[1] ЭЗЭНий үг надад дахин ирж, —
[2] Хүний хүү, нэгэн эхийн охид болох хоёр эмэгтэй байжээ.
[3] ТэдЕгипетэд завхайрлыг үйлджээ. Тэд залуу насандаа завхайрлыг үйлдсэн. Тэнд тэдний хөх нь үнгэгдэж дарагдан, тэдний онгон хэнхдэг цээж нь хөндөгджээ.
[4] Тэднийнэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд болон охидыг төрүүлэв. Тэдний нэрсийн хувьд гэвэл, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
[5] Охола нь Минийх байхдаа садар самууныг үйлдэж, өөрийн амрагууд болох хөрш ассиричуудтай янаглав.
[6] Тэднил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагчид хийгээд түшмэд нь, тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.
[7] Тэрэм тэдэнтэй садар самууныг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байв. Тачаадан тэр дагасан бүхнээрээ, бүх шүтээнүүдээрээ тэр өөрийгөө бузарлав.
[8] Тэрэм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.
[9] Тиймийнтулд Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.
[10] Тэдтүүний нүцгэнийг дэлгэсэн. Тэд түүний хөвгүүд, охидыг авч, харин түүнийг илдээр алав. Ийнхүү тэр эмэгтэйчүүдийн дунд зүйр үг болж, тэд түүнд шүүлтийг буулгав.
[11] Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал уур тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв.
[12] Тэрассиричуудтай янаглав. Тэд ойр байдаг гоёмсог хувцасласан захирагчид, түшмэд бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морьд унасан морьтонгууд байв.
[13] Тэрэм өөрийгөө бузарлахыг Би үзсэн ба тэд хоёулаа адил замаар явав.
[14] Тэгээдтэр өөрийн садар самуун явдлыг улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан Халдеи хүмүүсийн хөргүүдийг тэр үзэв.
[15] Тэдбүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжид мэт, тэдний төрсөн нутаг Халдеи газрын вавилончууд мэт харагдав.
[16] Тэрэм тэднийг харахдаа, тэдний хойноос тачаадан, Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.
[17] Тэгээдвавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, өөрсдийн садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив.
[18] Тэрэм өөрийн садар самууныг болон өөрийн нүцгэн биеийг дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив.
[19] Гэсэнч тэр эм Египетийн газарт садар самууныг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан өөрийн садар самуун явдлыг улам их болгов.
[20] Илжигниймахан бие адил махан биетэй, морины хүч адил хүчтэй тэдний нууц амрагуудын хойноос тэр тачаадав.
[21] Ийнхүүегипетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж чиний хэнхдэг цээжийг хөндөж байсан залуу насныхаа завхай явдлыг чи хүсэмжилсэн юм.
[22] Тиймийн тулд Охолиба, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, Би чиний хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна.
[23] Тэдвавилончууд, бүх халдеичууд, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассиричууд юм. Тэд бол хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагчид ба түшмэд, жанжид, алдар цуутай хүмүүс бөгөөд бүгдээрээ морьд хөлөглөгчид юм.
[24] Тэдзэр зэвсэг тэрэгнүүд, мухлаг тэрэгнүүд болон үй олон хүмүүсийн хамт чиний эсрэг дайтахаар ирэх болно. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг үйлдэхэд, тэд өөрсдийн заншлаар чамайг шүүнэ.
[25] Тэдчамтай хилэгнэн харьцахын тулд Би Өөрийн хардалтыг чиний эсрэг тавих болно. Тэд чиний хамар, чихийг огтолно. Чиний үлдэгсэд илдэнд унана. Тэд чиний хөвгүүд, охидыг авах бөгөөд үлдэгсэд чинь галд шатаагдах болно.
[26] Тэдчиний хувцсыг тайлж, чиний үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг булааж авна.
[27] ТийнхүүЕгипетийн нутгаас авчирсан чиний тачаал болон чиний садар самууныг чамаас таслахын тулд Би үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ эс өргөн, Египетийг дахин санахгүй".
[28] Учирнь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана.
[29] Тэдчамтай үзэн ядалтаар харьцаж, чиний бүх өмч хөрөнгийг булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний садар самууны нүцгэн байдал, чиний садар самуун ба тачаалын нүцгэн байдал дэлгэгдэх болно.
[30] Чиүндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, тэдний шүтээнүүдээр өөрийгөө бузарласан учраас эдгээр зүйлс чамд өгөгдөнө.
[31] Чиэгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг чиний гарт өгнө".
[32] ЭзэнБУРХАН ийнхүү айлдаж байна. Чи эгчийнхээ гүн, өргөн аягатайг уух болно. Чи шоологдож, доог тохуу болно. Энэ аяга нь ихийг агуулдаг.
[33] Чи согтуурал, гунигаар дүүрнэ. Энэ нь айдас, эзгүйрлийн аяга, чиний эгч Самарийн аяга.
[34] Чи үүнийг ууж хатаана. Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, хөхөө урж тастчина. Учир нь Би айлдсан юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[35] Тиймучраас Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. "Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар уруу хаясан учир одоо чи өөрийн янаглал болон садар самуун явдлынхаа шийтгэлийг үүр".
[36] Түүнээс гадна, ЭЗЭН надад —Хүний хүү чи Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрт үйлсийг нь тэдэнд мэдүүл.
[37] Учирнь тэд завхайрлыг үйлдэж, тэдний гар нь цусанд будагдсан юм. Тийнхүү тэд өөрсдийн шүтээнүүдтэй завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.
[38] Дахин, тэд Надад ийм хэргийг үйлдсэн. Тэд тэр өдөртөө Миний ариун газрыг бохирдуулж, Миний амралтын өдрийг бузарлав.
[39] Учирнь тэд өөрсдийн шүтээнүүдэд зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л Миний ариун газрыг бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ийнхүү үйлдэв.
[40] Түүнээсгадна тэд алс холоос ирэх хүмүүс уруу элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон.
[41] Өмнөөширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр Миний утлага хийгээд Миний тосыг тавьсан юм.
[42] Санааамар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.
[43] Тэгээдзавхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би "Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?" гэж айлдсан.
[44] Гэвчтэд янхан уруу очихын адил тэр эм уруу очив. Тийнхүү тэд тачаангуй эмс Охола, Охолиба нар уруу очив.
[45] Гэвчзөвт хүмүүс болох тэд тэдгээр эмсийг завхай эмийг шүүх шүүлтээр, цус урсгасан эмийг шүүх шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд тэдний гар цусанд будагдсан юм.
[46] Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. "Тэдний эсрэг олон түмнийг авчирж, тэднийг айдас ба олзонд өгье.
[47] Олонтүмэн тэр эмсийг чулуугаар чулуудан, илдээрээ цавчиж, тэдний хөвгүүд, охидыг алж гэрүүдийг нь галдан шатаана.
[48] ТийнхүүБи энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйчүүдэд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм.
[49] Танарын завхай үйлдэл та нарын дээрээс бууж, та нар өөрсдийн шүтээнүүдээсээ болж шийтгэл үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно".