Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:34

[1] Ингээд Соломон Иерусалимд Мориа уулан дээр ЭЗЭНий өргөөг барьж эхлэв. Иебус хүн Орнаны үтрэмд Давидын бэлтгэсэн газарт Давид эцэгт нь ЭЗЭН үзэгдсэн газар энэ юм.

[2] Соломонхаанчлалынхаа дөрөв дэх жилийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр барилгыг эхэлжээ.

[3] Бурханыөргөөг барихаар Соломоны тавьсан сууриуд гэвэл, хуучны хэмжүүрээр тохойгоор хэмжсэн урт нь жаран тохой, өргөн нь хорин тохой байлаа.

[4] Өргөөнийөмнөх үүдний танхим өргөөний өргөнтэй адил хорин тохой урт бөгөөд өндөр нь зуун хорин тохой байв. Дотор талыг нь тэрээр шижир алтаар бүржээ.

[5] Голтанхимыг тэрээр агар модоор доторлон, цэвэр алтаар бүрж, далдуу мод болон гинжнүүдээр чимэглэв.

[6] Цаашнь тэрээр өргөөг эрдэнийн чулуугаар чимэглэв. Алт нь Парваимын алт байжээ.

[7] Тэрбас гуалин, босго, хана, хаалгануудыг нь буюу бүх өргөөг алтаар бүрж, хананууд дээр херубуудыг сийлэв.

[8] Тэрээр ариунаас ариун газрын танхимыг хийсэн юм. Үүний урт нь өргөөний өргөний дагуу хорин тохой бөгөөд өргөн нь мөн хорин тохой байв. Энэ танхимыг тэрээр зургаан зуун талантын хэмжээтэй цэвэр алтаар бүржээ.

[9] Хадааснуудынжин нь тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.

[10] Дараа нь тэрээр ариунаас ариун газрын танхимд хос херубуудын баримал дүр бүтээгээд, түүнийг алтаар бүрэв.

[11] Херубуудындалавчнуудын дэлгэлт хорин тохой байв. Нэгнийх нь нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний наад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд нөгөө херубын далавчинд хүрч байв.

[12] Нөгөөхерубын нэг далавч нь таван тохой бөгөөд өргөөний цаад талын хананд хүрч байхад, нөгөө далавч нь бас таван тохой бөгөөд эхний херубын далавчинд хүрч байв.

[13] Эдгээрхерубуудын далавчнууд хорин тохой дэлгэгдсэн бөгөөд тэд гол танхим уруу харан хөл дээрээ зогсоцгоожээ.

[14] Тэрээрулаан, хөх ягаан, хүрэн улаан өнгийн бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубуудыг урлав.

[15] Тэр бас өргөөний урд талд зориулаад гучин таван тохой өндөр хос багана бүтээсэн бөгөөд багана бүрийн орой дээрх баганы толгой таван тохой байв.

[16] Тэрээрдотоод ариун газарт гинжнүүд хийгээд, тэдгээрийг багануудын орой дээр байрлуулав. Тэрээр зуун сэмбэрүү урлан, гинжин дээр шигтгэв.

[17] Тэрсүмийн өмнө багануудыг, нэгийг нь баруун талд, нөгөөг нь зүүн талд босгосон бөгөөд баруун талынхыг нь Иахин, зүүн талынхыг нь Боаз гэж нэрлэжээ.

Шастирын Дэд — Chapters