Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:41

[1] Долоо дахь оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув.

[2] ЭЗЭНийүг надад ирж, —

[3] Хүний хүү, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна".

[4] Читэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж,

[5] тэдэнд"Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Израилийг сонгон, Иаковын гэрийн үр удамд тангараглан, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн тэр өдөрт Би бол та нарын Бурхан ЭЗЭН хэмээн айлдаж тэдэнд тангараглах үед,

[6] тэднийгЕгипетийн нутгаас авчирж, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.

[7] Битэдэнд "Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн" гэж айлдсан.

[8] Гэвчтэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэ

[9] Дунднь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.

[10] ИйнхүүБи тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан.

[11] Битэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.

[12] Бибол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.

[13] ГэвчИзраилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигийг ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дэ

[14] Гэвчтэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.

[15] БасМиний тэдэнд өгсөн сүү балаар урсдаг бүх газруудын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангараглав.

[16] Учирнь тэд Миний зарлигууд болон Миний тогтоолуудаас татгалзаж тэднийг үл дагасан. Тэд Миний амралтын өдрийг бузарласан. Учир нь тэдний зүрх нь үргэлжид шүтээнүүдийн араас дагав.

[17] Гэсэнч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй.

[18] Би цөлд тэдний хүүхдүүдэд "Та нар эцгүүдийнхээ тогтоолуудаар явалгүй, тэдний зарлигийг сахилгүй, тэдний шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла.

[19] Бибол та нарын Бурхан ЭЗЭН. Миний тогтоолоор явж, Миний зарлигийг сахьж, тэднийг дага.

[20] Минийамралтын өдрийг ариун байлга. Та нар Намайг өөрсдийн чинь Бурхан ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар болон Миний хооронд тэмдэг болох болно" хэмээв.

[21] Гэтэлхүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний

[22] ГэвчБи мутраа татаж, тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийнхөө нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдсэн.

[23] Тэднийгүндэстнүүдийн дунд цацаж, улсуудын дунд тэднийг тараах болно хэмээн Би бас цөлд тэдэнд тангараглав.

[24] Учирнь тэд Миний зарлигуудыг сахилгүй, харин Миний тогтоолуудаас татгалзаж, Миний амралтын өдрийг бузарласан ба тэдний нүд нь эцгүүдийнхээ шүтээнүүд дээр байв.

[25] Бибас сайн бус тогтоолуудыг болон түүгээр амьдарч үл чадах зарлигуудыг тэдэнд өгөв.

[26] Тэдөөрсдийнхөө бүх ууган төрөгсдийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар хэмээн зарласан. Ингэснээр Би тэднийг эзгүйрүүлэх бөгөөд энэ нь тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд юм»".

[27] Тиймийн тул хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн, тэдэнд хэл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэсэн ч үүгээрээ л та нарын өвөг дээдэс Миний эсрэг урваснаараа Намайг доромжлов.

[28] Минийтэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж

[29] ТэгээдБи тэдэнд "Та нарын очдог өндөр газар юу вэ?" гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама хэмээн дуудаж байсан»".

[30] Тиймийнтулд Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ байдлыг дуурайж өөрсдийгөө бузарлаж, тэдний жигшүүрт юмсыг дуурайж садар самууныг үйлдэх үү?

[31] Танар өргөлүүдээ өргөж, өөрсдийн хөвгүүдээ гал дундуур гаргаж байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнүүдээрээ бузарлаж буй. Израилийн гэр ээ, Би та нараар асуугдах ёстой юу? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгү

[32] «Та нар "Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил байх болно" хэмээн өгүүлэхэд та нарын бодолд буй зүйлс биелэхгүй.

[33] БиӨөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр хүчит мутраараа ба сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг хаанчлах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[34] «Би хүчит мутар болон сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирж, мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна.

[35] Бита нарыг ард түмнүүдийн цөлд авчирж, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно.

[36] Бита нарын эцгүүдийг Египет нутгийн цөлд шүүсний адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[37] «Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний хүлээсэнд оруулна.

[38] Бита нарын дотроос тэрслэгчид болон Миний эсрэг гэм бурууг үйлдэгсдийг хөөнө. Би тэднийг түр сууж буй газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

[39] Израилийнгэр ээ, чиний хувьд гэвэл, явж хүн бүр өөрийн шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өөрсдийн өргөл, өөрсдийн шүтээнүүдээр Миний ариун нэрийг бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

[40] ЭзэнБУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул, Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн авч, та нарын бүх ариун юмсын хамт хандив болон бэлгүүдийн чинь хамгийн шилм

[41] Танарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тайвшруулах тааламжит үнэр мэт хүлээж авна. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгээ нотолно.

[42] Бита нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутаг уруу авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

[43] Өөрсдийгөөбузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно.

[44] Израилийнгэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна".

[45] ОдооЭЗЭНий үг надад ирж, —

[46] Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.

[47] Негевийнойд "ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын

[48] ЭЗЭНБи түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл" гэв.

[49] Тэгээдби —Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай "Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?" хэмээн хэлэв гэлээ.

Езекиел — Chapters