Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 7:04

[1] Бе­та­ны Ла­зар ѳвч­тэй бай­лаа. Бе­тан нь Мар­та, түү­ний дүү Ма­риа хоё­рын тос­гон юм.

[2] Ма­риа бол Эзэ­нийг то­соор тос­лоод, хѳ­лийг нь үсээ­рээ арч­сан тэр эмэг­тэй бѳгѳѳд ах Ла­зар нь ѳвч­тэй байв.

[3] Тий­мээс эгч дүүс Есүст хүн ил­гээж, —Эзэн минь, ха­раач, хайр­ла­даг хүн тань ѳв­дѳв гэж хэ­лүү­лэв.

[4] Үү­нийг сон­соод Есүс —Энэ ѳв­чин үхэлд бус ха­рин үү­гээр Бур­ха­ны Хүү ал­дар­щуу­лаг­да­хын тулд, Бур­ха­ны алд­рын тѳ­лѳѳ юм гэ­лээ.

[5] Мар­та, түү­ний охин дүү бо­лон Ла­за­рыг Есүс хайр­ла­даг бай­лаа.

[6] Ла­за­рын ѳвд­сѳ­нийг сон­соод, Есүс бай­сан газ­раа дахин хоёр хо­нов.

[7] Да­раа нь Тэр щавь нар­таа —Иу­дей уруу дахин явц­гаая гэ­хэд

[8] щавь нар нь —Раб­би, сая­хан иу­дей­чүүд Тан уруу чу­луу чу­луу­да­хаар зав­даж бай­сан. Та тий­щээ да­хиад явах гэж үү? гэв.

[9] Есүс —Ѳдѳрт ар­ван хоёр цаг бай­даг бус уу? Ѳдѳр яв­бал ер­тѳн­цийн гэр­лийг үз­дэг тул бүд­рэх­гүй.

[10] Ха­рин щѳ­нѳ яв­бал хү­ний до­тор гэ­рэл байх­гүй тул бү­дэр­нэ гэв.

[11] Ин­гэж айлд­са­ны­хаа да­раа Тэр тэ­дэнд —Бид­ний анд Ла­зар унт­жээ. Гэвч Би түү­нийг нойр­ноос нь сэ­рээ­хээр яв­на гэ­хэд

[12] щавь нар нь Түүнд —Эзэн, хэ­рэв унт­сан бол тэр эд­гэ­нэ гэв.

[13] Есүс Ла­за­рын үх­лийн ту­хай айлд­сан ажээ. Ха­рин тэд Түү­нийг унтаж амрах ту­хай ярьж бай­на гэж бод­жээ.

[14] Тэг­тэл Есүс тэ­дэнд щууд­хан —Ла­зар үх­сэн.

[15] Та на­рыг ит­гүү­лэ­хийн тулд, тэнд бай­гаа­гүй­дээ Би та на­рын тѳ­лѳѳ баяр­тай бай­на. Ха­рин одоо түүн уруу явц­гаая гэв.

[16] Гэ­тэл Ихэр гэгд­дэг То­мас бу­сад щавь нарт —Цѳ­мѳѳ­рѳѳ бас явц­гаая. Тэ­гээд Түүн­тэй хамт үхье гэж хэ­лэв.

[17] Есүс ирээд, Ла­зарыг бул­щинд дѳр­ѳв хо­ног байс­ныг мэ­дэв.

[18] Бе­тан Ие­ру­са­ли­маас хол­гүй ар­ван та­ван ста­диа орч­мын тэр­тээ бай­даг аж.

[19] Ахаа­саа ха­гац­сан Мар­та, Ма­риа на­рыг тайт­га­руу­ла­хаар олон иу­дей­ тэд­нийд ир­жээ.

[20] Тэг­тэл Мар­та Есү­сийн ирж бай­гааг дуу­лаад, уг­та­хаар га­рав. Ха­рин Ма­риа гэр­тээ суу­н үлд­жээ.

[21] Мар­та Есүст —Эзэн, Та энд бай­сан бол ах минь үхэх­гүй байх бай­сан.

[22] [Харин] Та Бур­ха­наас юу ч гуй­сан Бур­хан Танд ѳг­нѳ гэд­гийг одоо би мэ­дэж бай­на гэв.

[23] Есүс түүнд —Ах чинь амил­на гэ­хэд

[24] Мар­та Түүнд —Эц­сийн ѳд­рийн ами­лалд тэр амил­на гэд­гийг би мэд­нэ гэв.

[25] Есүс Мар­тад —Би бол ами­лал ба амь мѳн. На­дад ит­гэ­дэг нь үхэвч амь­дар­на.

[26] Амьд бѳ­гѳѳд На­дад ит­гэгч бү­хэн хэ­зээ ч үхэх­гүй. Үүнд ит­гэж бай­на уу? гэж асуув.

[27] Мар­та —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ер­тѳн­цѳд ирэх Бурханы Хүү мѳн гэ­дэгт би ит­гэ­дэг.

[28] Үү­нийг хэ­лээд тэр явж, дүү Ма­риа­гаа сэмхэн дуу­даад, —Багщ энүү­хэнд бай­на. Ча­майг дуу­даж бай­на гэ­хэд

[29] Ма­риа үү­нийг сон­соод, ухас­хийн бо­сож, Түүн уруу очив.

[30] Есүс тос­гонд ха­раа­хан хүрч очоо­гүй агаад ха­рин Мар­та­тай уулз­сан газ­раа л байж бай­лаа.

[31] Тэг­тэл гэрт нь Ма­риа­тай байж, тайт­га­руулж бай­сан иу­дей­чүүд түү­нийг ухас­хийн бо­сож гарч ява­хыг ха­раад араас нь да­гаж, түү­нийг бул­щин дээр очиж уй­ла­хаар яв­лаа гэж бод­жээ.

[32] Ма­риа Есү­сийн бай­сан га­зар ирж, Түү­нийг ха­раад, хѳлд нь унаж —Эзэн, хэ­рэв Та энд бай­сан бол ах минь үхэх­гүй байх бай­сан гэ­лээ.

[33] Есүс түү­ний уй­ла­хыг бо­лон түүн­тэй хамт ир­сэн иу­дей­чүү­дийн уй­ла­хыг ха­раад сүнс нь гү­нээ ща­налж, сэтгэлдээ зовон —

[34] Та нар түү­нийг хаа­на тавь­сан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэ­лээ.

[35] Есүс уй­лав.

[36] Тэг­тэл иу­дей­чүүд —Тэр түүнд ямар хайр­тай байс­ныг ха­раач гэц­гээж бай­лаа.

[37] Ха­рин тэд­ний за­рим нь —Со­хор хү­ний нү­дийг нээ­сэн энэ, түү­нийг мѳн үхүү­лэх­гүй байж ча­даа­гүй юм байх даа гэв.

[38] Есүс да­хиад л дот­роо гү­нээ ща­налж, булщ уруу хүрч ирэв. Энэ нь агуй бай­сан бѳ­гѳѳд амыг нь ха­даар таг­ла­сан бай­лаа.

[39] Есүс —Ха­дыг зай­луул гэ­хэд та­лий­гаа­чийн дүү Мар­та Түүнд —Эзэн, тэр үхээд дѳ­рѳв хо­нож бай­гаа тул одоо ѳм­хийрсѳн бай­гаа гэж хэ­лэв.

[40] Есүс Мар­тад —"Хэ­рэв чи ит­гэ­вэл Бур­ха­ны алд­рыг хар­на" гэж Би чамд хэ­лээ­гүй бил үү? гэ­лээ.

[41] Тэ­гээд тэд ха­дыг зай­луу­лав. Есүс дээ­щээ ха­ран —Аав аа, Та На­майг сонс­сонд Танд Би та­лар­хаж бай­на.

[42] Та На­майг үр­гэлж сонс­до­гийг Би мэд­сэн. Та­ны На­майг ил­гээ­сэн гэ­дэгт ит­гүү­лэ­хийн тулд, той­рон зог­сох олны тѳ­лѳѳ Би үү­нийг хэл­лээ гэв.

[43] Тэр ийн айл­даад, чан­га дуу­гаар —Ла­зар, га­раад ир гэж хащ­хи­рав.

[44] Үх­сэн хүн гар, хѳл нь ор­щуул­гын боол­тоор боолт­той, нүүр нь ал­чуу­раар ороолт­той чи­гээ­рээ гарч ирэв. Есүс тэ­дэнд —Тайлж, түү­нийг явуул гэв.

[45] Ма­риа­гийнд ир­сэн иу­дей­чүү­дээс олон хүн Есү­сийн үйлдсэнийг ха­раад Түүнд ит­гэ­жээ.

[46] Ха­рин тэд­ний за­рим нь фа­ри­сай­чууд уруу очиж, Есү­сийн үйлдсэнийг тэ­дэнд хэлц­гээв.

[47] Тэг­тэл ах­лах та­хилч нар бо­лон фа­ри­сай­чууд Зѳв­лѳл­д цуглаж, —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмд­эг үйл­дэж бай­на.

[48] Хэ­рэв бид Түү­нийг ин­гээд ор­хи­вол бүх хүн Түүнд ит­гэ­нэ. Тэг­вэл ром­чууд ирж, ма­най газар бо­лон үн­дэст­нийг маань булаан авна даа гэц­гээв.

[49] Ха­рин тэд­ний нэг, тэр жил тэр­гүүн та­хилч байсан Каиаф тэ­дэнд —Та нар юу ч мэ­дэх­гүй,

[50] мѳн бүх үн­дэст­нээ­рээ мѳ­хѳх­гүйн тулд ард түм­ний тѳ­лѳѳ нэг хүн үхэх нь дээр гэд­гийг ч бо­дох­гүй бай­на гэж хэ­лэв.

[51] Тэр энэ үг­сийг ѳѳ­рѳѳсѳѳ хэ­лээ­гүй юм. Ха­рин тэр жи­лийн тэр­гүүн та­хилч бай­сан учир Есүсийн үн­дэст­ний­хээ тѳ­лѳѳ үхэх ту­хай бо­лон

[52] Тэр зѳв­хѳн үн­дэст­нийхээ­ тѳ­лѳѳ бус ха­рин Бур­ха­ны тар­сан хүүх­дүү­дийг бѳѳг­нүүлж нэгт­гэ­хийн тѳ­лѳѳ үхэх ту­хай тэ­рээр эщ үзүүл­жээ.

[53] Энэ ѳд­рѳѳс тэд Есү­сийг ала­хаар тѳ­лѳв­лѳв.

[54] Тий­мээс Есүс иу­дей­чүү­дийн дунд да­хиж ил яв­сан­гүй. Ха­рин тэн­дээс цѳ­лийн ой­рол­цоох ну­таг уруу явж, Еф­райм гэ­дэг хо­тод оч­жээ. Тэнд щавь на­рын­хаа хамт үл­дэв.

[55] Иу­дей­чүү­дийн Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх баяр ойрт­сон бай­лаа. Олон хүн ѳѳрс­дий­гѳѳ ариус­га­хаар, Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх бая­рын ѳм­нѳ нут­гаа­саа Ие­ру­са­лимд ир­жээ.

[56] Тэд Есү­сийг хайж, сүм до­тор зогсон ѳѳр хоо­рон­доо —Та нар юу гэж бо­дож бай­на? Тэр баяр дээр ирэх бо­лов уу? гэж ярьж бай­лаа.

[57] Ах­лах та­хилч нар бо­лон фа­ри­сай­чууд хэ­рэв Түү­ний хаа­на бай­гааг мэд­сэн хүн бай­вал Есү­сийг ба­риу­ла­хаар мэ­дэг­дэх ёс­той гэ­сэн зар­лиг буул­га­сан байв.

Ио­хан — Chapters