Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:37

[1] Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, —

[2] Хүний хүү Тир нь Иерусалимын тухай "Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ" хэмээсэн учраас,

[3] тиймийнтулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.

[4] ТэдТирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

[5] Тирнь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Тэр нь үндэстнүүдийн олз болно.

[6] Мөнэх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно"».

[7] Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, аугаа их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.

[8] Тэрнь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.

[9] Өөрийнхнь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно.

[10] Түүнийтоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно.

[11] Морьдынхоотуурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг баганууд газарт унана.

[12] Тэдчиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.

[13] ТиймээсБи чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.

[14] Бичамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[15] Эзэн БУРХАН Тирт ийнхүү айлдаж байна. «Шархдагсад ёолж, чиний голд аллага үргэлжилж байхад чиний нурж унах чимээгээр далайн эргүүд чичрэхгүй гэж үү?

[16] Тэгээддалайн бүх ноёд сэнтийнүүдээсээ бууж, нөмрөгүүдээ тайлж, нэхмэл хувцаснуудаа хуу татна. Тэд өөрсдийгөө айдсаар хувцаслана. Тэд шороон дээр суун, мөч бүрд чичирч, чамайг харан дагжина.

[17] Тэдчиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан "Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?

[18] Эдүгээ чамайг нуран унах өдөрт далайн эргүүд чичирнэ. Тийм ээ, чиний өнгөрөхийг хараад далайд ойр эрэг газрууд айх болно"».

[19] Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед

[20] Бичамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг оршин суугчтай болгохгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын нам хэсгүүдэд суулгана. Харин Би амьдын газарт алдрыг тавих болно.

[21] Бичиний дээр айдсыг авчирж, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч, дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Езекиел — Chapters