[1] Хүний хүү чи Израилийн уулсад эш үзүүл. "Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун.
[2] ЭзэнБУРХАН ийнхүү айлдаж байна. «Дайсан чиний эсрэг "Ха ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов" хэмээн өгүүлсэн учраас,
[3] тиймийнтулд эш үзүүлэн "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн яриа, хэл амны бай болохын тулд тэд сайн шалтгааны улмаас чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь чамайг няцалсан юм»" гэж хэл».
[4] Тиймийнтулд Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс ба толгодод жалга ба хөндийнүүдэд хандан, хоосорсон балгас ба эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, доог тохуу болсон хаягдсан хотуудад хандан ийнхүү айлдаж байна.
[5] Тиймийнтулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр Өөрийн хардалтын гал дотор Би бусад үндэстнүүд болон бүх Едомын эсрэг айлджээ. Тэд Миний нутгийг олз болгон таслан авахын тулд зүрхнийхээ угаас баярлан, сэтгэлээрээ элэглэж, өөрсөддөө өмч болгон
[6] Тиймийнтул Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс ба толгод, жалга ба хөндийнүүдэд хандан өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би Өөрийн хардалт болон хилэн дотроо айлдсан билээ".
[7] Тиймийнтул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. "Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд өөрсдийн ичгүүрийг заавал үүрэх болно гэж Би тангарагласан.
[8] ХаринИзраилийн уулс аа, та нар өөрсдийн мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн болох Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.
[9] Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан, тариалагдах болно.
[10] Бичиний дээр хүмүүсийг Израилийн бүх гэрийг бүгдийг нь өсгөх болно. Хотууд оршин суугчидтай болж, балгаснууд сэргээн баригдах болно.
[11] Бичиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
[12] Тиймээ, Би Өөрийн ард түмэн болох Израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэмшүүлнэ. Тийнхүү та нар тэдний өв болж, дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй".
[13] ЭзэнБУРХАН ийнхүү айлдаж байна. "Тэд чамд «Чи бол хүмүүсийг залгигч бөгөөд өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаасан» хэмээн өгүүлсэн учраас,
[14] тиймийнтул чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин өөрийн үндэстнийг хүүхдүүдээс нь хагацаахгүй" гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
[15] Бидахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи өөрийн үндэстнийг дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна" гэжээ.
[16] Тэгээд ЭЗЭНий үг надад ирж, —
[17] Хүний хүү, Израилийн гэр өөрийн эх нутагтаа сууж байхдаа тэд өөрсдийн зам болон өөрсдийн үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам нь эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.
[18] Тиймийнтул тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө ба түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би Өөрийн хилэнгээ тэдний дээр асгасан билээ.
[19] Бибас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн юм. Тэдний замууд болон тэдний үйлсийн дагуу Би тэднийг шүүв.
[20] Тэдочих улсууддаа очмогцоо Миний ариун нэрийг бузарлав. Учир нь тэдний тухай "Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч, Түүний газраас гаргагдав" хэмээн яригдсан.
[21] ГэвчИзраилийн гэр нь очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө Би санаа тавьлаа.
[22] Тиймийн тул Израилийн гэрт өгүүл. "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин та нарын очсон үндэстнүүдийнхээ дунд бузарласан Миний ариун нэрийн төлөө юм.
[23] Үндэстнүүдийндунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан Миний агуу нэрийн ариун байдлыг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би та нарын дунд Өөрийгөө ариун хэмээн батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН
[24] «Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.
[25] ТэгээдБи та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.
[26] Түүнээсгадна, Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг оруулна. Би та нарын махан биеэс чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
[27] БиӨөрийн Сүнсийг та нарын дотор оруулж, та нарыг Өөрийн тогтоолуудаар явуулна. Та нар Миний зарлигийг сахихыг анхаарах болно.
[28] Бита нарын өвөг дээдэст өгсөн газарт та нар амьдрах болно. Тиймээс та нар Миний ард түмэн болж, Би та нарын Бурхан болно.
[29] Түүнээсгадна, Би та нарыг хамаг бузартлаас чинь аварна. Би үр тариаг дуудаж, түүнийг үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.
[30] Танар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно.
[31] Тэгээдта нар өөрсдийн хорон муу зам болон сайн бус үйлсээ санаж, өөрсдийн нүдний өмнө өөрсдийн хууль бус болон жигшүүрт үйлсийн төлөө өөрсдийгөө жигших болно.
[32] Биүүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдүүлэгдэг. Израилийн гэр ээ, өөрсдийн замуудын төлөө ичиж, зовогтун».
[33] "Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би та нарыг хамаг хууль бусаас чинь цэвэрлэх өдөрт хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барих болно.
[34] Зэлүүдгазар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар хэмээн үзэгдэж байхын оронд хагалагдах болно.
[35] Тэд"Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд болон нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов" хэмээнэ.
[36] Тэгээдта нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан, хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно».
[37] Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.
[38] Тахилынтөлөөх сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүний сүргүүдээр дүүргэгдэх болно. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»" гэв.