[1] Иосиа хаан болохдоо найман настай байсан бөгөөд Иерусалимд гучин нэгэн жил хаанчлав.
[2] ТэрээрЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй.
[3] Хаанчлалынхаанайм дахь жилд, залуухан байхдаа тэрээр өвөг эцэг Давидынхаа Бурханыг эрэлхийлж эхлэв. Арван хоёр дахь жилд тэрээр Иуда болон Иерусалимыг мөргөлийн өндөрлөгүүд, Ашерагийн модон шон болон сийлмэл, цутгамал хөргүүдээс цэвэрлэж эхэлсэн юм.
[4] Тэдтүүний өмнө Баалуудын тахилын ширээнүүдийг нурааж, өндөрт байрлуулсан утлагын тахилын ширээнүүдийг тэр цавчин унагав. Бас Ашерагийн модон шон, сийлмэл болон цутгамал хөргүүдийг тэрээр хэсэглэн бутлаад, нунтаг болтол үүрүүлэн, тэдгээрт тахил өргөж
[5] Тэгээдтэрээр тахилч нарын ясыг тахилын ширээнүүд дээр нь шатааж, Иуда болон Иерусалимыг цэвэршүүлэв.
[6] Манассе, Ефраим, Симеоны хотуудад болон Нафталийг хүртэл, эргэн тойрных нь балгаснуудад ч гэсэн
[7] тэртахилын ширээнүүдийг нурааж, Ашерагийн модон шон болон сийлмэл шүтээнүүдийг нунтаглан бутлаад, Израиль газар нутаг даяар утлагын тахилын ширээнүүдийг цавчин хаяв. Тэгээд тэрээр Иерусалим уруу буцав.
[8] Тэрээр газар нутаг болон өргөөг цэвэрлэсэн байх үед буюу хаанчлалынхаа арван найм дахь жилд өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг засварлуулахаар тэрээр Азалиагийн хүү Шафан, хотын түшмэл Маасеиа, хэрэг хөтлөгч Иоахазын хүү Иоа нарыг илгээв.
[9] Тэдтэргүүн тахилч Хилкиа уруу очоод, Бурханы өргөө уруу авчирсан мөнгийг тушаажээ. Уг мөнгийг левичүүд болох хаалганы сахиулууд Манассе, Ефраим болон Израилийн бүх үлдэгсдээс, мөн бүх Иуда, Бениамин болон Иерусалимын оршин суугчдаас цуглуулсан байв.
[10] Тэдуг мөнгийг ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм.
[11] Тэрмөнгийг тэд зассан чулуу, залгахад ашиглах гуалинг худалдаж авахад, мөн Иудагийн хаадын сүйрэлд хүргэсэн барилгуудад дүнзнүүд хийхэд зориулж мужаанууд, барилгачдад эргүүлэн өгчээ.
[12] Хүмүүснь ажлаа итгэлтэйгээр хийв. Тэднийг хянаж байсан даамлууд нь Мерарийн хөвгүүдээс гаралтай левичүүд болох Иахат, Обадиа нар, Кохатын хөвгүүдээс гаралтай Зехариа, Мешуллам нар болон бүгдээрээ хөгжмийн зэмсэгт гарамгай хүмүүс болох левичүүд байв
[13] Тэдбас хүнд юм зөөгчдийг хариуцаж, мэргэжил бүрийн бүх ажилчдыг хянаж байв. Левичүүдээс зарим нь гүүш, түшмэд болон дааман хаалганы сахиулуудын үүргийг гүйцэтгэж байв.
[14] ЭЗЭНий өргөө дотор авчирсан мөнгийг тэд авчирж байх үед Мосегээр дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг тахилч Хилкиа олжээ.
[15] Хилкиахариулан гүүш Шафанд —Би ЭЗЭНий өргөөнд хуулийн ном оллоо гэв. Хилкиа тэр номыг Шафанд өгчээ.
[16] ТэгээдШафан номыг хаанд авчран, түүнд цаашлуулан мэдээлэхдээ —Таны зарц нарт даалгагдсан бүхнийг тэд гүйцэтгэж байгаа.
[17] Тэдбас ЭЗЭНий өргөөнөөс олдсон мөнгийг хоослон гаргаж, түүнийг хянагчид болон ажилчдын гарт даатгав гэв.
[18] Үүнээсгадна гүүш Шафан хаанд хэлэхдээ —Тахилч Хилкиа надад нэг ном өгсөн гэв. Шафан уг номоос хааны өмнө уншжээ.
[19] Хаантэрхүү хуулийн үгсийг сонсоод өөрийн хувцсаа урав.
[20] Дараань Хилкиа, Шафаны хүү Ахикам, Микагийн хүү Абдон, гүүш Шафан болон хааны зарц Асаиа нарт хаан тушаахдаа —
[21] Явцгааж, миний төлөө болон Израиль ба Иудад үлдсэн хүмүүсийн төлөө олдсон номын үгсийн талаар ЭЗЭНээс асуугтун. Энэ номд бичигдсэн бүхний дагуу үйлдэхээр ЭЗЭНий үгийг бидний эцэг өвгөд сахиагүй учраас бидний дээр асгарсан ЭЗЭНий уур хилэн агуу ажээ
[22] Тэгээд Хилкиа болон хааны илгээсэн хүмүүс Шаллумын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Хулда уруу явав. Шаллум нь Хасрагийн ач, Токхатын хүү бөгөөд хувцасны агуулахын сахиул юм. (Хулда Иерусалимд хоёрдугаар дүүрэгт амьдардаг байв). Тэд мөнөөх зүйлийн талаар т
[23] Тэрээртэдэнд —Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Та нарыг Над уруу илгээсэн хүнд хэлэгтүн.
[24] ЭЗЭНайлдахдаа «Үзэгтүн, Би энэ газар болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны өмнө тэдний уншсан тэрхүү номд бичигдсэн бүх хараалуудыг авчирж байна.
[25] Яагаадгэвэл өөрсдийн гарын бүх ажлуудаар Намайг уурлахад хүргэхээр тэд Намайг умартан, өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газар дээр цутгагдах бөгөөд унтрахгүй» гэж байна" хэмээв.
[26] ХаринЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэх болно. "Чиний сонссон үгсийг Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
[27] «Чиний зүрх зөөлөн байж, энэ газар болон эндхийн оршин суугчдын эсрэг хэлсэн Түүний үгсийг сонсоод Бурханы өмнө чи өөрийгөө даруу болгосон бөгөөд Миний өмнө чи өөрийгөө даруу болгож, хувцсаа уран, Миний өмнө уйлсан учир Би чамайг үнэхээр сонслоо» гэ
[28] «Үзэгтүн, Би чамайг чиний эцэг өвгөд уруу аваачин, чи булшиндаа амар тайвнаар очих болно. Энэ газар болон эндхийн оршин суугчид дээр Миний авчрах бүх бүзар мууг чиний нүд үзэхгүй» гэсэн" гэх болно гэв. Тэд хариу үгийг хаанд дамжуулав.
[29] Дараа нь хаан нь хүн илгээж, Иуда болон Иерусалимын бүх ахмадуудыг цуглуулав.
[30] Хаанба Иудагийн бүх эрчүүд, Иерусалимын оршин суугчид, тахилч нар, левичүүд болон хамгийн агуугаас хамгийн бага хүртэлх бүх ард түмэн ЭЗЭНий өргөө уруу явав. ЭЗЭНий өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгсийг тэднийг сонсголд хаан уншив.
[31] Тэгээдхаан өөрийн байрандаа зогсоод, ЭЗЭНий араас явж, Түүний тушаал, гэрчлэл, зарлигуудыг өөрийн бүх зүрх сэтгэлээрээ сахьж, энэ номд бичигдсэн гэрээний үгсийг хэрэгжүүлнэ гэж ЭЗЭНий өмнө гэрээ байгуулжээ.
[32] Үүнээсгадна, Иерусалимд ба Бениаминд байсан бүх хүмүүсийг тэр өөртэйгөө хамт зогсоов. Тиймээс Иерусалимын оршин суугчид эцэг өвгөдийнхөө Бурхан болох Бурханы гэрээний дагуу үйлджээ.
[33] ИосиаИзраилийн хөвгүүдэд харьяалагдах бүх газар нутгаас бүх бузрыг зайлуулаад, Израильд буй бүх хүмүүсийг өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлүүлэв. Түүний амьдралынх нь туршид тэд эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг дагахаас эргээгүй юм.