[1] Овгуудын нэрс нь эдгээр юм. Хойд хязгаараас, Хетлоны замын хажуугаар Лебо-хамат уруу Дамаскийн хил дэх Хазар-енаныг хүртэл, Хаматын хажуугаар хойшоо, зүүнээс баруун уруу үргэлжлэх нь Даных бөгөөд нэг хувь юм.
[2] Даныхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл, Ашерынх бөгөөд нэг хувь юм.
[3] Ашерынхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Нафталийнх бөгөөд нэг хувь юм.
[4] Нафталийнхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Манассегийнх бөгөөд нэг хувь юм.
[5] Манассегийнхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Ефраимынх бөгөөд нэг хувь юм.
[6] Ефраимынхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэг хувь юм.
[7] Реубенийхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иудагийнх бөгөөд нэг хувь юм.
[8] Иудагийн хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл та нарын тусгаарлах ноогдол газар болох хорин таван мянган тохой өргөн, урт нь зүүн талаас баруун тал хүртэл нэг хувь газрынхтай адил билээ. Ариун газар нь түүний төвд байх ёстой.
[9] Танарын ЭЗЭНд тусгаарлах ноогдол газар нь хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн байх ёстой.
[10] Ариунноогдол нь эдгээрийн төлөө, тухайлбал тахилч нарын төлөө бөгөөд хойшоо хорин таван мянган тохой урттай, баруун тийш арван мянган тохой өргөнтэй, зүүн тийш арван мянган тохой өргөнтэй, урагшаа хорин таван мянган тохой урттай байх болой. ЭЗЭНий
[11] Израилийнхөвгүүдийг төөрөх үед левичүүд төөрсөн шиг төөрч яваагүй, Миний үүргийг сахьсан, Задокийн хөвгүүдийн ариусгагдсан тахилч нарт энэ нь зориулагдана.
[12] Энэбол газрын ноогдлоос тэдэнд зориулагдсан ноогдол буюу хамгийн ариун газар болох бөгөөд левичүүдийн хилийн дагуу байх ёстой.
[13] Тахилчнарын хилийн хажуугаар левичүүдэд хорин таван мянган тохой урт, арван мянган тохой өргөн газар байх болой. Бүх урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянга байх ёстой.
[14] Түүнээсгадна, тэд үүнийхээ алийг нь ч худалдаж, эсвэл сольж болохгүй. Эсвэл газрын энэ шилмэл хувийг бусдад дамжуулж болохгүй. Учир нь энэ бол ЭЗЭНд ариун юм.
[15] Үлдсэн таван мянган тохой өргөн, хорин таван мянган тохой урт газар бол хотын нийтийн хэрэглээнд, сууц болон задгай бэлчээр газруудад зориулагдах болой. Хот нь түүний төвд байх ёстой.
[16] Түүнийхэмжээ нь эдгээр байх болой. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой, өмнөд талд дөрвөн мянга таван зуун тохой, зүүн талд дөрвөн мянга таван зуун тохой, баруун талд дөрвөн мянга таван зуун тохой байна.
[17] Хотодзадгай бэлчээр газрууд байх болой. Хойно нь хоёр зуун тавин тохой, өмнө талд хоёр зуун тавин тохой, зүүн талд хоёр зуун тавин тохой, баруун талд хоёр зуун тавин тохой байна.
[18] Ариунноогдлын хажуугаар уртаараа үлдсэн газар нь зүүн тал уруу арван мянган тохой, баруун тийш арван мянган тохой байх болой. Тэр нь ариун ноогдлын хажуугаар байх ёстой. Түүний ургац нь хотын хөдөлмөрчдийн хүнс болох болой.
[19] Израилийнбүх овгуудаас гарсан хотын хөдөлмөрчид үүнийг хагалах ёстой.
[20] Бүхэлноогдол нь хорин таван мянгыг харьцуулах нь хорин таван мянган тохой байх болой. Та нар ариун ноогдол болох дөрвөлжин талбайг хотын эзэмшилтэй хамт тусгаарлах ёстой.
[21] Ариун ноогдол болон хотын эзэмшлийн нэг тал ба нөгөө талд үлдэх газар нь ноёных болой. Ноогдлын хорин таван мянган тохойн урд талд зүүн хил хүртэл болон баруун тийш хорин таван мянган тохойн урд талд баруун хил хүртэл, хувиудын хажуугаарх нь ноёных
[22] Ноёндхарьяалагдах газрын голд буй левичүүдийн эзэмшил болон хотын эзэмшлээс бусад нь, Иудагийн хил ба Бениамины хилийн хоорондох бүх юмс бол ноёных байх ёстой.
[23] Үлдсэн овгуудын хувьд гэвэл, зүүн талаас баруун тал хүртэл Бениаминых бөгөөд нэг хувь юм.
[24] Бениаминыхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Симеоных бөгөөд нэг хувь юм.
[25] Симеоныхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Иссахарынх бөгөөд нэг хувь юм.
[26] Иссахарынхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Зебулуных бөгөөд нэг хувь юм.
[27] Зебулуныхилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Гадынх бөгөөд нэг хувь юм.
[28] Гадынхилийн хажуугаар өмнө талд урагшаа хил нь Тамараас Мерибат-кадешийн ус, Египетийн горхи болон Их Далайд хүртэл байх ёстой.
[29] Энэбол Израилийн овгуудад өв болгон та нарын шавга хаяж хуваах газар юм. Эдгээр нь тэдний хувиуд юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[30] Хотынгарах хаалганууд нь эдгээр юм. Хойд талд дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд
[31] хотындааман хаалганууд нь Израилийн овгуудаар нэрлэгджээ. Хойд зүгт гурван дааман хаалга буюу Реубений дааман хаалга нэг, Иудагийн дааман хаалга нэг, Левийн дааман хаалга нэг байх болой.
[32] Зүүнталд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Иосефын дааман хаалга нэг, Бениамины дааман хаалга нэг, Даны дааман хаалга нэг байх болой.
[33] Өмнөзүгт дөрвөн мянга таван зуун тохой хэмжээтэй бөгөөд гурван дааман хаалга буюу Симеоны дааман хаалга нэг, Иссахарын дааман хаалга нэг, Зебулуны дааман хаалга нэг байх болой.
[34] Баруунталд дөрвөн мянга таван зуун тохой бөгөөд гурван дааман хаалга буюу Гадын дааман хаалга нэг, Ашерын дааман хаалга нэг, Нафталийн дааман хаалга нэг байх болой.
[35] Хотынтойрог нь арван найман мянган тохой байх ёстой. Тэр өдрөөс хотын нэр нь "ЭЗЭН энд байна" гэж байх ёстой гэв.