Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:06

[1] Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,

[2] "Чиний эх хэн байсан бэ? Арслангуудын дундах эм арслан! Тэр залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн.

[3] Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв.

[4] Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ. Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав.

[5] Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ, тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.

[6] Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ. Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ. Тэр хүмүүсийг идэв.

[7] Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов. Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.

[8] Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талуудаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв. Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.

[9] Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив. Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.

[10] Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.

[11] Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан бөгөөд түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн. Тиймээс энэ нь өөрийн бөөн мөчрүүдтэй хамт бүрэн өндрөөрөө үзэгдэж байсан.

[12] Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав. Тэр нь газарт хаягдав. Дорны салхи түүний жимсийг хатаажээ. Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав. Гал түүнийг шатаажээ.

[13] Одоо тэр нь цөлд, хуурай ба ангасан газарт суулгагджээ.

[14] Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав. Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов". Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.

Езекиел — Chapters