Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:20

[1] Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв.

[2] Тиймээсби амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн.

[3] Тэрнадад —Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.

[4] Тэгээд Тэр надад —Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.

[5] Учирнь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна.

[6] Чиүгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн.

[7] Гэсэнч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.

[8] Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон.

[9] Бичиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв.

[10] Түүнээсгадна, Тэр надад —Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс.

[11] Цөлөгдөгсөдуруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн тэдэнд хэл гэв.

[12] Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард —Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.

[13] Тэгээдби хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов.

[14] ТиймээсСүнс намайг өргөж, зайлуулан авсан. Би өөрийн сүнсний уур хилэн дотор гаслан явлаа. ЭЗЭНий мутар миний дээр хүчтэй байв.

[15] Тэгээдби Тел-абиб дахь Хебар голын дэргэд амьдарч байсан цөлөгдөгсөд уруу ирж, тэдний амьдарч байсан газарт долоо хоног сууж, тэдний дунд айдас төрүүлж байв.

[16] Долоо хоногийн эцэст ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —

[17] Хүний хүү, Би чамайг Израилийн гэрийн харуулаар томиллоо. Чи Миний амнаас үг сонсох бүрд, Миний өмнөөс тэдэнд сануулгыг өг.

[18] Бихорон муу явдалтанд "Чи заавал үхнэ" хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч тү

[19] Гэсэнч хэрэв чи хорон муу явдалтанд сануулсан ч тэрээр хорон муу явдлаасаа, хорон муу замаасаа эргэхгүй аваас, тэр өөрийн гэм буруу дотор үхэх болно. Харин чи өөрийгөө аварсан юм.

[20] Дахиадхэрэв зөвт хүн өөрийн зөвт байдлаас эргэж гэм бурууг үйлдэх бөгөөд Би түүний өмнө саад тавих аваас, тэр үхэх болно. Чи түүнд сануулаагүй учир тэр өөрийн нүглийн дотор үхэж, түүний үйлдсэн зөв үйлс ч дурсагдахгүй. Гэвч түүний цусыг Би чиний га

[21] Харинхэрэв чи зөвт хүн нүглийг үйлдэх ёсгүй хэмээн сануулаад, тэр нь нүглийг эс үйлдэх аваас, тэр хүн сануулгыг авсан учир үнэхээр амьдрах болно. Чи өөрийгөө аварсан гэв.

[22] Тэнд ЭЗЭНий мутар миний дээр байсан ба Тэр надад —Бос, тал уруу гарч яв. Тэнд Би чамд айлдана гэв.

[23] Тиймээсби босож, тал уруу гарч явав. Харагтун, Хебар голын дэргэд миний үзсэн цог жавхлантай адил ЭЗЭНий цог жавхлан тэнд зогсож байв. Би нүүрээрээ унав.

[24] ТэгээдСүнс над уруу орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надтай ярьж, айлдсан нь —Явж, өөрийгөө гэртээ түгж.

[25] Хүнийхүү чиний хувьд, тэд чамд олс хийж, чамайг түүгээр хүлэх болно. Ингэснээр чи тэдний дундаас гарч явж чадахгүй болох юм.

[26] Үүнээсгадна, Би чиний хэлийг тагнайд чинь наалдуулна. Ингэснээр чи хэлгүй болж, тэднийг зэмлэдэг хүн байж чадахгүй болох юм. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.

[27] ГэвчБи чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.

Езекиел — Chapters