Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:07

[1] Гу­рав­ду­гаар ѳдѳр Га­ли­лын Ка­над нэ­гэн ху­рим бо­ло­ход Есү­сийн эх тэнд байв.

[2] Есүс бо­лон щавь нар нь бас ху­ри­мд уригд­сан бай­лаа.

[3] Дарс хү­рэл­цэх­гүй бо­ло­ход Есү­сийн эх Түүнд —Тэд дарс­гүй бо­лов гэ­лээ.

[4] Есүс —Эмэг­тэй, На­дад ч, танд ч ямар ха­маа бай­на? Ми­ний цаг ха­раа­хан бо­лоо­гүй бай­на гэ­жээ.

[5] Эх нь зарц нарт —Тэр та нарт юу айл­да­на, түүнийг үйлд гэв.

[6] Тэнд хоёр юмуу гур­ван мет­ре­тас баг­таамж­тай ус­ны зур­гаан чу­луун торх бай­сан агаад тэд­гээ­рийг иу­дей­чүү­дийн ариус­га­лын ёс­лолд зо­риул­даг ажээ.

[7] Есүс тэ­дэнд —Торх­нуу­дыг усаар дүүр­гэ гэж айлд­санд тэд ам­сарт нь хүр­тэл торх­нуу­дыг дүүр­гэв.

[8] Есүс —Одоо ут­гаад, най­рын ах­лаг­чид аваа­чиж ѳг гэ­сэнд тэд аваа­чиж ѳгѳв.

[9] Най­рын ах­лагч дарс бол­сон усыг ам­саад, тэр дарс хаа­наас бий болс­ныг мэ­дээ­гүй учир (ха­рин ус ут­га­сан зарц нар мэ­дэж байв) сүйт залууг дуу­даж,

[10] түүнд —Аливаа хүн эх­лээд сайн дар­саа гар­гаад, хү­мүү­сийг согт­со­ны да­раа муух­наа гар­га­даг. Гэ­тэл чи сайн дар­саа одоо хүр­тэл хад­гал­сан бай­жээ гэж хэ­лэв.

[11] Есүс тэмд­гүү­дийнхээ эх­лэ­лийг Га­ли­лын Ка­над үйл­дэж алд­раа илчилсэнд, щавь нар нь Түүнд ит­гэ­сэн юм.

[12] Да­раа нь Есүс, эх дүү нар бо­лон щавь на­рын­хаа хамт Ка­пер­наум уруу очиж, хэ­дэн ѳдѳр тэнд бай­жээ.

[13] Иу­дей­чүү­дийн Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх баяр ойр­тож бай­сан бѳ­гѳѳд Есүс Ие­ру­са­лим ѳѳд явав.

[14] Тэ­рээр үхэр, хонь, таг­таа ху­дал­даа­лаг­чид болон мѳн­гѳ со­лигч­дыг сү­м до­тор сууж бай­хыг ха­раад,

[15] дээ­сээр щил­бүүр хийж, хонь үхэр бүг­дийг нь сү­мээс туун гар­гаад, мѳн­гѳ со­лигч­дын зоос­нуу­дыг та­раан хаяж щи­рээг нь хѳм­рүү­лээд,

[16] таг­таа ху­дал­даж бай­сан хү­мүүст —Энэ юм­нуу­даа зай­луул. Эцэ­гийн минь гэ­рийг най­маа­ны га­зар бүү бол­го­ гэ­лээ.

[17] Щавь нар нь "Та­ны гэ­рийн тѳ­лѳѳх зүт­гэл На­майг зал­гих бол­но" гэж би­чигд­сэн байд­гийг са­нац­гаав.

[18] Тэг­тэл иу­дей­чүүд Түүнд —Энэ бүх­нийг үйлд­сэн Та ямар тэмдэ­г би­дэнд үзүү­лэх вэ? гэв.

[19] Есүс тэ­дэнд —Энэ сү­мийг уст­га. Би үү­нийг гур­ван ѳд­рийн до­тор бос­го­но гэ­сэнд

[20] иу­дей­чүүд —Энэ сү­мийг ба­ри­хад дѳ­чин зур­гаан жил щаар­дагд­сан бай­тал үү­нийг Та гур­ван ѳд­рийн до­тор бос­го­но гэж үү? гэв.

[21] Гэ­тэл Есүс Ѳѳ­рийн бие болох сү­мийн ту­хай айлд­сан ажээ.

[22] Тэ­гээд Есү­сийг үхэгс­дээс ами­ла­хад Тэр үүнийг айлд­са­ныг щавь нар нь са­наж, Бичээс бо­лон Есү­сийн айлд­сан үгэнд ит­гэц­гээв.

[23] Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх бая­раар Ие­ру­са­лимд бай­хдаа Есүсийн хий­сэн тэмд­гүү­дийг олон хүн үзээд Түүний нэрэнд ит­гэ­жээ.

[24] Харин Есүс ѳѳрийгѳѳ тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ.

[25] Хү­ний до­тор юу байд­гийг мэ­дэж бай­сан тул хү­ний ту­хай хэн нэг­ний гэрч­лэл Түүнд хэ­рэг­гүй байв.

Ио­хан — Chapters