Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:53

[1] Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов.

[2] ТэдИуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв.

[3] Тэгээдбүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд —Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.

[4] Танарын хийх зүйл бол энэ юм. Амралтын өдөр ирдэг тахилч нар болон левичүүд та бүгдийн гуравны нэг нь дааман хаалганы сахиулууд болог.

[5] Гуравнынэг нь хааны ордонд, мөн гуравны нэг нь Суурийн Дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун.

[6] Харинтахилч нар болон үйлчилж буй левичүүдээс өөр нэг ч хүнийг ЭЗЭНий өргөөнд бүү нэвтрүүл. Тэд ариун учраас нэвтрэн орж болно. Бүх хүмүүс ЭЗЭНий үүргийг сахигтун.

[7] Левихүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогсох болно. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Хаантныг орж, гарахад ийм байгтун гэв.

[8] Ингээдлевичүүд болон бүх иудачууд тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр амралтын өдөр орж ирдэг, гардаг эрсээ дагуулан ирэв.

[9] Тэгээдтахилч Иехоиада зуутын дарга нарт Бурханы өргөөн дэх, Давид хааных байсан жаднууд болон том, жижиг бамбайнууд өгчээ.

[10] Тэрээрхүн бүрийн гарт нь зэвсгийг нь бариулаад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлүүлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.

[11] Тэгээдтэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган, —Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.

[12] Аталиа ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.

[13] Түүнийгхарахад, хаан хажуудаа ахмадууд болон бүрээчдийн хамт орох үүдэнд баганы дэргэд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад, —Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.

[14] ТахилчИехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд —Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээн тушаав. Тахилч —Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв.

[15] Ингээдтэд түүнийг баривчлан, хааны гэрийн Морьт Хаалганы орох үүд уруу авчраад, тэнд тэр эмийг цаазалжээ.

[16] Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.

[17] Бүхард түмэн Баалын сүм уруу очин, түүнийг буулган нурааж, Баалын тахилын ширээнүүд болон хөргүүдийг нь хэлтэрхий болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алжээ.

[18] Үүнээсгадна, Иехоиада ЭЗЭНий өргөөний түшмэдийг Левийн тахилч нарын эрх мэдэлд оруулав. Эдгээр тахилч нарт Давид ЭЗЭНий өргөөг хариуцуулсан юм. Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНий шатаалт тахилуудыг Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр, дуулалт

[19] Ямарнэг талаар цэвэр бус хэн ч дотогш орж болохгүйн тулд тэрээр ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилов.

[20] Тэрээрзуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны гэрт ирэв. Тэд хааны сэнтийнд хааныг залжээ.

[21] Тэргазрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг илдээр цавчин алсан билээ.

Шастирын Дэд — Chapters