[1] Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —
[2] Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн,
[3] яригтун. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна. Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд, "Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв" хэмээсэн агуу мангас юм.
[4] Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно. Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд чиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.
[5] Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно. Чи хээр талд унах болно. Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ. Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.
[6] Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.
[7] Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав. Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».
[8] Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирж, чамаас хүн, амьтныг таслах болно.
[9] Египетийнгазар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи "Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв" хэмээн өгүүлсэн учраас,
[10] тиймийнтулд харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно.
[11] Хүнийхөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.
[12] ТиймээсБи Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсууд уруу хөөж тараана.
[13] Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийн тараагдсан ард түмнүүдийн дундаас тэднийг цуглуулах болно.
[14] БиЕгипетийн олзлогдогсдыг эргүүлж, тэдний уугуул нутаг Патрос газарт буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно.
[15] Тэрнь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно.
[16] Тэрхэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно»" гэв.
[17] Хорин долоо дахь жилийн нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж, —
[18] Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгойнууд халзан болж, бүх мөрнүүд шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлсгүй байв.
[19] Тиймийнтулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно.
[20] Түүнийүйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[21] Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.