Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:25

[1] Гуч дахь жилийн дөрөвдүгээр сарын тавны өдөр намайг Хебар голын дэргэд цөлөгдөгсдийн дунд байсан үед тэнгэр нээгдэж, би Бурханы үзэгдлүүдийг үзэв.

[2] (Иехоиахин хааны цөллөгийн тав дахь жил байв. Тэр сарын таванд

[3] халдеичуудыннутгийн Хебар голын дэргэд Бузын хөвгүүн тахилч Езекиелд ЭЗЭНий үг тодорхойгоор иржээ. Тэнд ЭЗЭНий мутар нь түүний дээр ирэв).

[4] Намайг харж байхад, харагтун, умардаас салхи, шуурга үргэлжлүүлэн урагш гялбах галтай асар том үүл ирж байсан. Түүнийг тойрон хурц гэрэл байж, голд нь галын доторх улайссан төмөр мэт нэгэн зүйл байв.

[5] Түүндотор дөрвөн амьд биестэй төстэй дүрсүүд үзэгдсэн. Тэдний дүрс нь энэ байв. Тэд хүмүүний дүрстэй байв.

[6] Тэднийтус бүр нь дөрвөн нүүр, дөрвөн далавчтай байв.

[7] Тэднийхөл нь цэх, хөлийн ул нь тугалын туурай мэт бөгөөд тэд өнгөлсөн хүрэл адил гялалзаж байв.

[8] Далавчнуудынхнь доор, тэдний дөрвөн талд нь хүний сарвуу байв. Тэр дөрвийн нүүр болон далавчнуудын хувьд гэвэл,

[9] тэднийдалавчнууд нь хоорондоо шүргэн, тэднийг хөдөлж байхад нүүрнүүд нь эргэхгүй байсан бөгөөд тус бүр чигээрээ урагшилсан.

[10] Тэднийнүүрнүүдийн дүрс нь гэвэл, тус бүр хүний нүүртэй байв. Тэд дөрвүүлээ баруун талдаа арслангийн нүүртэй, зүүн талдаа бухын нүүртэй, мөн дөрвүүлээ бүргэдийн нүүртэй байв.

[11] Тэднийнүүрнүүд нь ийм байв. Тэдний далавчнууд нь дээд талаасаа дэлгэгдэн, тус бүр нь нөгөө биедээ шүргэсэн хоёр далавчтай ба биеэ бүрхсэн хоёр далавчтай байв.

[12] Тэдтус бүр чигээрээ урагшилсан. Сүнсний явах гэж байсан ямар ч газарт тэд явж, явах үедээ эс эргэв.

[13] Амьдбиесийн голд, галд шатаж буй нүүрс мэт, амьд биетнүүдийн дунд нааш, цааш хөдөлж буй бамбарууд мэт харагдах нэг юм байв. Гал нь гэрэлтэй байсан ба тэр галаас аянга гялбаж байв.

[14] Амьдбиес аянгын сумнууд мэт нааш цааш гүйлдэж байв.

[15] Намайг амьд биесийг харж байхад, харагтун, тэдгээр дөрвөн амьд биесийн дэргэд, дөрвүүлэнгийнх нь тус бүрд зориулагдсан нэг дугуй газар дээр байв.

[16] Дугуйнуудынгадна төрх болон хийц нь гялалзсан биндэрьяа мэт бөгөөд тэд дөрвүүл адил хэлбэртэй байв. Тэдний гадна төрх ба хийц нь нэг дугуй нөгөө дугуйны дотор байгаа мэт байв.

[17] Тэдхөдлөх бүрдээ өөрсдийн дөрвөн зүгийн аль нэгэн уруу чиглэн явж, хөдлөх үедээ тэд эс эргэнэ.

[18] Тэдниймөөрнүүдийн хувьд гэвэл, тэд сүрлэг болоод аймшигтай бөгөөд тэр дөрвөн дугуйны мөөрүүдийг тойрон дүүрэн нүд байв.

[19] Амьдбиес хөдлөх бүрд дугуйнууд тэдэнтэй хамт хөдөлж, мөн амьд биес газраас дээш өргөгдөх бүрд дугуйнууд ч бас өргөгддөг байв.

[20] Сүнснийявах гэж байсан ямар ч газарт тэд тэр чиглэлд явсан. Дугуйнууд нь тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.

[21] Тэдгээрийгявах бүрд эдгээр ч явж, тэдгээрийг тогтуун зогсох бүрд эдгээр ч тогтуун зогсох ажээ. Тэдгээрийг газраас өргөгдөх бүрд дугуйнууд тэдний дэргэд ойрхон өргөгдөв. Учир нь амьд биесийн сүнс нь дугуйнуудын дотор байсан ажээ.

[22] Амьд биесийн толгой дээгүүр нь уудам зай мэт, тэдний толгой дээгүүр дэлгэгдсэн гялалзах болор мэт нэгэн зүйл байв.

[23] Уудамзайн доор тэдний далавчууд нь, нэг нь нөгөөгийнхөө зүгт, шулуухан сунгагдсан байв. Тус бүр нь өөрийнхөө биеийг нэг талд ба нөгөө талд бүтээсэн хоёр далавчуудтай байв.

[24] Тэднийгявах үед бялхсан их усны чимээ адил Төгс Хүчит Нэгэний дуу мэт тэдний далавчнуудын чимээг, хуарангийн чимээ мэт хөл үймээний чимээг би мөн сонсов. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.

[25] Тэднийтолгой дээрх уудам зайн дээрээс дуу гарсан. Тэд тогтуун зогсох бүрдээ далавчнуудаа буулгав.

[26] Тэдний толгой дээр байсан уудам зайн дээд талд гадна төрхөөрөө сапфир чулуу мэт сэнтийтэй төстэй нэгэн юм байжээ. Сэнтийтэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв.

[27] ТэгээдТүүний ууц болон түүнээс дээших төрхнөөс нь дотроо ба эргэн тойрондоо гал мэт харагдах улайссан төмөр мэт юмыг би ажигласан ба Түүний ууц болон түүнээс дооших төрхнөөс нь гал мэт юмыг би харсан. Түүний эргэн тойронд туяа байв.

[28] Бороотойөдөр үүлэн дотор байдаг солонгын төрхтэй адил эргэн тойрных нь туяаны төрх нь тийнхүү байв. ЭЗЭНий цог жавхлангийн төстэй байдлын төрх нь тийм байв. Би түүнийг хармагцаа нүүрээрээ хөсөр унасан бөгөөд айлдах дууг сонсов.

Езекиел — Chapters