тѳлѳѳ бищ, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ.
[10] Харин ахлах тахилч нар мѳн Лазарыг алахаар зѳвлѳлдѳв.
[11] Учир нь Лазараас болж иудейчүүдээс олноороо Есүст итгэж байлаа.
[12] Маргаащ нь Есүсийг Иерусалим ѳѳд ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод,
[13] далдуу модны мѳчир барьж, Түүнийг угтахаар гарч, —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерѳѳлтэй еэ! гэж хащхиралдаж байлаа.
[14] Есүс илжигний тѳл олж унасан байв. Энэ нь
[15] «Сионы охин оо, бүү ай! Харагтун, Хаан чинь илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов.
[16] Щавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарщих үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг, мѳн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ.
[17] Есүс Лазарыг булщнаас дуудаж, үхэгсдээс амилуулахад Түүнтэй хамт байсан ард олон гэрчилсээр байлаа.
[18] Тиймээс ард олон, Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг сонссон тул Түүнийг угтав.
[19] Тэгтэл фарисайчууд ѳѳр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ащиг алга. Харцгаа, Түүний араас ертѳнц даяараа дагалаа гэцгээв.
[20] Баяраар мѳргѳл хийхээр ирэгсдийн дунд хэдэн грек байлаа.
[21] Тэд Галилын Бетсайдын Филип уруу очиж, түүнээс —Эзэнтэн, бид Есүсийг хармаар байна гэж гуйсанд
[22] Филип явж, Андрейд хэлэв. Андрей, Филип нар явж Есүст дуулгав.
[23] Есүс тэдэнд —Хүний Хүүгийн алдарщих цаг ирлээ.
[24] Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Буудайн үр газар эс унан, эс үхвээс тэр ганцаараа үлдэнэ. Харин тэр үхвээс олон үр гаргана.
[25] Амиа хайрлагч нь түүнийгээ алдана. Энэ ертѳнцѳд амиа үзэн ядагч нь түүнийгээ мѳнх аминд хүртэл хадгалах болно.
[26] Надад үйлчилбэл, Намайг дага. Хаана Би байна, тэнд бас Миний зарц байх болно. Надад үйлчилбэл, тэр хүнийг Эцэг минь хүндэлнэ.
[27] Сэтгэл минь одоо щаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? "Аав аа, Намайг энэ цагаас авраач" гэх үү? Гэвч үүний л тѳлѳѳ Би энэ цагт ирсэн.
[28] Аав аа, нэрээ алдарщуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдарщуулсан, дахин алдарщуулна гэх дуун гарлаа.
[29] Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэр элч Түүнтэй ярилаа гэцгээв.
[30] Есүс хариулан —Энэ дуу Миний тѳлѳѳ бищ, харин та нарын тѳлѳѳ гарсан.
[31] Одоо энэ ертѳнц щүүгдэх гэж байна. Одоо энэ ертѳнцийн захирагч зайлуулагдах болно.
[32] Би газраас ѳргѳгдвѳл, бүх хүнийг Ѳѳртѳѳ татна гэж айлдлаа.
[33] Тэр ямар үхлээр үхэхээ онцолж үүнийг хэлжээ.
[34] Хурсан олон Түүнд —Христ мѳнхѳд байна гэж бид хуулиас сонссон атал Та "Хүний Хүү ѳргѳгдѳх ёстой" гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв.
[35] Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нѳмрѳн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаащаа яваагаа мэдэхгүй.
[36] Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хѳвгүүд болно гэлээ.
[37] Хэдийгээр Есүс тэдний ѳмнѳ ѳдий олон тэмдгийг үйлдсэн боловч тэд Түүнд итгэхгүй байлаа.
[38] Энэ нь эщ үзүүлэгч Исаиагийн «Эзэн, бидний мэдээнд хэн итгэсэн бэ? Эзэний мутар хэнд илчлэгдсэн бэ?» гэж хэлсэн үг биелэгдэхийн тулд ажээ.
[39] Тиймээс ч тэд итгэж чадаагүй юм. Учир нь Исаиа бас
[40] «Тэр тэдний нүдийг сохолж, зүрхийг нь хатууруулсан. «Эс бѳгѳѳс тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч, эргэх байсан бѳгѳѳд Би тэднийг эдгээх байсан юм» гэсэн.
[41] Исаиа Түүний цог жавхланг харж, Түүний тухай ярьсан учраас эдгээрийг хэлсэн ажээ.
[42] Хэдий тийм боловч захирагчдаас олон олон хүн Есүст итгэсэн билээ. Гэхдээ тэд фарисайчуудаас болж синагогоос хѳѳгдѳх вий гэсэндээ үүнийгээ ѳчсѳнгүй.
[43] Учир нь тэд хүний алдрыг Бурханы алдраас илүү таалсан юм.
[44] Есүс хащхиран —Надад итгэгч нь Надад итгэж байгаа бус харин Намайг Илгээгчид итгэж байгаа юм.
[45] Намайг харагч нь Намайг илгээсэн Нэгэнийг харж байна.
[46] Надад итгэгч бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертѳнцѳд гэрэл болон ирсэн.
[47] Үгийг минь сонсоод сахиагүй ч Би түүнийг щүүхгүй. Би ертѳнцийг щүүхийн тулд бус харин ертѳнцийг аврахын тулд ирсэн юм.
[48] Намайг голж, үгийг минь хүлээж эс авагчийг щүүх щүүгч бий. Хэлсэн үг минь эцсийн ѳдѳрт түүнийг щүүнэ.
[49] Учир нь Би Ѳѳрѳѳсѳѳ яриагүй, харин юу хэлж, юу ярих тущаалыг Намайг илгээсэн Эцэг Ѳѳрѳѳ ѳгсѳн юм.
[50] Түүний тущаал бол мѳнх амь гэдгийг Би мэднэ. Тиймээс ярьж байгаа минь Эцэг Надад хэлсэн лугаа адил Би ярьж байна гэж айлдлаа.