[1] Бурханы Сүнс Одедын хүү Азариа дээр ирсэнд
[2] тэрээрАсатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно.
[3] Олонөдрүүдийн туршид Израиль үнэн Бурхангүй, сургах тахилчгүй, хуульгүй байсан билээ.
[4] Гэвчөөрсдийн зовлон шаналал дотор тэд Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүнийг хайсан бөгөөд Тэр тэдэнд олдсон юм.
[5] Тэрүеүдэд гарч, орсон хүмүүст амар амгалан үгүй байлаа. Учир нь газар нутгуудын оршин суугчдыг тэр их үймээн самуун зовоон шаналгаж байсан юм.
[6] Нэгүндэстнийг нөгөө үндэстэн, нэг хотыг нөгөө хот бяцлан устгаж байв. Учир нь Бурхан тэднийг бүх төрлийн зовлон гамшгаар зовоов.
[7] Харинта нар тууштай байж, бүү зүрх алд. Та нарын ажил шагналтай юм гэв.
[8] Эш үзүүлэгч Одедын хүү Азариагийн өгүүлсэн эдгээр үгс болон эш үзүүллэгийг сонсоод Аса зоригжин, Иуда, Бениамины бүх газар нутаг болон Ефраимын уулархаг нутгаас эзлэн авсан хотуудаасаа бузар шүтээнүүдийг зайлуулжээ. Дараа нь ЭЗЭНий үүдний танхимын ур
[9] Тэрээрбүх Иуда, Бениамин болон тэдэнтэй хамт амьдарч байсан Ефраим, Манассе, Симеоны хүмүүсийг цуглуулав. Асагийн Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байгааг хараад олон хүмүүс Израилиас түүн уруу урважээ.
[10] Ингээдтэд Асагийн хаанчлалын арван тав дахь жилийн гуравдугаар сард Иерусалимд цугларчээ.
[11] Тэрөдөр тэд авчирсан олзноос долоон зуун үхэр, долоон мянган хонийг ЭЗЭНд тахил болгон өргөжээ.
[12] Тэдбүх зүрх, сэтгэлээрээ эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг эрэлхийлэхээр гэрээнд оров.
[13] ИзраилийнБурхан ЭЗЭНийг эрэлхийлэхгүй хэн боловч, их бага, эр эм гэлгүй алуулах ёстой байв.
[14] Үүнээсгадна, тэд чанга дуу, хашхирах дуу, бүрээ, эвэр бүрээтэйгээр ЭЗЭНд тангараг өргөжээ.
[15] Энэтангаргаас болж бүх иудачууд баясан хөөрч байлаа. Учир нь тэд бүх зүрх сэтгэлээрээ тангараглаж, Түүнийг үнэхээр эрэлхийлсэн бөгөөд Тэр тэдэнд олдсон болой. ЭЗЭН тэдэнд бүх талд амралтыг өгөв.
[16] Тэр бас Аса хааны эх Маакаг эх хатны суудлаас зайлуулжээ. Учир нь тэр Ашера мэт жигшүүрт хөргийг бүтээсэн юм. Аса түүний жигшүүрт хөргийг цавчин, түүнийг бяцлаж, Кидрон горхины дэргэд шатаав.
[17] Гэвчмөргөлийн өндөрлөгүүд Израилиас зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш гэм буруугүй байв.
[18] ТэрээрБурханы өргөө уруу эцгийнхээ болон өөрийн зориулан өргөсөн эд зүйлс болох алт, мөнгө, сав суулгуудыг оруулан тавив.
[19] Асагийнхаанчлалын гучин тав дахь жил хүртэл ямар ч дайн гарсангүй.