[1] ЭЗЭНий үг надад ирж, —
[2] Хүний хүү, Израилийн гэрт тааврыг таалгаж, сургаалт зүйрлэлийг өгүүлэн,
[3] "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Том далавчтай, урт жигүүртэй, олон өнгийн их өдтэй маш том бүргэд Ливанд нисэн ирж, хуш модны оройг авч одов.
[4] Тэртүүний залуу мөчрүүдийн оройг таслан авч, түүнийг наймаачдын газарт авчрав. Тэр түүнийг худалдаачдын хотод тавив.
[5] Тэрбас газрын зарим үрийг авч, түүнийг үржил шимтэй газарт суулгасан. Тэр түүнийг их усны дэргэд байрлуулжээ. Тэр түүнийг уд мод адил суулгав.
[6] Дараань тэр нахиалж, өөр уруу нь харсан мөчрүүдтэй намхан саглагар усан үзмийн мод болжээ. Харин түүний үндэс нь доороо үлдэв. Ийнхүү тэр нь усан үзмийн мод болж, салаануудыг гаргаж, мөчрүүдийг сунгажээ.
[7] Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав.
[8] Мөчрүүдийгургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»" хэмээгтүн.
[9] Хэлэгтүн, "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр нь өтгөн ургах уу? Тэр түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Аугаа хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин бос
[10] Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорны салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»" гэжээ.
[11] Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж, —
[12] Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.
[13] Тэрсурвалжит гэр бүлээс нэгийг авч, түүнийг тангараг доор оруулан, түүнтэй гэрээ байгуулжээ. Тэр бас газрын хүчтэнүүдийг аваад явав.
[14] Энэнь уг хаанчлал өөрийгөө өргөмжлөхгүй, харин өөрийн гэрээг үргэлжлүүлэхийн тулд сахьж, эрхшээлд байхын тулд юм.
[15] Гэтэлтэр түүний эсрэг тэрсэлж, морьд болон олон цэргийг авахын тулд элч нарыг Египет уруу илгээв. Тэр амжилт олох уу? Ийм зүйлсийг хийдэг тэр амь мултрах уу? Тэр үнэхээр гэрээг зөрчин амь мултарч чадах уу?
[16] БиӨөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр өөрийг нь сэнтийнд залсан хааны орон болох Вавилонд түүнтэй хийсэн тангаргийг жигшиж, гэрээг зөрчсөний учир тэр үхэх болно" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[17] "Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй.
[18] Одоотэр гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшив. Харагтун, тэр өөрийн үнэнч зүтгэлийг амласан боловч эдгээр бүх зүйлсийг үйлдэв. Тэр амь мултрахгүй" гэв.
[19] Тиймучраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно.
[20] Битүүний дээр Өөрийн торыг дэлгэж, тэр Миний урхинд баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин, Миний эсрэг түүний үйлдсэн үнэнч бус үйлдлийн төлөө тэнд түүнийг шүүх болно.
[21] Түүнийбүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно".
[22] Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. —Би бас хуш модны сүрлэг оройгоос мөчир авч, түүнийг тарих болно. Би түүний залуу мөчрүүдийн хамгийн оройгоос зөөлөн мөчрийг зулгааж, өндөр, сүрлэг уулан дээр тарих болно.
[23] Тэрнь гишүүг дэлгэж, жимс гарган, сүрлэг хуш мод болохын тулд Израилийн өндөр ууланд Би түүнийг суулгана. Түүний доор төрөл бүрийн шувууд үүрлэнэ. Тэд түүний мөчрүүдийн сүүдэрт үүрлэх болно.
[24] Хээрийнбүх модод Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. Би өндөр модыг нам болгож, намхан модыг өндөр болгож, ногоон модыг хувхайруулж, хатсан модыг сагсайлган ургуулдаг. Би бол ЭЗЭН. Би айлдсан бөгөөд Би үүнийг үйлдэнэ.