Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:20

[1] Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гурав дахь жилд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.

[2] Иудагийнхаан Иехоиакимыг Бурханы өргөөний зарим савнуудын хамт Небухаднезарын гарт Эзэн өгсөнд, тэдгээрийг Шинарын нутаг уруу өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавив.

[3] Тэгээдхаан тайгануудынхаа тэргүүн Ашпеназд, сурвалжит гэр бүлээс хийгээд язгууртнуудаас оролцуулан Израилийн хөвгүүдээс заримыг авчрахыг тушаав.

[4] Тэдбие махбодын талаар согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц ба ялган салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэн зүтгэх чадвартай залуус байх ёстой байлаа. Хаан тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заахыг тушаав

[5] Хаантэдэнд өөрийн амттан шимттэн болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн, гурван жил сургахаар тогтоосон. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орж зүтгэх байлаа.

[6] Тэднийдунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв.

[7] Тайгануудынтэргүүн тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абед-него гэж нэрлэв.

[8] Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв.

[9] БурханДаниелд тайгануудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлэв.

[10] Тайгануудынтэргүүлэгч Даниелд —Та нарын идээ, ундааг зааж өгсөн өөрийн эзэн хаанаас би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас ядруу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар авахуулахад хүргэх юм хэмээв.

[11] ГэвчДаниел, өөрийг нь болон Хананиа, Мишаел, Азариа нарыг харгалзуулахаар тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан —

[12] Та боолуудаа арван өдөр туршиж, бидэнд идэх ногоо, уух усыг хангаж өгөөч.

[13] Тэгээдбидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв.

[14] Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив.

[15] Арванөдрийн эцэст харахад хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв.

[16] Иймдхаргалзагч тэдний шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, тэдэнд ногоо өгсөөр байлаа.

[17] Энэ дөрвөн залууд Бурхан уран зохиол ба мэргэн ухааны бүх салбарт мэдлэг ба оюуны чадварыг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл хийгээд зүүдийг ойлгодог байлаа.

[18] Тэднийгтанилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын тэргүүн тэднийг Небухаднезарт бараалхууллаа.

[19] Хаантэдэнтэй ярилцсанд, тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байгаагүй. Тэд хааны хувийн үйлчлэлд орлоо.

[20] Хаантэдэнтэй мэргэн ухаан болон мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзэхэд өөрийнх нь хаант улсын дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ.

[21] ДаниелКореш хааны нэг дэх жил болтол байлаа.

Даниел — Chapters