Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:23

[1] ЭЗЭНий үг надад ирж, —

[2] Хүний хүү, нүүрээ Иерусалимын зүг харуулж, ариун газруудын эсрэг өгүүлэн, Израилийн газрын эсрэг эш үзүүлэгтүн.

[3] Израилийнгазарт "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би та нарын эсрэг байна. Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалж, та нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг тасална.

[4] Бита нарын дотроос зөвт хүнийг, хорон муу хүнийг устгах учир Миний илд хуйнаасаа сугарч өмнөдөөс умард хүртэл бүх махан биеийн эсрэг явна.

[5] ТийнхүүЭЗЭН Би Өөрийн илдийг хуйнаас нь сугалсан гэдгийг бүх махан бие мэдэх болно. Илд дахин хуйндаа орохгүй»".

[6] Харинхүний хүү чиний хувьд гэвэл, элэг эмтрэм, гашуун зовлонтойгоор гасал, тэдний нүдэн дээр гасал.

[7] Тэдчамд "Юунд чи гасална вэ?" хэмээн өгүүлбэл, чи "Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв.

[8] ДахиадЭЗЭНий үг надад ирж,

[9] «Хүний хүү эш үзүүл. "ЭЗЭН ийнхүү айлдаж байна" гэж өгүүл. Илд, илд хурцлагдаж, өнгөлөгдсөн.

[10] Аллага үйлдэхийн төлөө хурцлагдаж, цахилгаан мэт гялбахын тулд өнгөлөгдөв. Миний хүүгийн таяг нь мод бүрийг жигшиж байна. Бид баясах юм уу?

[11] Түүнийггарт бариулахын тулд өнгөлүүлэхээр өгөгдсөн. Алуурчны гарт өгөгдөх илд хурцлагдаж, өнгөлөгдөв.

[12] Хүнийхүү хашхиран, хашхиран уйл. Учир нь тэр Миний ард түмний эсрэг, Израилийн бүх түшмэдийн эсрэг юм. Тэднийг Миний ард түмэнтэй хамт илдэнд өгсөн учраас гуяа цохь.

[13] Учирнь энд сорилт буй. Жигшигч таяг ч хүртэл цаашид байхгүй байвал юу болох вэ?» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[14] «Тиймээс хүний хүү эш үзүүлэн алгаа таш. Аллагын илдийг гурав дахь удаагаа хоёр дахин том болго. Энэ бол тэднийг хүрээлсэн, агуу том аллагын илд юм.

[15] Энэнь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалгууд дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.

[16] Өөртөөхурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.

[17] Бибас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.

[18] ЭЗЭНий үг надад ирж, —

[19] Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.

[20] Аммоныхөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.

[21] Учирнь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна.

[22] "Иерусалим уруу" гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна.

[23] Энэнь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм.

[24] ТиймээсЭзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нар хууль бус байдлаа сануулсан учир үүгээрээ та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүглүүд хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана.

[25] Эцсийншийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи"

[26] ЭзэнБУРХАН ийнхүү айлдаж байна. "малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.

[27] Битүүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө".

[28] Хүний хүү эш үзүүлэн "Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна" хэмээн өгүүл. "Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.

[29] Энэнь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм.

[30] Түүнийгхуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ.

[31] Бичиний дээрээс Өөрийн зэвүүцлээ асгана. Би Өөрийн хилэнгийн галаар чамайг үлээж, устгахдаа чадварлаг, харгис хүмүүсийн гарт Би чамайг тушаана.

[32] Чигалд түлээ болно. Чиний цус нутгийн голд байх болно. Чи дурсагдахгүй, учир нь ЭЗЭН Би айлдсан юм".

Езекиел — Chapters