Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:40

[1] ЭЗЭНий үг надад ирж, —

[2] Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан, тэдний эсрэг эш үзүүл.

[3] "Израилийн уулсаа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд хандан ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илдийг авчрах гэж байна. Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгах болно.

[4] Тиймээста нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана.

[5] Бимөн Израилийн хөвгүүдийн цогцсуудыг тэдний шүтээнүүдийн өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана.

[6] Танарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын т

[7] Алагдсанхүмүүс та нарын дунд унах бөгөөд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

[8] Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно.

[9] Тэгээдта нарын доторх зугтаагчид нь олзлогдон аваачигдсан үндэстнүүдийнхээ дунд Намайг болон Надаас эргэсэн тэдний завхай сэтгэл шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйлдсэн хорон муу үйлс, өөрс

[10] Тэгэхэдтэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ өвчнийг тэдэнд учруулна хэмээн дэмий хэлээгүй юм»".

[11] Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Алгаа ташин, хөлөө дэвслэн ингэж хэл. «Илд, өлсгөлөн, хийгээд гамшгаар унах Израилийн гэрийн хамаг хорон муу жигшүүрт юмсын улмаас гаслантай яа!

[12] Холбайгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь ба бүслэгдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би Өөрийн хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ.

[13] Тэднийалагдсан хүмүүс нь тэдний тахилын ширээнүүдийг тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулсын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнх нь хамаг шүтээнүүдэд тайвшруулах тааламжит үнэри

[14] Тиймээстэдний оршин суух бүх газар даяар Би Өөрийн мутраа тэдний эсрэг сунгаж, Дибла уруу чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлэн, зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»".

Езекиел — Chapters