Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:09

[1] Тэгээд тэр газрын ард түмэн Иосиагийн хүү Иоахазыг авч, эцгийнх нь оронд Иерусалимд хаан болгон өргөмжлөв.

[2] Иоахазхаан болохдоо хорин гурван настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчилжээ.

[3] Дараань Египетийн хаан түүнийг Иерусалимд буулган авч, газар нутагт нь зуун талант мөнгө, нэг талант алтны хэмжээтэй торгууль ноогдуулав.

[4] Египетийнхаан, түүний ах Елиакимыг Иуда ба Иерусалимын хаан болгож, түүний нэрийг Иехоиаким болгон өөрчилжээ. Харин дүү Иоахазыг нь Неко аваад Египетэд аваачив.

[5] Иехоиакимхаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Тэрээр өөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн билээ.

[6] Вавилоныхаан Небухаднезар түүний эсрэг довтлон ирж, түүнийг Вавилон уруу авч явахаар хүрэл гинжээр хүлэв.

[7] Небухаднезарбас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачаад, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.

[8] Иехоиакимынбусад үйлс, түүний хийсэн бузар зүйлс, түүний эсрэг олдсон бүх юмс, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм. Түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.

[9] Иехоиахин хаан болохдоо найман настай байж, Иерусалимд гурван сар арван өдөр хаанчилсан бөгөөд тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

[10] Дараажилийн эхэнд Небухаднезар хаан хүн илгээн, түүнийг ЭЗЭНий өргөөний үнэт эд зүйлсийг хамт Вавилон уруу авчирсан бөгөөд түүний хамаатан болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.

[11] Зедекиахаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав.

[12] Тэрээрөөрийн Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн юм. ЭЗЭНий төлөө ярьсан эш үзүүлэгч Иеремиагийн өмнө ч тэр өөрийгөө даруу болгоогүй юм.

[13] Зедекиабас Өөрийг нь Бурханаар тангараглуулсан Небухаднезар хааны эсрэг тэрслэн босов. Гэвч тэрээр Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэхийн эсрэг зүрхээ хатууруулж, хүзүүгээ ч хатуу болгов.

[14] Цаашилбал, тахилч нарын бүх түшмэд болон ард түмэн үндэстнүүдийн бүх бузар юмсыг даган маш итгэлгүй байв. Иерусалимд ариусгасан ЭЗЭНий өргөөг тэд бузарлажээ.

[15] Тэднийэцэг өвгөдийн Бурхан болох ЭЗЭН Өөрийн элч нараараа дамжуулан тэдэнд дахин дахин үг илгээж байв. Учир нь Тэрээр Өөрийн ард түмэн болон Өөрийн орших газрыг энэрсэн билээ.

[16] ГэвчЭЗЭНий уур хилэн Өөрийн ард түмний эсрэг хөдөлж, ямар ч арга байхгүй болох хүртэл тэд Бурханы элч нарыг элэглэн доромжилж, Түүний үгийг жигшин, Түүний эш үзүүлэгчдийг тохуурхсан юм.

[17] ТиймээсТэрээр тэдний эсрэг халдеичуудын хааныг авчирсанд тэр нь тэдний залуусыг ариун газрынх нь өргөөнд илдээр цавчин алж, залуучууд онгон охидыг ч, хөгшид нялхсыг ч өршөөгөөгүй юм. Тэрээр бүгдийг түүний гарт тушаав.

[18] Бурханыөргөөний эд зүйлсийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчиржээ.

[19] Дараань тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт эд зүйлсийг нь устгасан юм.

[20] Илднээсамь гарагсдыг тэрээр Вавилон уруу авч явжээ. Персийн хаант улсын ноёрхлыг хүртэл тэд түүнд болон хөвгүүдэд нь боолууд болцгоосон байв.

[21] Энэнь Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд тэр газар нутаг амралтын өдрүүдээ эдэлж дуустал байв. Хоосролынхоо бүх өдрүүддээ буюу далан жил гүйцтэл уг газар амралтын өдрийг сахьсан юм.

[22] Иеремиагийн амаар дамжуулсан ЭЗЭНий үгийг биелүүлэхийн тулд Персийн хаан Корешийн нэг дэх жилд Персийн хаан Корешийн сүнсийг ЭЗЭН хөдөлгөсөнд тэрээр хаанчлал даяараа тунхаглал илгээж, бичихдээ

[23] "Персийн хаан Кореш ингэж айлдаж байна. «Тэнгэрийн Бурхан ЭЗЭН надад дэлхийн бүх хаанчлалуудыг өгч, Иуда дахь Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг Тэр томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүн

Шастирын Дэд — Chapters