[1] Би бол усан үзмийн жинхэнэ мод, Эцэг минь усан үзэм тариалагч билээ.
[2] Миний дотор байгч, жимс ургуулдаггүй мѳчир бүрийг Тэр авч хаяна. Жимс ургуулдаг мѳчир бүрийг их жимстэй болгохын тулд Тэр тайрч арчилдаг.
[3] Миний хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ.
[4] Миний дотор байгтун. Би ч та нарын дотор байна. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мѳчир ѳѳрѳѳсѳѳ жимс ургуулж чадахгүйн адил та нар Миний дотор байхгүй бол тийм байх болно.
[5] Би бол усан үзмийн мод, та нар мѳчрүүд. Хэн Миний дотор байж, Би мѳн түүний дотор байна, тэр их жимс гаргана. Учир нь Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй.
[6] Хэн нэг нь Миний дотор эс байваас мѳчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мѳчрийг түүж, галд хаяж щатаана.
[7] Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно.
[8] Та нар их жимс гаргаж, Миний щавь нар болсноор Эцэг минь алдарщуулагдана.
[9] Эцэг Намайг хайрласан лугаа адил Би бас та нарыг хайрласан. Хайр дор минь байгтун.
[10] Би Эцэгийнхээ тущаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тущаалыг минь сахивал хайр дор минь байх болно.
[11] Миний баяр баясгалан та нарт байж, та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг Би та нарт хэлэв.
[12] Би та нарыг хайрласан лугаа адил та нар бие биенээ хайрлагтун. Энэ Миний тущаал.
[13] Нѳхдийнхѳѳ тѳлѳѳ амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй.
[14] Та нар тущаасныг минь үйлдвээс Миний нѳхѳд мѳн.
[15] Би та нарыг боолууд гэж дахиж дуудахгүй. Учир нь эзнийхээ юу хийж байгааг боол эс мэдэх юм. Харин Би та нарыг анд нѳхѳд гэж дуудав. Учир нь Би Эцэгээсээ сонссон бүхнээ та нарт мэдүүлсэн билээ.
[16] Та нар Намайг сонгоогүй, харин Би та нарыг сонгосон. Та нарыг явж, жимс гаргаж, үр жимс чинь үүрд байгаасай гэсэндээ Би та нарыг томилсон. Ингэснээр нэрээр минь та нар Эцэгээс юу ч гуйсан Тэр та нарт ѳгѳх юм.
[17] Би та нарт үүнийг тущаая. Та нар бие биенээ хайрлагтун.
[18] Хэрэв ертѳнц та нарыг үзэн ядвал, та нараас ѳмнѳ Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн.
[19] Та нар ертѳнцийнх байсан бол ертѳнц ѳѳрийнхнийгѳѳ хайрлахсан. Харин та нар ертѳнцийнх бищ, гагцхүү Би та нарыг ертѳнцѳѳс сонгосон юм. Тиймээс ертѳнц та нарыг үзэн яддаг.
[20] "Боол эзнээсээ илүү агуу бищ" гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно.
[21] Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм.
[22] Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ щалтаггүй болов.
[23] Намайг үзэн ядагч, Эцэгийг минь ч мѳн үзэн яддаг.
[24] Би ѳѳр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна.
[25] Харин "Тэд щалтгаангүйгээр Намайг үзэн ядсан" гэж тэдний Хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ.
[26] Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нар уруу Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ.
[27] Та нар эхнээсээ Надтай хамт байсан тул бас гэрчилнэ.