Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 10:21

[1] Дараа нь ЭЗЭНий үг надад ирж, —

[2] Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж,

[3] хэлэгтүн. "Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан.

[4] Чинийтөрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.

[5] Чамайгөрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.

[6] Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд "Амьдар" хэмээн айлдсан билээ.

[7] Бичамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.

[8] Бичиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхагл

[9] «Тэгээд Би чамайг усанд булхан, чамаас цусыг чинь угаан, чамайг тосоор тосолжээ.

[10] Бибас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, чиний хөлд далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүтээв.

[11] Бичамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн.

[12] Бибас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив.

[13] Ийнхүүчи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон.

[14] Дараань чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[15] «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан.

[16] Чиөөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсөддөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.

[17] Чибас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн.

[18] Дараань чи өөрийн хатгамалтай хувцаснуудыг авч, тэднийг бүтээн, Миний тос болон Миний утлагыг тэдний өмнө өргөв.

[19] Мөнчамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[20] «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу?

[21] ЧиМиний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн.

[22] Чинийбүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй.

[23] Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно ("Чи золгүй еэ, золгүй еэ" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.),

[24] чиөөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.

[25] Гудамжболгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.

[26] Басөөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан.

[27] Одоохарагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан.

[28] Түүгээрч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.

[29] Чибас худалдаачдын газар болох Халдеитай садар самууныг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй»".

[30] "Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

[31] "Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй.

[32] Чибол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.

[33] Эрчүүдбүх янхан эмсэд бэлэг өгдөг атал, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруугаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлгүүд өгдөг.

[34] Ийнхүүчи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм".

[35] Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.

[36] ЭзэнБУРХАН ийнхүү айлдаж байна. "Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө,

[37] тиймийнтулд харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чини

[38] Тийнхүүзавхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна.

[39] МөнБи чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.

[40] Тэдолон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина.

[41] Тэдчиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.

[42] ТиймээсБи чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, Миний хардалт чамаас салж, Би тайтгаран цаашид уурлахгүй.

[43] Чизалуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. "Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ

[44] Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үгийг иш татан «Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно.

[45] Өөрийннөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ.

[46] Эдүгээчиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.

[47] Гэсэнч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв".

[48] ЭзэнБУРХАН тунхаглаж байна. "Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй.

[49] Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй.

[50] Тийнхүүтэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан.

[51] Түүгээрч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав.

[52] Мөнөөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болго

[53] Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана.

[54] Энэнь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм.

[55] Чинийэгч дүүс болох Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт өөрсдийн урьдын газарт буцаж, бас чи охидтойгоо хамт өөрийн урьдын газартаа буцаж ирнэ.

[56] Чинийбардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил,

[57] (энэ нь чиний хорон муу дэлгэгдсэнээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна.

[58] Чиөөрийн завхай явдал болон жигшүүрт үйлсийг төрүүлжээ" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

[59] Учирнь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.

[60] Гэсэн ч чиний залуу насны өдрүүдэд чамтай байгуулсан Өөрийн гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.

[61] Тэгээдчи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм.

[62] ИйнхүүБи чамтай Өөрийн гэрээг байгуулах бөгөөд чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

[63] Энэнь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

Езекиел — Chapters