[1] Тэгээд Тэр надад —Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв.
[2] Түүнийгнадад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов.
[3] ТэгээдТэр надад —Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.
[4] Зөрүүдба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд "Эзэн БУРХАН ийнхүү айлдсан" хэмээн хэл.
[5] Тэднийхувьд, тэд бол тэрслүү гэр тул сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно.
[6] Хүнийхүү чи хэдийгээр өргөст халгай ба үүргэнүүд чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч гэсэн тэднээс болон тэдний үгсээс бүү ай. Тэд бол тэрслүү гэр тул тэдний үгсээс ч бүү ай, тэдний өмнө ч бүү сүрд.
[7] Тэдсонссон ч, эсвэл үл сонссон ч чи Миний үгсийг тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд бол тэрслүү юм.
[8] Одоо хүний хүү чи Миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж, Миний чамд өгч буй юмыг ид гэв.
[9] Тэгээднамайг харахад, үзэгтүн, миний зүг мутар сунгагдан, түүний дотор нэгэн хуйлмал ном байв.
[10] Тэрүүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөртөө бичигдсэн байсан бөгөөд түүн дээр гашуудал, уйлаан, зовлонгууд бичигдсэн байв.