Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:14

[1] Та на­рыг бүд­рүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэл­лээ.

[2] Тэд та на­рыг си­на­го­гоос хѳѳ­нѳ. Ха­рин та на­рыг алах хүн бүр ѳѳ­рий­гѳѳ Бур­ханд үйл­чилж бай­на гэж бо­дох цаг ирж бай­на.

[3] Тэд Эцэ­гийг бо­лон На­майг мэ­дээ­гүй уч­раас үүнийг хийх бол­но.

[4] Цаг нь ирэх үед та нарт тэд­ний ту­хай ярьс­ныг са­нуу­ла­хын тулд Би эд­гээ­рийг хэл­сэн юм. Би та нар­тай хамт бай­сан учир үү­нийг та нарт эх­лээд хэ­лээ­гүй.

[5] Ха­рин одоо Би На­майг Ил­гээгч ѳѳд явж бай­на. Гэ­тэл та на­рын нэг нь ч На­даас "Та хаа­щаа явж бай­на?" гэж асуух­гүй бай­на.

[6] Ха­рин Би ийм юм та нарт хэл­сэн уч­раас зүрх чинь уй га­щуу­гаар дүү­рэв.

[7] Гэхдээ Би та нарт үнэ­нийг хэлж бай­на. Ми­ний явах нь та нарт хэ­рэг­тэй. Би явах­гүй бол Тус­лагч та нар уруу ирэх­гүй. Ха­рин Би яв­бал Түү­нийг та нар уруу ил­гээ­нэ.

[8] Тэр ирэх­дээ нү­гэл, зѳвт бай­дал хий­гээд щүүл­тийн та­лаар ер­тѳн­цийг зэм­лэ­нэ.

[9] Нүг­лийн тухайд гэвэл тэд На­дад үл ит­гэнэ.

[10] Зѳвт байд­лын тухайд бол Би Эцэг­тээ оч­но, Та нар На­майг да­хиж эс ха­рна.

[11] Щүүл­тийн тухайд бол энэ ер­тѳн­цийн за­хи­рагч щүүгд­сэн.

[12] Та нарт хэ­лэх зүйл На­дад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна.

[13] Ха­рин үнэ­ний Сүнс ирэх­дээ та на­рыг бүхий л үнэн ѳѳд удир­да­на. Тэр Ѳѳ­рѳѳсѳѳ бищ ха­рин алив сонс­ох юмаа яри­на. Ирэх зүй­лийг Тэр та нарт мэ­дүүл­нэ.

[14] Тэр Ми­ний­хийг авч та нарт мэ­дүүл­эх учир Намайг алдарщуулна.

[15] Эцэгт буй бүхэн Ми­нийх. Тий­мээс "Тэр Ми­ний­хийг авч та нарт мэ­дүүл­нэ" гэж Би хэл­сэн би­лээ.

[16] Мѳдхѳн та нар На­майг ха­рах­аа болино. Тѳдхѳн та нар На­майг дахин хар­ах болно гэж айлд­лаа.

[17] Тэг­тэл щавь на­рын за­рим нь бие бие­ндээ —"Мѳдхѳн та нар На­майг ха­рах­аа болино. Тѳдхѳн та нар На­майг дахин хар­ах болно", "Учир нь Би Эцэг­тээ оч­но" гэж Тэр би­дэнд юу хэл­нэ вэ? гэж ярив.

[18] Тэ­гээд тэд —"Мѳдхѳн" гэ­сэн нь юу юм бол? Юу яриад бай­гааг нь мэ­дэх­ юм алга гэ­лээ.

[19] Тэд юм асуу­хыг хү­сээд бай­гааг Есүс мэ­дээд —"Мѳдхѳн та нар На­майг ха­рах­аа болино. Тѳдхѳн та нар На­майг дахин хар­ах болно" гэс­ний та­лаар та нар ѳѳр хоорондоо хэлцээд байна уу?

[20] Үнэ­нээр, үнэ­нээр Би та нарт хэлье. Та нар уйл­на, га­щууд­на. Ха­рин ер­тѳнц баяр­лах бол­но. Та нар гунигтай бол­но. Гэвч гуниг чинь баяр хѳѳрѳѳр со­лиг­дох бол­но.

[21] Эмэг­тэй хүн тѳ­рѳх­дѳѳ цаг нь ирсний учир зовуурлана. Ха­рин хүүх­дээ тѳ­рүү­лэх­дээ, ер­тѳн­цѳд хүмүүн мэн­дэл­сэнд баяр­лан да­хиж зов­лон­гоо са­на­даг­гүй.

[22] Тий­мээс одоо та нар гунигтай бай­гаа бо­ловч Би та нар­ыг да­хин харна. Зүрх чинь баяр­ла­на, баяр баяс­га­ланг чинь хэн ч та на­раас бу­лаах­гүй.

[23] Тэр ѳдѳр та нар На­даас юу­ ч асуух­гүй. Үнэ­нээр, үнэ­нээр Би та нарт хэлье. Та нар Эцэгээс нэрээр минь юу ч гуйсан Тэр та нарт ѳгнѳ.w

[24] Одоо бол­тол та нар нэ­рээр минь юу ч гуй­гаа­гүй. Гуйг­тун, баяр баяс­га­лан чинь дүү­рэн бол­о­хын тулд та нар хү­лээн ав­на.

[25] Энэ бүх­нийг Би та нарт зүйр­лэ­лээр ярь­сан. Гэвч да­хин зүйр­лэ­лээр яри­хаа бо­лих цаг ирж бай­на. Ха­рин Эцэ­гийн­ ту­хай та нарт щууд хэл­нэ.

[26] Тэр ѳдѳр та нар нэ­рээр минь гуйх бол­но. Би та на­рын ѳм­нѳѳс Эцэ­гээ­с гуй­на гэж бай­гаа юм бищ.

[27] Та нар На­майг хайр­ла­сан бѳ­гѳѳд Бур­ха­наас ир­сэн гэ­дэгт ит­гэ­сэн тул Эцэг Ѳѳ­рѳѳ та на­рыг хайр­ла­даг.

[28] Би Эцэ­гээ­с гарч, ер­тѳн­цѳд ир­сэн. Би ер­тѳн­цийг да­хин ор­хиж, Эцэг ѳѳдѳѳ яв­на гэж айлд­лаа.

[29] Щавь нар нь —Одоо Та зүйр­лэл ащиг­лал­гүй щууд ярьж бай­на.

[30] Та бүх юмыг мэ­дэж, хэн ч Та­ныг щалгаах щаард­ла­га­гүй гэд­гийг бид одоо мэд­лээ. Үү­гээр бид Та­ныг Бур­ха­наас ир­сэн гэ­дэгт ит­гэж бай­на гэв.

[31] Есүс тэ­дэнд —Та нар одоо ит­гэж бай­на уу?

[32] Үзэг­түн, та нар хүн бүр ѳѳр ѳѳрс­дийнх уруугаа тарцгааж, На­майг ган­цаа­ранг минь ор­хих цаг ирж бай­на. Энэ цаг хэ­дий­н ир­жээ. Гэ­сэн хэ­дий ч Би ган­цаа­раа бищ. Учир нь Эцэг Над­тай хамт бай­даг.

[33] Ми­ний до­тор та на­р амар ам­га­лан байг гэж Би та нарт энэ зүйл­сийг хэл­лээ. Ер­тѳн­цѳд та нар зов­лон­той бай­на. Гэвч зо­риг­той байг­тун. Би ер­тѳн­цийг ял­сан гэж айлд­лаа.

Ио­хан — Chapters