[1] Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв.
[2] Тэрээртахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав.
[3] Тэрбас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан —Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.
[4] Израилийнхаан Давид болон түүний хүү Соломоны бичээсийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгүүдийнхээ бүлүүдээр бэлтгэгтүн.
[5] Үүнээсгадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдийн дагуу, мөн левичүүдийн дагуу эцгүүдийн бүлүүдийн бүлгээр ариун газарт зогс.
[6] ДээгүүрӨнгөрөх баярын хургануудыг төхөөрч, өөрсдийгөө ариусгаж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу хийхэд нь өөрсдийн ах дүүсийг бэлтгэгтүн хэмээв.
[7] Иосиа байсан бүх хүмүүст болох эгэл ардуудад Дээгүүр Өнгөрөх баярын тахилуудад зориулан хургануудын сүргүүд ба залуу ямаануудыг хандивласан бөгөөд гучин мянга дээр гурван мянган бух нэмжээ. Тэдгээр нь хааны өмч байв.
[8] Түүнийтүшмэд бас ардуудад, тахилч нарт болон левичүүдэд сайн дурын өргөлийг тараав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан хоёр мянга зургаан зууг ба гурван зуун бухыг тахилч нарт өгчээ.
[9] Левичүүдийнтүшмэд болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан таван мянгыг ба таван зуун бухыг левичүүдэд тараан өгсөн юм.
[10] Ингээд үйлчлэл бэлтгэгдсэнд хааны тушаалын дагуу тахилч нар өөрсдийн байрлалуудад, мөн левичүүд өөрсдийн хэсгүүдээр зогсоцгоов.
[11] ТэдДээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөж, тахилч нар тэдний гараас цусыг цацах хооронд, левичүүд арьсыг нь өвчив.
[12] Дараань, эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдэд өгөхийн тулд тэд шатаалт тахилуудыг тустай тавив. Тэдгээрийг Мосегийн номд бичигдсэний дагуу ЭЗЭНд барих байв. Бухнуудыг мөн адил өгөв.
[13] Ингээдтэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун зүйлсийг тогоо, том тоогоонууд, савнуудад чанаад, бүх эгэл ардуудад түргэхэн шиг аваачжээ.
[14] Үүнийдараа тэд өөрсөддөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсөддөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.
[15] Асафынхөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс б
[16] Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв.
[17] Ингээдтэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ.
[18] Үүнтэйадил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгө
[19] Иосиагийнхаанчлалын арван найм дахь жилд энэ Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдсэн юм.
[20] Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Каршемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа.
[21] ГэвчНеко түүн уруу элч нарыг илгээн, —Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхэ
[22] ХаринИосиа түүнээс эргэлгүй, түүнтэй дайтахаар зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амаас гарсан Некогийн үгийг ч сонсолгүй, харин Мегиддогийн талд тулалдахаар ирэв.
[23] ХарваачидИосиа хааныг харван оносонд, хаан зарц нартаа —Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв.
[24] Тиймээсзарц нар нь түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт нь байсан хоёр дахь тэргэнд тавин, Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн төлөө гашууджээ.
[25] Дараань Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучид энэ өдрийг хүртэл өөрсдийн гашуудлууддаа Иосиагийн тухай өгүүлдэг юм. Тэд нар тэдгээрийг Израильд зарлиг болгожээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлуудын дотор бичигдсэн юм.
[26] Иосиагийнбусад үйлс болон ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн түүний итгэлийн үйлдлүүд,
[27] түүнийүйлс эхнээсээ дуустал, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм.