[1] Тэгээд би харахад, үзэгтүн, херубуудын толгой дээрх уудам зайд төрхөөрөө сэнтийтэй төстэй индранил чулуу адил юм байсан бөгөөд тэдний дээр үзэгдэв.
[2] Тэрмаалинган хувцас өмссөн хүнд хандан —Херубуудын доор буй эргэлдэгч дугуйнуудын хооронд нэвтрэн орж, херубуудын дундаас галтай нүүрсээр гараа дүүргэн, хотын дээгүүр цац гэж айлдав. Намайг харж байхад тэр дотогш оров.
[3] Тэр хүнийг нэвтрэн ороход херубууд нь сүмийн баруун талд зогсож байсан. Дотоод хашааг үүл дүүргэсэн байв.
[4] Дараань ЭЗЭНий цог жавхлан херубаас дээшлэн, сүмийн босгыг чиглэсэн бөгөөд сүм үүлээр дүүрч, хашаа нь ЭЗЭНий цог жавхлангийн туяагаар дүүрэв.
[5] Түүнээсгадна, херубуудын далавчны чимээ нь Төгс хүчит Бурханы ярих үеийн дуу хоолой мэт гаднах хашаанд хүртэл сонсогдов.
[6] Тэр маалинган хувцас өмссөн хүнд тушаан —Эргэлдэгч дугуйнуудын хоорондоос, херубуудын хоорондоос галыг ав хэмээн айлдах үед тэр нэвтрэн орж, дугуйны дэргэд зогсов.
[7] Тэгэхэдхеруб нь херубуудын дунд байсан гал уруу херубуудын хоорондоос гараа сунган, галаас авч, маалинган хувцас өмссөн хүний хоёр гар дээр түүнийг тавив. Тэр түүнийг аваад гарав.
[8] Херубууднь далавчныхаа доор хүний гарын дүрстэй адил юмтай мэт үзэгдэв.
[9] Тэгээд намайг харахад, үзэгтүн, херубуудын дэргэд дөрвөн дугуй, херуб болгоны дэргэд нэг нэг дугуй байжээ. Дугуйнуудын төрх нь Таршишийн (молор эрдэнийн) чулууны гялбаа мэт харагдаж байв.
[10] Тэднийдүрсийн хувьд гэвэл, тэд дөрвүүлээ адилхан бөгөөд нэг дугуй нь нөгөө дугуйны дотор буй мэт байв.
[11] Тэдхөдлөхдөө, дөрвөн зүгийнхээ аль уруу ч чиглэн явах үед эс эргэв. Харин тэд явах үедээ эргэлгүйгээр, хандсан зүгтээ даган явж байв.
[12] Тэднийбүхий л бие, тэдний нуруу, гарууд, далавчнууд нь, бас тэр дөрөвт харьяалагдах дугуйнууд нь эргэн тойрондоо дүүрэн нүдтэй байв.
[13] Намайгсонсож байхад тэдгээр эргэлдэгч дугуйнууд дуудагджээ.
[14] Тусбүр дөрвөн нүүртэй байв. Эхний нүүр нь херубын нүүр, хоёр дахь нүүр нь хүний нүүр, гурав дахь нь арслангийн нүүр бөгөөд дөрөв дэх нь бүргэдийн нүүр байв.
[15] Тэгээд херубууд нь дээш босов. Тэд бол Хебар голын дэргэд миний үзсэн амьд биес юм.
[16] Херубуудыгявахад дугуйнууд ч хажууд нь явдаг. Мөн херубуудыг газраас хөөрөхөөр далавчнуудаа дэлгэхэд дугуйнууд ч тэдний дэргэдээс эргэж салсангүй.
[17] Херубуудыгтогтуун зогсох үед дугуйнууд ч тогтуун зогсож, тэднийг дээшээ хөөрөхөд дугуйнууд ч тэдэнтэй хамт хөөрөв. Учир нь амьд биесийн сүнс нь тэдний дотор байсан юм.
[18] Тэгээд ЭЗЭНий цог жавхлан сүмийн босгоноос салж, херубуудын дээр зогсов.
[19] Херубууднь одохдоо миний нүдний өмнө тэд далавчаа дэлгэн дэргэдээ дугуйнуудтай хамт газраас дээш хөөрөв. Тэд ЭЗЭНий өргөөний зүүн хаалганы орох үүдэнд зогсоход Израилийн Бурханы цог жавхлан нь тэдний дээр эргэлдэв.
[20] Тэдгээр нь Хебар голын дэргэд Израилийн Бурханы доор миний үзсэн амьд биес юм. Тиймээс би тэднийг херубууд мөн болохыг мэдэв.
[21] Тэдтус бүр дөрвөн нүүртэй, тус бүр дөрвөн далавчтай байв. Тэдний далавчны доор хүний гар мэт хэлбэртэй юм байв.
[22] Тэдгээрийннүүрний төрх нь гэвэл, Хебар голын дэргэд миний үзсэн тэдгээр төрх царайтай адил байв. Тус бүр чигээрээ урагшлав.