Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:51

[1] Хезекиа хаан болохдоо хорин таван настай байв. Тэрээр Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Зехариагийн охин Абиа гэдэг байв.

[2] Тэрөөрийн өвөг эцэг Давидын хийсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.

[3] Хаанчлалынхаа анхны жилийн нэг дэх сард тэрээр ЭЗЭНий өргөөний хаалгуудыг онгойлгож, тэдгээрийг засварлав.

[4] Тэрээртахилч нар болон левичүүдийг авчран, тэднийг зүүн талын талбайд цуглуулжээ.

[5] Тэгээдтэдэнд —Левичүүд ээ, намайг сонсогтун. Одоо өөрсдийгөө, мөн эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг ариусгаж, ариун газраас бузар зүйлсийг гаргагтун.

[6] Учирнь бидний эцэг өвгөд итгэлгүй байж, бидний Бурхан ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэн, Түүнийг умартан, ЭЗЭНий орших газраас нүүрээ буруулан, нуруугаа харуулсан билээ.

[7] Тэдбас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаж, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлагыг уугиулж, шатаалт тахилуудыг өргөсөнгүй.

[8] ТиймээсЭЗЭНий уур хилэн Иуда, Иерусалимын эсрэг хандан, Тэрээр тэднийг айдас, түгшүүр, зэвүүцлийн бай болгосон. Үүнийг та нар өөрсдийн нүдээр үзсэн билээ.

[9] Харагтун, үүнээс болж бидний өвөг эцгүүд илдэнд унацгааж, бидний хөвгүүд, охид болон эхнэрүүд олзлогдсон юм.

[10] ИзраилийнБурхан ЭЗЭНтэй гэрээ байгуулах санаа миний зүрхэнд байна. Ингэвэл Түүний дүрэлзсэн уур биднээс эргэх биз.

[11] Хөвгүүдминь ээ, одоо бүү хайхрамжгүй бай. Учир нь ЭЗЭН та нарыг Өөрийнхөө өмнө зогсоож, Өөртөө үйлчлүүлэн, үйлчлэгчид нь болж, утлага уугиулахаар сонгосон билээ хэмээв.

[12] Тэгээд левичүүд босоход кохатчуудын хөвгүүдээс Амасаигийн хүү Махат, Азариагийн хүү Иоел нар, Мерарийн хөвгүүдээс Абдийн хүү Киш, Иехаллелелийн хүү Азариа нар, гершончуудаас Зиммагийн хүү Иоа, Иоагийн хүү Еден нар,

[13] Елизафаныхөвгүүдээс Шимри, Иеиел нар, Асафын хөвгүүдээс Зехариа, Маттаниа нар,

[14] Хеманыхөвгүүдээс Иехиел, Шимеи нар, Иедутуны хөвгүүдээс Шемаиа, Уззиел нар байв.

[15] Тэдах дүүсээ цуглуулан, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий үгийн дагуух хааны тушаалаар ЭЗЭНий өргөөг цэвэрлэхээр оржээ.

[16] Тахилчнар ЭЗЭНий өргөөний дотоод хэсгийг цэвэрлэхээр тийшээ орцгоогоод, ЭЗЭНий сүмээс олдсон бүх бузар зүйлсийг тэд ЭЗЭНий өргөөний хашаанд гарган хаяв. Тэгээд левичүүд үүнийг Кидроны хөндий уруу аваачихаар явав.

[17] Ариусгахажлыг тэд нэгдүгээр сарын эхний өдөр эхэлсэн бөгөөд тэр сарынхаа найм дахь өдөр тэд ЭЗЭНий үүдний танхимд оржээ. Тэгээд тэд ЭЗЭНий өргөөг найман өдрийн дотор ариусган, нэгдүгээр сарын арван зургаа дахь өдөр дуусгав.

[18] Тэгээдтэд Хезекиа хаан уруу очиж, —Бид ЭЗЭНий өргөөг бүхэлд нь буюу шатаалт тахилын ширээг бүх л эд зүйлсийнх нь хамт, мөн ил тавих талхны ширээг бүх л эд зүйлсийнх нь хамт цэвэрлэлээ.

[19] Үүнээсгадна, Ахаз хаан өөрийн хаанчлалын туршид итгэлгүй байдал дотроо хэрэггүй гээд хаясан бүх эд зүйлсийг бид бэлтгэн ариусгалаа. Харагтун, тэдгээр зүйлс ЭЗЭНий тахилын ширээний өмнө байна гэж айлтгав.

[20] Тэгээд Хезекиа хаан эртлэн босож, хотын ноёдыг цуглуулаад, ЭЗЭНий өргөө уруу явав.

[21] Хаанчлал, ариун газар болон Иудагийн төлөө нүглийн төлөөх тахил болгохоор долоон бух, долоон хуц, долоон хурга, долоон ухныг тэд авчиржээ. Тэдгээрийг ЭЗЭНий тахилын ширээн дээр өргөхийг Аароны хөвгүүд болох тахилч нарт тэр тушаав.

[22] Ингээдтэд бухнуудыг алж, тахилч нар цуснаас нь авч, тахилын ширээн дээр цацав. Тэд бас хуцнуудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав. Тэд бас хургануудыг алж, цусыг нь тахилын ширээн дээр цацав.

[23] Дараань тэд нүглийн төлөөх тахилын ухнуудыг хаан болон чуулганы өмнө авчраад, тэд гараа дээр нь тавьцгаав.

[24] Тахилчнар ухнуудыг алаад, бүх Израилийн төлөө эвлэрүүллийг гүйцэтгэхээр тэдгээрийн цусаар тахилын ширээг цэвэршүүлэв. Учир нь хаан бүх Израилийн төлөө шатаалт болон нүглийн төлөөх тахил өргөхийг тушаасан билээ.

[25] Тэгээд Давид, мөн хааны үзмэрч Гад болон эш үзүүлэгч Натаны тушаалын дагуу тэрээр ЭЗЭНий өргөөнд левичүүдийг хэнгэрэг, босоо ятга, ятга хөгжимтэйгээр зогсоов. Учир нь энэ тушаал ЭЗЭНээс, Түүний эш үзүүлэгчдээр дамжуулсан ирсэн байв.

[26] ЛевичүүдДавидын хөгжмийн зэмсгүүдийг барьж, тахилч нар бүрээтэйгээ зогсоцгоов.

[27] Дараань тахилын ширээн дээр шатаалт тахил өргөх тушаалыг Хезекиа буулгав. Шатаалт тахил эхэлмэгц, Израилийн хаан Давидын хөгжмийн зэмсгүүдийг дагалдуулсан бүрээнүүдийн хамт ЭЗЭНд өргөх дуу бас эхэллээ.

[28] Бүхчуулганыг мөргөж байх зуур дуучид бас дуулж, бүрээнүүд хүнгэнэж байв. Энэ бүхэн шатаалт тахилыг дуустал үргэлжилсэн юм.

[29] Шатаалт тахилуудын төгсгөлд хаан болон түүнтэй хамт байгч бүхэн мэхийн сөгдөж, мөргөцгөөв.

[30] Үүнээсгадна, Давид болон үзмэрч Асафын үгсээр ЭЗЭНд магтаалуудыг дуулахыг Хезекиа хаан болон түшмэд нь левичүүдэд тушаажээ. Тэд магтаалуудыг баяр хөөртэйгөөр дуулж, мэхийн сөгдөж, мөргөв.

[31] Дараань Хезекиа —Өөрсдийгөө ЭЗЭНд ариусгасан та нар одоо ойртон ирж, тахилуудыг болон талархлын өргөлүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрагтун хэмээв. Чуулган нь тахилууд болон талархлын өргөлүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс сайн дураараа шатаалт тахилуудыг ч авчиржээ.

[32] Чуулганыавчирсан шатаалт тахилуудын тоо толгой нь далан бух, зуун хуц, хоёр зуун хурга байв. Эдгээр нь бүгд ЭЗЭНд өргөх шатаалт тахилд зориулагдсан байлаа.

[33] Ариусгагдсанзүйлс нь зургаан зуун бух, гурван мянган хонь болсон.

[34] Гэвчтахилч нар маш цөөдөж, бүх шатаалт тахилуудын арьсыг өвчиж чадахгүй байлаа. Тийм учраас ажил бүрэн дуустал, мөн бусад тахилч нар өөрсдийгөө ариусгаж дуустал тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд тусалцгаав. Учир нь левичүүд өөрсдийгөө ариусгахда

[35] Тэндмөн олон шатаалт тахилууд эвийн тахилуудын өөх болон шатаалт тахилуудад зориулсан ундаан өргөлүүдийн хамт байлаа.

[36] ТэгээдХезекиа болон бүх ард түмэн Бурхан хүмүүст юу бэлдсэнийг хараад баярлан хөөрцгөөв. Учир нь энэ зүйл гэнэт тохиолдсон юм.

Шастирын Дэд — Chapters