[1] Дараа нь иудейчүүдийн нэгэн баяр болж байхад Есүс Иерусалимд очив.
[2] Иерусалимын Хонин хаалганы дэргэд еврейгээр Бетзадаx гэдэг цѳѳрѳмy байдаг. Тэнд таван саравч байдаг бѳгѳѳд
[3] тэдгээрийн дотор ѳвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хѳдлѳхийг хүлээж байв.
[4] Учир нь Эзэний тэнгэр элч тодорхой үед цѳѳрѳмд бууж, усыг хѳдѳлгѳхѳд, ус хѳдлѳх даруйд түрүүлж орсон хүн ямар ч ѳвчтэй байсан эдгэрдэг байжээ.]z
[5] Гучин найман жил ѳвчтэй байсан нэгэн хүн тэнд байв.
[6] Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад
[7] ѳвчтэй хүн —Эзэн, ус хѳдлѳх үед намайг цѳѳрѳмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал ѳѳр нэгэн надаас ѳмнѳ орчихдог гэсэнд
[8] Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав.
[9] Ѳнѳѳх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр ѳдѳр Амралтын ѳдѳр байлаа.
[10] Тиймээс иудейчүүд мѳнѳѳх эдгээгдсэн хүнд —Ѳнѳѳдѳр Амралтын ѳдѳр, чи дэвсгэрээ авч явж болохгүй гэжээ.
[11] Харин тэр тэдэнд —Намайг эдгээсэн нэгэн надад "Дэвсгэрээ аваад алх" гэсэн гэж хариулахад
[12] тэд —"Дэвсгэрээ аваад, алх" гэж чамд хэлсэн хүн хэн бэ? гэж щалгаав.
[13] Гэвч хэн байсныг мѳнѳѳх эдгээгдсэн хүн мэдээгүй юм. Тэр газар олон хүн байсан тул Есүс зайлан явсан байлаа.
[14] Дараа нь Есүс түүнийг сүмд олоод —Харагтун, чи эрүүл болжээ. Чамд илүү муу юм тохиолдохгүйн тулд дахиж нүгэл бүү үйлд гэв.
[15] Тэр хүн иудейчүүд дээр очиж, ѳѳрийг нь эдгээсэн хүн Есүс болохыг тэдэнд хэллээ.
[16] Есүс эдгээр зүйлийг Амралтын ѳдѳр үйлдэж байсан тул иудейчүүд Түүнийг хавчих болов.
[17] Харин [Есүс] тэдэнд —Эцэг минь одоо болтол ажилласаар байна. Би ч ажиллаж байна гэж айлдав.
[18] Үүнээс болж иудейчүүд Түүнийг алахыг улам санаархах болжээ. Учир нь Есүс Амралтын ѳдрийг зѳрчсѳн тѳдийгүй мѳн Бурханыг Эцэгээ хэмээн Ѳѳрийгѳѳ Бурхантай адилтгасан юм.
[19] Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Эцэгээс хийж харуулсныг нь л Хүү хийхээс Хүү юуг ч Ѳѳрѳѳсѳѳ хийдэггүй. Учир нь Эцэг юу хийнэ, Хүү нь бас эдгээрийг түүнчлэн хийдэг.
[20] Эцэг Хүүгээ хайрладаг бѳгѳѳд Тэр хийж байгаа бүхнээ Түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс ч агуу ажлуудыг Тэр Түүнд үзүүлнэ.
[21] Эцэг үхэгсдийг босгон, тэдэнд амь ѳгдѳгчлѳн Хүү бас хүссэндээ амь ѳгдѳг.
[22] Эцэг хэнийг ч щүүхгүй, харин Тэр бүх щүүлтийг Хүүдээ даатгасан.
[23] Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.
[24] Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сонсоод, Намайг илгээгч Түүнд итгэгч нь мѳнх амьтай болох бѳгѳѳд яллагдахгүй. Харин үхлээс гэтэлж амь уруу щилжив.
[25] Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үхэгсэд Бурханы Хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бѳгѳѳд одоо ирчихээд байна. Сонссон нь амьдрах болно.
[26] Эцэгт Ѳѳрт нь амь байдгийн адил мѳн Хүүд Ѳѳрт нь амь байлгахыг Хүүдээ Тэр соёрхжээ.
[27] Тэр бол Хүний Хүү тул щүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг Тэр Түүнд ѳгѳв.
[28] Үүнд бүү гайхагтун. Учир нь булщинд байгчид бүгдээрээ Түүний дууг сонсон
[29] сайныг үйлдсэн нь амийн амилал ѳѳд, ёр мууг үйлдсэн нь ялын амилал уруу гарч ирэх цаг ирж байна.
[30] Би юуг ч Ѳѳрѳѳсѳѳ үйлдэж чадахгүй. Би сонссоноороо щүүх бѳгѳѳд щүүлт минь щударга. Учир нь Би Ѳѳрийнхѳѳ хүслийг бус харин Намайг Илгээгчийн хүслийг хайдаг.
[31] Хэрэв Би Ѳѳрийнхѳѳ тухай ѳѳрѳѳ гэрчилбэл гэрчлэл минь үнэн бищ байна.
[32] Намайг гэрчлэгч ѳѳр Нэгэн бий. Намайг гэрчилж байгаа Түүний гэрчлэл нь үнэн гэдгийг Би мэднэ.
[33] Та нар Иоханд хүн илгээхэд тэрээр үнэний тухай гэрчилсэн билээ.
[34] Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин та нарыг аврагдаасай гэсэндээ Би эдгээрийг хэлж байгаа юм.
[35] Иохан бол щатаж, гэрэлтэж байсан дэнлүү байв. Та нар тэр гэрэлд нь хэсэг зуур хѳѳрѳн баясахыг хүсэж байсан.
[36] Харин Иоханы гэрчлэлээс илүү агуу гэрчлэл Надад байна. Биелүүл гэж Надад Эцэгийн ѳгсѳн ажлууд ба Миний хийж байгаа ажлууд нь Эцэг Намайг илгээснийг буюу Миний тухай гэрчилдэг.
[37] Намайг илгээсэн Эцэг Ѳѳрѳѳ Намайг гэрчилсэн юм. Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, дүр тѳрхийг нь ч хараагүй.
[38] Илгээсэн нэгэнд нь итгээгүй тул та нарын дотор Түүний үг орщдоггүй.
[39] Та нар бичээсүүдэд мѳнх амь бий гэж боддог тул түүнийг судалдаг. Тэдгээр нь Намайг гэрчилдэг билээ.
[40] Та нар амьтай болохын тулд Над уруу ирэхийг хүсдэггүй.
[41] Би хүмүүсээс алдар хүндийг авдаггүй.
[42] Та нарын дотор Бурханы хайр байхгүйг Би харин мэднэ.
[43] Би Эцэгийнхээ нэрээр ирсэн юм. Гэтэл та нар Намайг хүлээж авдаггүй. Хэрэв ѳѳр нэгэн ѳѳрийнхѳѳ нэрээр ирвэл та нар түүнийг хүлээн авна.
[44] Та нар цорын ганц Бурханаас алдрыг хайдаггүй атлаа бие биенээсээ алдрыг хүлээн авдаг. Тийм байж яаж итгэж чадах юм бэ?
[45] Эцэгийн ѳмнѳ Би та нарыг буруутгана гэж бүү бод. Та нарыг буруутгагч нь та нарын найдвараа тавьсан Мосе мѳн.
[46] Хэрэв та нар Мосед итгэсэн юм бол Надад итгэх байсан. Учир нь тэр Миний тухай бичсэн юм.
[47] Харин та нар түүний бичсэнд нь итгэхгүй бол яаж үгэнд минь итгэх билээ? гэж айлдлаа.