[1] Иеробоам хааны арван наймдугаар жилд Абиа Иудагийн хаан болжээ.
[2] ТэрээрИерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Гибеагийн Уриелийн охин Микаиа байв. Абиа, Иеробоам нарын хооронд дайн болж байв.
[3] Абиадөрвөн зуун мянган шилмэл эрс болох зоригт дайчидтай тулааныг эхлүүлж байхад, Иеробоам түүний эсрэг найман зуун мянган шилмэл эрэлхэг дайчидтайгаар тулааны байрлалаа эзэлж байв.
[4] Тэгээд Ефраимын уулархаг нутагт оршдог Земараим уулан дээр Абиа зогсоод, —Иеробоам болон бүх Израиль аа, намайг сонсогтун.
[5] ИзраилийнБурхан ЭЗЭН, Израилийг захирах эрхийг давсан гэрээгээр Давид болон түүний хөвгүүдэд мөнхөд өгснийг та нар мэдэхгүй гэж үү?
[6] ГэвчДавидын хүү Соломоны зарц болох Небатын хөвгүүн Иеробоам босож, эзнийхээ эсрэг тэрслэв.
[7] Түүнуруу хамгийн олиггүй, үл бүтэх хүмүүс ирэн нийлжээ. Соломоны хүү Рехобоам балчир, туршлагагүй, өөрийгөө хамгаалж чадахааргүй байхад түүний хувьд тэд хэтэрхий хүчтэй байлаа.
[8] Одоота нар Давидын хөвгүүдээр удирдуулсан ЭЗЭНий хаанчлалыг эсэргүүцэх санаатай байна. Та нар үй олноороо ирж, өөрсдөд чинь зориулан бурхад болгон Иеробоамын бүтээсэн алтан тугалуудаа авчирж байна.
[9] Танар ЭЗЭНий тахилч нар болох Аароны хөвгүүд болон левичүүдийг хөөн зайлуулж, өөр газруудын ард түмнүүдийн адилаар өөрсөддөө зориулан тахилч нарыг томилсон бус уу? Өөрийгөө ариусгахаар нэг залуу бух, долоон хуцыг авчран ирэх хүн ч гэсэн бурхад бус з
[10] Харинбидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг.
[11] Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуц
[12] Одоохарагтун, Бурхан бидний тэргүүн дээр залран, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилч нар ч дохионы бүрээнүүдтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун.
[13] Харин Иеробоам тэднийг араас нь цохихын тулд нуувч бэлтгэжээ. Ингээд Иудагийн урд талд Израиль, ар талд нь нуувч байв.
[14] Иудачуудэргэмэгц, харагтун, урд, араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран, тахилч нар бүрээнүүдээ үлээв.
[15] ТэгээдИудагийн эрчүүд дайны уухай хадаав. Тэднийг дайны уухай хадаамагц Бурхан Иеробоам болон бүх израильчуудыг Абиа болон иудачуудын өмнө бут цохьжээ.
[16] Израилийнхөвгүүд Иудагийн өмнө зугтсанд, Бурхан тэднийг иудачуудын гарт өгөв.
[17] Абиаболон түүний хүмүүс тэднийг үй олноор нь хядан устгаж, Израилийн таван зуун мянган шилдэг дайчдыг алав.
[18] Тэрүед Израилийн хөвгүүд ялагдсан бөгөөд Иудагийн хөвгүүд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНд итгэсэн учраас ялжээ.
[19] АбиаИеробоамыг нэхэн хөөж, түүнээс зарим хотууд болох Бетелийг гацаануудынх нь хамт, Иешанаг гацаануудынх нь хамт болон Ефроныг гацаануудынх нь хамт булаан авав.
[20] Абиагийнөдрүүдэд Иеробоам хүчээ сэргэж чадсангүй. ЭЗЭН түүнийг цохьсонд тэрээр үхэв.
[21] Харин Абиа хүчирхэгжсэн билээ. Тэр өөртөө арван дөрвөн эхнэр авч, хорин хоёр хүү, арван зургаан охидын эцэг болов.
[22] Абиагийнбусад үйлс буюу түүний үгс, түүний замууд эш үзүүлэгч Иддогийн тайлбарт бичигдсэн билээ.