Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:31

[1] Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ.

[2] Сеннахерибирснийг, мөн Иерусалимд дайтахаар төлөвлөж байгааг нь Хезекиа хараад,

[3] өөрийнтүшмэд болон дайчидтайгаа хамтран хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэнд, тэд түүнд туслав.

[4] Ингээдолон хүмүүс цугларан, дүүргээр урсдаг бүх булаг, сувгуудыг зогсоож, —Ассирийн хаан ирж, энэ их усыг яагаад олж эзэмших ёстой юм бэ? гэцгээв.

[5] Тэрээрурам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.

[6] Тэрээрард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын дааман хаалган дээрх талбайд өөр уруугаа цуглуулаад, тэднийг урамшуулан ярихдаа —

[7] Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм.

[8] Түүнтэйхамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.

[9] Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж, —

[10] Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. "Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?

[11] Өөрсдийгөөөлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж «Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна» хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?

[12] ӨнөөхХезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан «Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой» гэсэн юм биш үү?

[13] Биболоод миний эцэг өвгөд газар нутгийн бүх ард түмнүүдэд юу хийснийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрхүү газар нутгуудын үндэстнүүдийн бурхад миний гараас өөрийн газар нутгаа аварч чадах байсан уу?

[14] Минийэцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү?

[15] Тиймээсодоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гара

[16] Түүний зарц нар ЭЗЭН Бурханы эсрэг болон Түүний зарц Хезекиагийн эсрэг цаашлан ярьцгаав.

[17] Тэрмөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор "Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй" гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг

[18] Тэдхэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлэх гэж тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. Ингэснээр тэд хотыг авах санаатай байв.

[19] ТэдИерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа.

[20] Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав.

[21] ЭЗЭНтэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.

[22] ЭЗЭНХезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.

[23] Олонхүмүүс Иерусалимд ЭЗЭНд бэлэг сэлт, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг авчиржээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.

[24] Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв.

[25] ХаринХезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.

[26] ХаринХезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.

[27] Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт эд зүйлсүүдийн эрдэнэсийн сангуудыг,

[28] мөнүр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ.

[29] Тэрөөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.

[30] Гихоныусны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.

[31] Уггазарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм.

[32] Хезекиагийн бусад үйлс, түүний итгэлийн үйлдлүүд, харагтун, тэдгээр нь Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн билээ.

[33] ИнгээдХезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.

Шастирын Дэд — Chapters