Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:53

[1] Хезекиа бүх Израиль, Иуда уруу хүн илгээж, мөн Ефраим болон Манассе уруу захидал бичиж, Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалим дахь ЭЗЭНий өргөө уруу ирэхийг тэднээс хүсэв.

[2] Хаан, түүний ноёд болон Иерусалим дахь бүх чуулган Дээгүүр Өнгөрөх баярыг хоёрдугаар сард тэмдэглэхээр шийдсэний шалтгаан нь

[3] тахилчнар өөрсдийгөө хүрэлцэхүйц тоогоор ариусгаагүй, мөн хүмүүс ч Иерусалимд цуглараагүйгээс болж тэд уг баярыг тухайн үед тэмдэглэж чадаагүйтэй холбоотой юм.

[4] Ингэхнь хаан болон бүх чуулганы нүдэнд зөв хэмээн тооцогдов.

[5] ИймээсИзраилийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэхээр тэднийг ирүүлэх тунхгийг Беершебагаас Дан хүртэлх бүх Израиль даяар тараан зарлах зарлигийг тэд гаргав. Учир нь энд бичигдсэн шигээр ийм олон тооны хүнтэйгээр тэд энэ баярыг

[6] Зарлагуудхааны тушаалын дагуу хаан болон түүний ноёдын гараас авсан захидлуудыг тээн бүх Израиль, Иуда даяар явж, "Өө, Израилийн хөвгүүд ээ, Абрахам, Исаак, Израилийн Бурхан болох ЭЗЭН уруу эргэгтүн. Ингэвэл Ассирийн хаадын савраас зайлан, үлдсэн та

[7] Эцэгөвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандаж байсан эцгүүд болон ах нар шигээ бүү бай. Та нарын харж байгаагаар Тэрээр тэднийг аймшигтай болгосон билээ.

[8] Өөрсдийнэцгүүд шиг хүзүүгээ бүү хатууруул, харин ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн уур та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн.

[9] Хэрэвта нар ЭЗЭН уруу буцаж ирвэл, та нарын ах дүүс болон хөвгүүд өөрсдийг нь олзлон явсан хүмүүсийн өмнө өршөөлийг олж, энэ нутагт буцаж ирэх болно. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН нигүүлсэнгүй болоод өршөөнгүй бөгөөд та нар Түүн уруу буцаж ирвэл та н

[10] ЗарлагуудЕфраим болон Манассегийн нутаг даяар, Зебулуны чанад хүртэл хотоос хот дамжин явсан боловч хүмүүс тэднийг жигшин инээлдэж, доромжилж байв.

[11] Хэдийтийм боловч Ашер, Манассе, Зебулуны зарим хүмүүс өөрсдийгөө даруу болгон, Иерусалимд ирцгээв.

[12] ЭЗЭНийүгээр хаан болон ноёдын тушаасныг гүйцэтгэх нэг зүрх сэтгэлийг тэдэнд өгөхийн тулд Бурханы мутар Иудагийн дээр бас байв.

[13] Хоёрдугаар сард Исгээгүй Талхны Баярыг тэмдэглэхээр олон хүмүүс буюу асар том чуулган Иерусалимд цугларчээ.

[14] Тэдбосоод, Иерусалимд байсан тахилын ширээнүүдийг зайлуулжээ. Тэд бас утлагын тахилын ширээнүүдийг холдуулан, Кидрон горхи уруу хаяв.

[15] Тэгээдхоёрдугаар сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав. Тахилч нар болон левичүүд өөрсдөөсөө ичиж, өөрсдийгөө ариусгаад, ЭЗЭНий өргөөнд шатаалт тахилуудыг авчрав.

[16] ТэдБурханы хүн Мосегийн хуулийн дагуу өөрсдийн ёсын дагуу өөрсдийн байр байрандаа зогсоцгоов. Тахилч нар левичүүдийн гараас хүлээн авсан цусыг цацжээ.

[17] Тэндчуулганы дунд өөрсдийгөө ариусгаагүй олон хүн байсан учраас тэднийг ЭЗЭНд ариусгахын тулд бузар байсан хүн нэг бүрийн төлөө левичүүд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг нядлав.

[18] Ардтүмний нэлээд нь буюу Ефраим, Манассе, Иссахар болон Зебулунаас ирсэн олон хүн өөрсдийгөө цэвэршүүлээгүй боловч Дээгүүр Өнгөрөх баярын зоогийг дээр бичигдсэнээс өөрөөр идэцгээж байв. Хезекиа тэдний төлөө залбиран, —Сайн ЭЗЭН уучлаг.

[19] Хэдийгээрариун газрын цэвэршүүлэлтийн журмын дагуу биш ч гэсэн эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭН болох Бурханыг эрэлхийлэхээр өөрийн зүрх сэтгэлийг бэлдэгч хүн бүрийг уучлаг гэв.

[20] ИймээсЭЗЭН Хезекиаг сонсоод, ард түмнийг эдгээв.

[21] Иерусалимдбайсан Израилийн хөвгүүд Исгээгүй Талхны Баярыг долоо хоногийн турш маш их баяр хөөртэйгээр тэмдэглэсэн бөгөөд левичүүд болон тахилч нар ЭЗЭНд чанга хөгжмөөр тоглож ЭЗЭНийг өдөр алгасалгүй магтав.

[22] Дараань, ЭЗЭНий зүйлсүүдэд саруул ойлголтоор хандагч бүх левичүүдэд Хезекиа урмын үгсийг хэлжээ. Ингээд тэд эвийн тахилуудыг өргөн, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд талархан товлосон долоон өдрийн турш идэцгээв.

[23] Тэгээд чуулган бүхэлдээ баярыг дахин долоо хоног тэмдэглэхээр шийдсэнээр тэд баяр хөөртэйгөөр дахин долоо хоног тэмдэглэцгээв.

[24] Учирнь Иудагийн хаан Хезекиа чуулганд зориулан мянган бух, долоон мянган хонийг хандивласан бөгөөд ноёд ч чуулганд зориулан мянган бух, арван мянган хонийг хандивласан билээ. Мөн асар олон тооны тахилч нар өөрсдийгөө ариусгав.

[25] Иудагийнбүх чуулган нь тахилч нар, левичүүд болон Израилиас ирсэн бүх чуулганы хамт, мөн Израиль газраас ирсэн болон Иудад амьдардаг харийнхны аль алинтай нь хамт баярлан хөөрцгөөжээ.

[26] Давидынхүү Израилийн хаан Соломоны өдрүүдээс хойш Иерусалимд үүнтэй адил юм болж байгаагүй учраас Иерусалимд асар их баяр хөөр болж байлаа.

[27] Дараань Левийн тахилч нар босож, ард түмнийг ерөөв. Тэдний дуу сонсогдож, тэдний залбирал Түүний ариун оршихуй болох тэнгэрт хүрсэн ажээ.

Шастирын Дэд — Chapters