[1] Иотам хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.
[2] Тэрээрөөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Харин тэрээр ЭЗЭНий сүмд ороогүй. Гэвч ард түмэн завхарсан үйлээ үргэлжлүүлсээр л байв.
[3] ТэрээрЭЗЭНий өргөөний дээд хаалгыг, мөн Офелын хэрмийн маш урт хэсгийг барьж босгов.
[4] Үүнээсгадна, тэрээр Иудагийн уулархаг нутагт хотууд босгож, модтой толгодууд дээр бэхлэлт, цамхгуудыг барив.
[5] Тэрбас аммончуудын хаантай тулалдаж, тэднийг дийлсэн бөгөөд аммончууд тэр жилийн турш түүнд нэг зуун талант мөнгө, арван мянган кор улаан буудай, арван мянган кор арвай өгчээ. Аммончууд бас хоёр, гурав дахь жил яг тийм хэмжээгээр түүнд төлжээ.
[6] Иотамөөрийн замуудаа өөрийн Бурхан ЭЗЭНийхээ өмнө эмх цэгцтэй болгосон учраас хүчирхэгжсэн юм.
[7] Иотамынбусад үйлс буюу түүний бүх дайн болон бүх ажлууд, харагтун, тэдгээр нь Израиль, Иудагийн Хаадын Номд тэмдэглэгдсэн билээ.
[8] Хаанболохдоо тэрээр хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчлав.
[9] Иотамэцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүний Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.