[1] Бидний цөлөгдсөний хорин тав дахь жилд, жилийн эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг тэнд авчрав.
[2] Бурханыүзэгдлүүд дотор Тэр намайг Израилийн газарт ирүүлж, маш өндөр уулын дээр буулгасан бөгөөд дээр нь өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.
[3] ТийнхүүТэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.
[4] Тэрхүн надад —Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.
[5] Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.
[6] Тэгээдтэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв.
[7] Харуулынөрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв.
[8] Тэгээдтэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв.
[9] Тэрээрдааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн баганууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв.
[10] Зүүнзүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн баганууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв.
[11] Тэрээрүүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв.
[12] Хоёрталд харуулын өрөөнүүдийн урд талд нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв.
[13] Тэрээрнэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв.
[14] Тэрхажуугийн багануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн баганууд уруу тэлжээ.
[15] Орохдааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв.
[16] Харуулынөрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн баганууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу
[17] Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв.
[18] Засмалзам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв.
[19] Тэгээдтэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хашааны гаднах зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүгт болон хойд зүгт зуун тохой байв.
[20] Хойд зүг уруу харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд гэвэл, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив.
[21] Тэрнь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Түүний хажуугийн баганууд ба үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Түүний урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.
[22] Түүнийцонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв.
[23] Доторхашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.
[24] Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн баганууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив.
[25] Дааманхаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.
[26] Тэндтүүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн баганад далдуу модыг сийлсэн байв.
[27] Доторхашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.
[28] Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.
[29] Түүнийхаруулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.
[30] Тэндэргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв.
[31] Түүнийүүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн багануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.
[32] Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.
[33] Түүнийхаруулын өрөөнүүд бас хажуугийн баганууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.
[34] Түүнийүүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв.
[35] Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив.
[36] Түүнийхаруулын өрөөнүүдийг, хажуугийн багануудыг үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ.
[37] Түүнийхажуугийн баганууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.
[38] Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн багануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг.
[39] Дааманхаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв.
[40] Тэрнэгэн хойд зүг уруу харсан үүдэнд очиход гадна талд нь хоёр ширээ байв. Дааман хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ.
[41] Дааманхаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ.
[42] Шатаалттахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж.
[43] Байшиндотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.
[44] Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор дуучдын танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв.
[45] Тэрнадад —Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахьдаг тахилч нарт зориулагдсан билээ.
[46] Харинхойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахьдаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.
[47] Тэрээрхашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.
[48] Дараа нь Тэр намайг сүмийн үүдний танхимд авчирж, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд, тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь тал бүрдээ гурван тохой байв.
[49] Үүднийтанхимын урт нь хорин тохой, өргөн нь арван нэгэн тохой байв. Түүн уруу өгсөх шатан дээр хажуугийн багануудад хамаарах тулгуурууд хоёр талд нэг нэгээр байв.