Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:03

[1] Зүрхээ бүү щаналга, Бур­ханд ит­гэ,r мѳн На­дад ит­гэ.

[2] Ми­ний Эцэ­гийн гэрт орон байр олон бий. Тийм бищ бай­сан бол Би та нарт хэ­лэх бай­сан. Би та нарт орон байр бэл­дэ­хээр яв­на.s

[3] Би явж, та нарт орон байр бэлд­чихвэл, да­хин ирж, та на­рыг Ѳѳр­тѳѳ ав­на. Би хаа­на бай­на, та нар мѳн тэнд байх бол­но.

[4] [Ми­ний] явах га­зрын за­мыг та нар мэд­нэ гэж айл­дав.

[5] То­мас Түүнд —Эзэн, Та­ны хаа­щаа ява­хыг бид мэ­дэх­гүй. Бид тэр за­мыг яаж мэ­дэх вэ? гэ­сэнд

[6] Есүс —Би бол зам, үнэн, амь. Хэн ч На­даар дам­жил­гүй­гээр Эцэгт хү­рэх­гүй.

[7] Та нар На­майг мэд­сэн бол Эцэ­гийг минь ч мѳн мэ­дэх болно.t Та нар Түү­нийг одооноос л мэ­дэж байна. Түү­нийг хар­ж л байсан гэ­лээ.

[8] Фи­лип Түүнд —Эзэн, би­дэнд Эцэ­гээ ха­руу­лаач. Энэ л би­дэнд хан­галт­тай гэв.

[9] Есүс —Би та нар­тай хамт ийм удаан бай­хад, чи На­майг тань­ж мэдсэн­гүй гэж үү, Фи­лип ээ? На­майг хар­сан нь Эцэ­гийг хар­сан. Гэ­тэл "Би­дэнд Эцэ­гээ ха­руу­лаач" гэж чи яаж хэл­нэ вэ?

[10] Би Эцэ­гийн до­тор, Эцэг Ми­ний до­тор бай­гаа гэ­дэгт чи ит­гэх­гүй бай­на уу? Ми­ний та нарт хэлж бай­гаа үг­сийг Би Ѳѳ­рѳѳсѳѳ хэ­лээ­гүй. Ха­рин Ми­ний до­тор ор­щигч Эцэг үйлсээ хийж бай­гаа юм.

[11] Би Эцэ­гийн до­тор, Эцэг Ми­ний до­тор бай­гаа гэ­дэгт На­дад ит­гэг­түн. Эс бѳ­гѳѳс үйл­сийн учир Надад ит­гэг­түн.

[12] Үнэ­нээр, үнэ­нээр Би та нарт хэлье. На­дад ит­гэ­дэг нь Ми­ний хий­дэг үйлсийг бас хийх бѳ­гѳѳд эд­гээ­рээс агуу аж­луу­дыг ч хийх бол­но. Учир нь Би Эцэг­тээ оч­но.

[13] Та нар нэ­рээр минь юу ч гуй­сан, Эцэг Хүү­гээ­р ал­дар­щуу­лаг­да­хын тулд Би түү­нийг үйлдэнэ.

[14] Та нар нэ­рээр миньu юм гуй­вал Би түү­нийг чинь үйлдэнэ.

[15] Та нар На­майг хайр­ла­даг бол ту­щаа­луу­дыг минь сахь.

[16] Би Эцэ­гээ­с гуй­хад Тэр та нарт ѳѳр Тус­лаг­чийг ѳг­нѳ. Тэр нь та нар­тай үүрд хамт бай­на.

[17] Тэр бол үнэ­ний Сүнс бѳ­гѳѳд Түү­нийг ха­рах­гүй мэ­дэх­гүй­гээ­сээ болж ер­тѳнц Түү­нийг хү­лээж авч ча­дах­гүй. Тэр та нар­тай хамт байх бѳ­гѳѳд та на­рын до­тор байхv тул та нар Түүнийг мэд­нэ.

[18] Би та на­рыг ѳнч­рүүлж ор­хих­гүй. Би та нар уруу ир­нэ.

[19] Жаахан байзнаад ер­тѳнц На­майг да­хиж ха­рах­гүй. Ха­рин та нар На­майг хар­на. Учир нь Би амьд бай­на, та нар ч амьд бай­на.

[20] Би Эцэг до­троо, та нар Ми­ний до­тор, Би та на­рын до­тор бай­хыг та нар тэр ѳдѳр мэ­дэх бол­но.

[21] Ми­ний ту­щаа­луу­дыг сахи­даг нь На­майг хайр­лагч мѳн. На­майг хайр­ла­гч нь Эцэгт минь хайр­лаг­да­на. Би түүнийг хайр­лаж, Ѳѳ­рий­гѳѳ түүнд ил­чил­нэ гэж хэл­лээ.

[22] Иу­дас (Ис­ка­рио­тын бищ) Түүнд —Эзэн, Та би­дэнд Ѳѳ­рий­гѳѳ илч­лэх ат­лаа яа­гаад ер­тѳн­цѳд илч­лэх­гүй юм бэ? гэхэд

[23] Есүс —Хэн нэг нь На­майг хайр­ла­вал үгийг минь тэр са­хи­на. Эцэг минь түү­нийг хайр­ла­на. Бид түүнд очиж, түүн­тэй орон бай­раа бай­гуул­на.

[24] На­майг эс хайр­лагч нь үгийг минь сахидаг­гүй. Та на­рын сон­сож бай­гаа үг Ми­нийх бищ, ха­рин На­майг ил­гээ­сэн Эцэ­гийнх би­лээ.

[25] Би та нар­тай хамт байх­даа үүнийг хэл­лээ.

[26] Ха­рин Тус­лагч бу­юу Ми­ний нэ­рээр Эцэ­гийн минь ил­гээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бѳ­гѳѳд та нарт хэл­сэн бүг­дийг минь са­нуу­лах бол­но.

[27] Амар ам­га­ланг Би та нарт үл­дээ­нэ. Амар ам­га­лан­гаа Би та нарт ѳг­нѳ. Ѳнѳѳх ер­тѳн­цийн ѳгд­гѳѳс ѳѳрийг Би та нарт ѳгч байна. Ѳр зүр­хээ бүү щаналга. Бүү түгщицгээ.

[28] "Би яваад, та нар уруу ир­нэ" гэж хэлс­нийг минь та нар сонс­лоо. Хэ­рэв та нар На­майг хайр­ла­сан бол Эцэг­тээ очиж бай­гаад минь баяр­лах­сан. Учир нь Эцэг На­даас илүү аугаа юм.

[29] Энэ нь болох үед та на­рыг ит­гүү­лэ­хийн тулд болохоос нь ѳм­нѳ та нарт Би одоо хэл­лээ.

[30] Би та нар­тай олон юм да­хиж ярих­гүй. Учир нь ер­тѳн­цийн за­хи­рагч ирж бай­на. Түү­ний юу нь ч Ми­ний до­тор байх­гүй. Түүнд надаас дээгүүр юу ч үгүй.

[31] Ха­рин Би Эцэ­гээ хайр­лаж, Эцэ­гийн На­дад ту­щаа­сан ёсоор хийд­гээ ер­тѳн­цѳд мэ­дүүл­нэ. Бо­соц­гоо, эн­дээс явц­гаая.

Ио­хан — Chapters