[1] Одоо хүний хүү чи өөртөө нэг тоосгыг авч, өөрийнхөө өмнө тавиад, түүн дээр нэгэн хотыг, Иерусалимыг сийлэгтүн.
[2] Тэгээдтүүний эсрэг бүслэлтийг байгуулж, бүслэх ханыг барьж, овоог босгон, хуарангуудыг байгуулж, түүнийг тойруулаад хэрэм эвдэгчийг байрлуул.
[3] Дараань төмрөн тавгийг авч, түүнийг хот ба өөрийнхөө хооронд төмөр хэрэм мэт босгож, энэ хотыг бүсэлж, түүнийг хүрээлж буйтай адил нүүрээ түүн уруу хандуул. Энэ бол Израилийн гэрт өгөх тэмдэг юм.
[4] Чиний хувьд гэвэл, зүүн талаараа хэвтэж, Израилийн гэрийн гэм бурууг тэр тал дээр тавь. Чиний хажуулдан хэвтэх хоногийн тоогоор чи тэдний гэм бурууг үүрэх болно.
[5] Учирнь тэдний гэм буруугийн жилүүдэд дүйцүүлэн гурван зуун ерэн хоногийг буюу хоногуудын тоог Би чамд товлосон. Ийнхүү чи Израилийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой.
[6] Чиүүнийг дуусгасан үедээ хоёр дахь удаагаа, баруун талаараа хэвтэж, Иудагийн гэрийн гэм бурууг үүрэх ёстой. Би нэг жилийг нэг хоног болгон, чамд дөчин хоногийг товлосон.
[7] Тэгээдчи Иерусалимын бүслэлт уруу нүүрээ хандуулж, нүцгэн гараа сунган, түүний эсрэг эш үзүүл.
[8] Одоохарагтун. Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно.
[9] Гэвч чиний хувьд гэвэл, улаан буудай, арвай, вандуй, зарам, хар будаа ба шар будааг авч, тэдгээрийг нэгэн саванд хийж, түүгээр өөртөө талх хий. Чи түүнийг хажуулдан хэвтэх хоногуудын тоогоор, гурван зуун ер хоногийн турш идэх ёстой.
[10] Чинийидэх хүнс нь жингээрээ хоногт хорин шекел байх ёстой. Чи үүнийг цагаас цагт идэх ёстой.
[11] Чинийуух ус нь хэмжээгээрээ хиний зургааны нэг байж, чи түүнийг цагаас цагт уух ёстой.
[12] Чиүүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.
[13] ТэгээдЭЗЭН —Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав.
[14] Гэвчби —Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.
[15] ТэгээдТэр надад —Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв.
[16] Түүнээсгадна, Тэр надад —Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно.
[17] Учирнь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.