[1] Хүний хүү чи Гогийн эсрэг эш үзүүлэн, өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо. Би чиний эсрэг байна.
[2] Бичамайг эргүүлж, чамайг тууж, умардын хамгийн алслагдсан хэсгээс чамайг авч, Израилийн уулсын эсрэг авчрах болно.
[3] Бичиний зүүн гараас нумыг чинь цохин унагаж, чиний баруун гараас сумнуудыг чинь авч чулуудна.
[4] Чиболон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.
[5] Чизадгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[6] «Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
[7] Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
[8] Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ.
[9] Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.
[10] Тэдхээрээс мод авалгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Тэдний дээрэмдсэн юмсыг тэд дээрэмдэж, тэднийг тоносон хүмүүсийн олзыг тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[11] «Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий х
[12] Газарнутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно.
[13] Тэрнутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[14] «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.
[15] Нутгаардайран өнгөрөгчтэй адил өнгөрөн явж, хүний ясыг үзсэн хэн нэгэн нь булшлагчид түүнийг Хамон-гогийн хөндийд булах хүртэл нь тэр түүний дэргэд тэмдэг босгох болно.
[16] Хотыннэр нь ч хүртэл Хамона гэх болно. Ийнхүү тэд нутгийг цэвэрлэх болно» хэмээжээ".
[17] Хүний хүү, чиний хувьд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Аливаа төрлийн шувууд болон хээрийн аливаа араатанд хэлэгтүн. «Цугларч ирцгээ. Та нар мах идэж, цус уухын тулд Израилийн уулсын дээрх аугаа тахил болгон Би та нарын төлөө өргөх гэж байг
[18] Танар хүчит эрсийн махыг идэж, дэлхийн ноёдын цусыг уух болно. Тэд хуцнууд, хурганууд, ухнууд ба бухнууд мэт бөгөөд тэд бүгд Башаны таргалуулсан мал мэт юм.
[19] ТийнхүүБи та нарын төлөө өргөсөн тахилаас минь та нар цадталаа өөх идэж, согттолоо цус уух болно.
[20] Танар Миний ширээнд морьд ба тэрэгчид, хүчит эрс ба бүх дайчдаар цадах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[21] «Би үндэстнүүдийн дунд Өөрийн цог жавхланг тавина. Бүх үндэстнүүд Миний хэрэгжүүлсэн шүүлтийг минь болон тэдний дээр тавьсан Миний мутрыг харах болно.
[22] Тэрөдрөөс хойш Израилийн гэр нь Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
[23] Израилийнгэр нь Миний эсрэг тэрсэлсэн учраас өөрсдийн хууль бусын төлөө цөлөгдсөн бөгөөд Би тэднээс Өөрийнхөө нүүрийг нуусан гэдгийг үндэстнүүд мэдэх болно. Тиймээс Би тэднийг дайснуудынх нь гарт өгсөн ба тэд бүгд илдэнд унасан юм.
[24] Тэднийбузар болон тэдний гэм буруугийн дагуу Би тэдэнтэй харьцаж, Өөрийн нүүрээ тэднээс нуусан билээ»"» гэв.
[25] Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.
[26] Тэдтөрөлх нутагтаа амар тайван амьдарч, тэднийг айлгах хүнгүй болох үед Миний эсрэг тэрсэлсэн хамаг тэрслүү үйлсээ, гутамшгаа тэд мартах болно.
[27] Битэднийг ард түмнүүдийн дундаас буцааж, дайснуудынх нь газраас тэднийг цуглуулах үед Би олон үндэстнүүдийн нүдний өмнө тэднээр дамжуулан ариусгагдах болно.
[28] Тэгэхэдтэд Намайг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь Би тэднийг үндэстнүүдийн дунд цөллөгт явуулсан бөгөөд дараа нь тэднийг төрөлх нутагт нь дахин цуглуулсан. Би тэднээс нэгийг нь ч тэнд цаашид үлдээхгүй.
[29] Бихойшид Өөрийн нүүрийг тэднээс нуухгүй. Учир нь Би Израилийн гэр дээр Өөрийн сүнсийг асгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.